[Сонирхолтой] Сүүлийн нэг жилд хамгийн ихээр шүүмжлэлд өртсөн хамтлаг дуучид!

Энэ жил буюу 2013 онд дэндүү ихээр шүүмжлэлд өртсөн хамтлаг дуучдыг танилцуулая!

Хамгийн түрүүнд RAIN тэр ууг нь Солонгосын хувьд үнэхээр баатар нь байсан гэсэн ч түүний цэргийн албаа эр хүн шиг хааж чадаагүй байдал нь Солонгос төдийгүй гадаад фэнүүдийн ч хүртэл гайхуулаад зогсоогүй урмын хугалхад хүргэсэн… Тэгвэл түүнийг халагдаж ирэхэд зарим нэг Солонгосууд дуугүй суусангүй түүнд “эргээд цэрэгтээ яв” “амарч амарч ирчихээд яаж цэргээс халагдаад ирлээ гэж хэлж чаддаг байна аа?” гэх мэтээр бичсэн бөгөөд Kim Tae Hee-г түүнээс салаасай гэж хүсч байгаа хүмүүс ч байгаа… Тэгэхдээ мэдээж ингэж хүний амьдралд орох нь буруу ч гэлээ Kim Tae Hee бол Солонгосын хамгийн хайртай эмэгтэй жүжигчдын нэг мөнөөс мөн учраас харамлаж хэлж байгаагийн бас ойлгох хэрэгтэй болов уу?..

Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд Rain нэг сард эргэн ирэхээр болоод байгаа *одоогоор Cube энтийн гэр бүл болсон байгаа*

Өөр нэгэн хүн бол яахын аргагүй Se7en!! Түүний үйлдэл нь бүх фэнүүдийн цочроосон байх магадгүй зарим нэг нь “сүртэй юм? иймэрхүү юм байх” гэж хүлээн авсан байх тэгэхдээ үнэхээр буруу үйлдэл хийсэн юм шүү! Тэрээр цэрэгт яваад удаагүй байх үедээ Sangchu-тэй хамт массажны газарлуу очсон бөгөөд тэр массажны газар нь энгийн нэгэн массажны газар биш байсан юм. Тус газрын эзний хэлсэнээр бол “та нарын мэдэж байгаачлан энэ бол мэдээж энгийн массажны газар биш эрчүүд ийшээ өөр шалтгаанаар орж ирдэг” гэж хэлсэн нь бүр ч фэнүүдийн уур бухимдлыг хүргээд зогсоогүй 10 жил үерхсэн найз бүсгүй нь яаж хүлээж авсан болоо??? гэх бодлууд ар араасаа урссаар байсан юм. Түүнийг тийм үйлдэл хийсний дараа цэргийн албаны шоронд арван хоног хорьсон.

Гэвч энэ үйлдэлийн дараагаар нээх удалгүй 8р сард удаан хугацааны үерхэл нь эцэс болсон гэх мэдээлэлд Солонгос Нетизэн нар дэндүү баяртайгаар хүлээн авсан ч удалгүй эргүүлээд “тэр хоёр салаагүй” гэх мэдээлэл гарсан юм! Энэ нь тэдний уурыг дахин хөдөлгөж Park Han Byul-ыг түүнээс салахыг хүссэн сэтгэгдэлүүд хаа сайгүй гарч ирсэн юм…

EXO бол шүүмжлэлд дэндүү их өртсөн хамтлаг!! Тэгэхдээ өөрсдийн буруугаас биш САСЭН буюу галзуу фэнүүдээсээ болж үргэлж шүүмжлэлд өртдөг!!! Тэдний ухаангүй тэнэг үйлдлүүдээс болж ямар ч гэм хийгээгүй EXO үргэлж шүүмжлэлд өртөж байдаг. Тэгэхдээ тэднийг хамгийн түрүүнд шүүмжлэх болсон шалтгаан нь тэднийг бүтэн жилийн турш ямар ч эргэн ирэлт хийгээгүй байж байгаад эргэж ирчихээд ялалт авсан ялалт нь байсан юм. Гэсэн ч сүүлийн эргэн ирэлтээр тэднийг шүүмжлэх нь багассан байсан бөгөөд тэднийг магтах нь ихэсч тэдний хоолойг магтсан хүмүүс олон байсан юм.

Kara хамтлаг шүүмжлэлд өртөөд байдаг ч гэлээ энэ жилийх шиг тийм ч их өртөж байсан удаа байсангүй!!! Нэг нэвтрүүлгийн үеэр хамтлагын гишүүд болох Hara, Seungyeon, Jiyoung нарын бүдүүлэг үйлдэлээс болж нилээдгүй шүүмжлэлд өртсөн. Hara ахмадуудын өөдөөс усны сав шидсэн *шидсэн ч гэждээ гулсуулсан лдаа* бас Seungyeon Hara-г уйлах үед өмөөрөн бага зэрэг уурласан нь нетизэн нарын уурыг хүргээд амжсан байна яагаад гэдгийн сайн мэдэхгүй ч түүний үйлдэл ч гэсэн нетизэн нарт таалагдаагүй бөгөөд түүний мэдээллүүд гарах бүрт түүнийг янз бүрээр муулж байсан, Jiyoung-ын хувьд эгёо хийх дургүй тийм байхад хүмүүс намайг шахаад байдаг гэж хэлээд уйлсан нь хүмүүсийн янзыг үзсэн мэт байсан бололтой бас л нетизэн нар түүнд дургүй байгаагаа илэрхийлэн янз бүрээр хэлж байсан. Тэгээд болоогүй энэ мэдээллүүдийн дараа тэдний хамтлагын гэрээний тухай асуудлууд ар араасаа ундарч гарч ирсээр байсан юм. Энэ бүхнийг эсэргүйцсэн Япон фэнүүд байсан бөгөөд “Япон фэнүүд Nicole-ийг хамтлагт үлдээхийг хүсч байна” гэх мэдээн доорх сэтгэгдэлүүд бүгд Kara-г нэг мөсөн Японы уран бүтээлч болчихооч гэх мэтээр бичсэн байсан!

f(x) Sulli бол энэ оны халуухан сэдвүүдийн нэг байсан долоон сараас хойш түүний муу муухай мэдээллүүд тасралтгүй гарч байсан бөгөөд одоогоор арай намдаад байгаа юм. Түүнийг нэг нэвтрүүлгийн үеэр санамсаргүй “Cao Ni Ma” буюу “ээжтэйгээ унт” гэх утгатай үгийг хэлсэн нь хүмүүсийг цочроогоод авсан. Түүний гэнэн төрхийг хараад хүн түүнийг хараал хэлдэг гэж лав итгэхгүй байх!! Тэгээд болоогүй тийм хэрэг гараад дуусаагүй байхад түүний тайзан дээр идэвхгүй байгаа байдал нь хүмүүсийн уурыг бүр ч их хүргэж байлаа…. Удалгүй бас л нэг мэдээ гарсан нь “Sulli Lee Soo Man-ы эрх гүнж” байсан юм мэдээж Sulli бол SM-ын эрх гүнж мөн бүгд л бараг мэднэ!! SM-ын фэнүүд байвал мэдэх л байх багын л захиралтайгаа хамт явдаг байсан хүн шүү дээ… Бүр EXO-гын гишүүд хүртэл захиралтайгаа тэр болгон уулзаад байдаггүй ер нь уулзаж ч байгаагүй шахуу юм ярьж байсан юм билээ!

Хамгийн том сенсаци болсон зүйл нь түүнийг Choiza-тай болзож байгаа үерхэж байгаа гэх мэдээлэл гарсан байсан юм. Тэр мэдээ гарсаны дараа хүмүүс “өө аргагүй шдээ тэр Choiza-тай үерхэж байгаа тэгэхээр түүний бүжиглэж чадахгүй байх нь тодорхой” “тэр мэдээж их ядарна кккк” гэх мэтээр сэтгэгдэл бичсэн нь гадаадуудын хувьд асуулт болон үлдэж байсан ч удалгүй бүр муухай сэтгэгдлүүд ирж эхэлсэн “Sulli болзооны дараах мэдээллийн дараа анхны удаа олон нийтэд” гэх нийтлэл дор “Түүний ам нь илүү том болчихсон юм шиг санагдахгүй байна уу?” “Тэр өөр харагдаад байна!!” гэх сэтгэгдлүүд бүгд +18 тай холбоотой байсан бөгөөд үнэхээр нетизэнбазз дээр тавигдсан гарчигтайгаа нийцсэн “балиар” нийтлэл байсан юм!!

Мэдээж эд нараас өөр шүүмжлэлд өртсөн хүмүүс олон байсан ч гэлээ хамгийн ихээр шүүмжлэлд өртсөн нь энэ тав байсан юм шиг надад санагдсан … Тэгэхдээ бичсэн юмнууд маань худал зүйл биш шүү!!! Зүгээр миний бодлоор дэндүү ихээр шүүмжлүүлсэн хүмүүс эд нар байсан юм 😀

Advertisements

3 thoughts on “[Сонирхолтой] Сүүлийн нэг жилд хамгийн ихээр шүүмжлэлд өртсөн хамтлаг дуучид!

  1. Cher

    Бас Boom багтах ёстой байх. Сүүлийн үед хэлж байгаа үгнээсээ болж шүүмжлэлд өртөх болсон айдолууд олон болсон байна шүү

    Reply
  2. kris

    sulli iig ug ene gigui gej bodson yum san zugeer hewiin baidaldaa orohod heterhii hol yawchihaj ter mash olon fanuudee aldasan bh daa 😦

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s