[Сонирхолтой] Одууд DBSK-гын тухай

G-DRAGON (BIG BANG): Бид өөр урсгалаар явдаг учраас би хэзээ ч тэднийг өрсөлдөгчийн нүдээр харж байгаагүй. TVXQ бол бидний хүндэлж явдаг санбэ нар *ах нар*. Тэдний дуу хоолойны чадал их хүчтэй бас бид тэдний үзүүлбэр болон бүжгийн дэглэлтээс ихийг сурч авдаг. Би тэднийг биеэ барьж байхын харж байсан. Тэд үнэхээр төгс ах нар.

TAEYANG (BIG BANG): TVXQ үргэлж өөр жанраар хөгжиж байдаг хүмүүс гишүүд бүр нь үнэхээр их авьяастай. Тэднийг тайзан дээр байхын харах үнэхээр сайхан тэднээс их зүйл суралцдаг. Бид бас одоо Японд үйл ажиллагаа хийж байгаа TVXQ-гын ах нарыг бодвол бид байр сууриа баталгаажуулах хэрэгтэй. Бид бүгд тэд нарт дуртай. Бид энэ удаад гишүүдтэй илүү дотносоно гэсэн найдвар тээж яваа.

KIM GUN MO (SINGER): Хэрэв би TVXQ-гын гишүүн байсан бол! Тэд үнэхээр итгэмээргүй хамтлаг, тэдний авьяас үнэхээр гайхширмаар.

YG ENTERTAINMENT-ын YANG HYUN SOK (Big Bang хамтлагын ярилцлагын үеэр): Ah! Тэд бол миний ганц биширдэг дуучид. TVXQ үнэхээр гайхалтай. Тэд амьд тайзан дээр үнэхээр сайн байдаг. Тэд царайлаг байгаагүйсэн бол Big MAMA-гын эрэгтэй хувилбар байх байсан юм.  TVXQ-г гэсэн манай улсын ялгаварлах үзэл буруу.

Choi Min Ho (3 удаагийн алтан медальт): Би тэдний дөрөвдөх цомгийн бүх дуугийн сонсож фэн нь болоогүй байсан бол, би Jaejoong-ын гайхалтай сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй байсан. Xiah Junsu гоё хоолойтой.

KENZI (Зохиолч): TVXQ бол айдол байхад гарз. Тэд дахиад жоохон л урагшилвал тэд гайхалтай хөгжимчид болох болно. SM авьяасгүй хүмүүсийг боловсруулдаггүй. TVXQ бол тэдэнд байгаа хамгийн авьяастай хамтлаг. Хөгжмийн ертөнцөд, Jaejoong болон Junsu бол сайн бас авьяастай дуучид. TVXQ үнэхээр гайхалтай хамтлаг.

MNet 21 Century Artist: Би тэднийг манай улсын шилдэг дуучид гэж хэлж чадахгүй. Тэгэхдээ таван гишүүд бүгд гайхалтай сайхан хоолойг гаргаж дуулдаг, энийг хэр баргийн хамтлаг хийхгүй. Энэ нь тэднийг зүгээр нэг айдол хамтлаг биш гэдгийн харуулж харин тэднийг хоолойн хамтлаг гэдгийн харуулж байгаа юм. Тэд үнэхээр 21р зууны айдол хамтлагын нүүр царай.

IZM: TVXQ-ын бүх гишүүн үнэхээр сайн хүчин чадалтай. Тэд үүнийг голчлон тусгасан бол тэд 5 хамтлаг ч болж чадхаар. Санхүүгийн асуудлаас болж тэд нэг хамтлаг болсон- иймэрхүү зүйлс цуу яриа байдаггүй. Тэгэхдээ хамтлагын зохицсон байдал нь тэднийг сайн хамтлаг гэдгийн харуулж байгаа юм.

Show Music Center PD: TVXQ бол хамгийн эелдэг соёолтой дуучид.

Tablo (Epik High): TVXQ анхнаасаа бидэнтэй хамт байсан. Яагаад~~бид адилхан бодолтой юмбэ? Тэдний бидэнд өгдөг туслалцаа дэмжлэг намайг дуучидын хоорондох хайр халамжийг харахад хүргэдэг. Өнөөдөр ч гэсэн би үүнийг мэдэрч байна. Үнэхээр шүү, би Хип Хоп ертөнцөд үнэхээр их талархаж байна.

FT Island: TVXQ-ын ах нар үнэхээр төлөв даруу. Хичнээн тэд Азийн шилдэг хамтлаг болсон ч гэлээ, бид тэдний даруу зангийн хүндэлж явдаг.

Japanese MC: Тэд үнэхээр төлөв даруу хүмүүс.

Korean MC: Түрүү жил би хамтлагынхантай ойр дотно болох завшаантай байсан учир нь бид зөндөө нэвтрүүлэгт хамт байсан. Тэд нартай хамт зураг авалтанд орж байхдаа би жинхэнэ амьдралых нь тухай бага сага мэдэж авсан тэд үнэхээр хичээнгүй нас биед гүйцсэн дуучид. Тэд нар шиг хүүхдүүдийн ачаар миний сэтгэл санаа сайхан болдог.

Park Joon Hyung: Хөгжмийн одоо үеийн ертөнцөд хамтлагууд гишүүдтэйгээ таарахгүйгээс болж тардаг явдал маш олон. Өнөөдөр би алхаж явахдаа TVXQ-г харсан, бас би тэднийг хэзээ ч тийм юмнаас болж тарахгүй гэдгийн ойлгосон. *угаасаа ч тийм юмнаас болж тараагүй -_- тэр хөгийн цалингийн асуудал этр…. :(*

Rain (Singer): Би TVXQ-д үнэхээр атаархдаг, тэдэнд тэднийг үргэлж хүлээж байдаг галзуу фэнүүд бий. Тэдний үзүүлбэрийн дараачаар тэдний фэнүүд араас нь дагаж оффис хүртэл нь дагадаг. Харин миний фэнүүдийн хувьд үзүүлбэр дууссаны дараа “Та их сайн ажиллаа~” Би нэг удаа, “Та яагаад галзуу фэнүүдтэй юмбэ??” гэж хүртэл асуулгаж байсан *тэгэхдээ миний хувьд энгийн даруу үргэлж сэтгэлээрээ дэмжих фэн нь байхад хангалттай юм шигээ :P*

Jang Ri In : Тайзан дээр гархын өмнө тэд үнэхээр тогтвортой зан чанартай. Энэ нь тэд үнэхээр сайхан сэтгэлтэй юм шиг санагддаг.

Kim Dong Wan (Shinhwa): Одоо үед олон хамтлаг дуучид гарч ирж байна тэр дунд олон сайн хамтлаг байгаа. Гэвч TVXQ тэр дундаа хамгийн шилдэг нь.

K. Will: TVXQ-гын дуулах чадвар бүх айдолуудыхаас хамгийн шилдэг нь. Ялангуяа тэдний харизм болон тайзан дээрх давамгайлал үнэхээр сайн.

Super Junior: Бид TVXQ-г биширдэг, тэд Японд өөрсдийн үнэхээр том байр суурийг тавьж чадсан.

Tony An: Тайзан дээр гарах үед тэд бүх хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ авч чаддаг. Иймэрхүү зүйл бол бидний хөгжмийн ертөнцөд авчрах ёстой нэг ёсны энерги. Иймэрхүү олон хүн үзэж байхад энд TVXQ шиг олон хамтлаг байх ёстой. Тэгэхдээ энэ нь тийм олон хамтлаг гаргаж ирэх ёстой гэсэн үг биш лдээ. Харин бусдад үнэхээр сайнаар нөлөөлж чадах олон хамтлаг байх ёстой юм.Бүх нийтийн туслалцаа дэмжлэгийг олж авч чадаж байна аа гэдэг урлаг соёлын тайзан дээр бат зогсож чадна гэсэн үг.

Jong Hyun (SHINee): TVXQ-ын ах нар бүгд үнэхээр сайн. Ялангуяа TVXQ-ын Micky Yoochun-д би үнэхээр их талархаж явдаг. Бид анх тайзан дээр гарх үед, тэр өөрийн биеэр хүрч ирээд бид нарт хоол авчирч өгсөн, би тэр үед үнэхээр их талархаж байсан.

Hairstylist: TVXQ хамгийн өөртөө итгэлтэй нь. Олон фэнүүдтэй болох үеэрээ тэд өсвөр насны охидын загварыг дуурайдаг байсан~

Kangta:Тэд ТОП одууд болсон ч гэлээ тэдний зан чанар сайн хэвээрээ л байгаа. Миний залуу настай харьцуулвал тэд үнэхээр сайхан зан чанартай.

LSM (SM Entertainment): Энэ үнэхээр гарз~ Ганцаарчилсан уран бүтээлээр явж чадах хүүхдүүд нэг хамтлаг болчихсон байж байдаг. *энэ нэг юм чин өөрөө гаргаж ирдэггүй билүү?*

Star News: TVXQ үнэхээр айдол хамтлагуудын дүр зургийг өөрчилсөн хамтлаг. Бүх гишүүд ганцаарчилсан уран бүтээлээр шууд явах боломжтой авьяаслаг.

Singer: Гаднаа тэд үнэхээр тансаг гайхалтай сайхан амьдралтай тэгэхдээ яг үнэндээ тэд бүгд зовлонтой амьдралыг туулж ирсэн. Үнэнийг хэлэхэд би тэдэн дээр гүйж очоод томоос том тэврэлт өгмөөр байна.

Тэд үнэхээр гайхалтай хамтлаг!! 🙂 5уулаа байхдаа шилдэг нь!! Тэгэхдээ салсан ч тэдний хоолойны ур чадварыг гүйцэх хамтлаг одоохондоо гарч ирээгүй л байна….

Advertisements

2 thoughts on “[Сонирхолтой] Одууд DBSK-гын тухай

  1. Aya‹ˆ−ˆ›

    Үнэхээр авьяаслаг дэндүү төгс хамтлаг. СМ-с миний ганц дуртай хамтлаг БАЙСАН -_-. Дэндүү хүндэлмээр. СМ JYJ-г яагаад тайзан дээр дуулуулдаггүй юм бэ -_- Энэнээс болоод СМ-д дургүй болсон.

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s