Nine Muses танилцуулга [Шинэчилсэн]

Ер нь бол аль болох дэлгэрэнгүй хийсэн байгаа 🙂

Nine Muses (나인뮤지스) бол 9 гишүүнтэй хамтлаг бөгөөд “Star Empire Entertainment music label”-ээс гарч ирсэн юм. Хамтлаг 2010 оны 8р сард “No Playboy” гэх дуугаар дэбютээ хийсэн ба Let’s Have A Party хэмээх мини цомог гаргасан.Jaekyung гэх гишүүн гархаас өмнө тэд есүүлээ байсан юм Jaekyung модель болхоор хамтлагаас гарсан. Hyuna бол 2010 оны сүүлээр шинээр орсон гишүүн; Rana болон Bini 2011 онд хамтлагыг орхин явсан; 2012 онд Kyungri, болон Sungah гэх хоёр гишүүнийг тэд нэмж авсан.

Pre-debut:

Албан ёсны дэбютээс өмнө Nine Muses “Prosecutor Princess” киноны дуу болох “Give Me”-г Seo In Young-той хамтарч гаргасан. Хамтлаг 2010 оны 3р сарын 26нд ил гарсан ба , хамтлаг макнэ ZE:A-гын клипэнд тоглосноос хойш олны анхааралд өртсөн юм.

2010: Debut болон Let’s Have a Party

Nine Muses 2010 оны 8р сарын 12нд албан ёсныхоо дэбютийг “Let’s Have a Party” гэх мини цомгоороо хийсэн. Гол дуу нь “No Playboy” гэх дуу нь,дуу зохиогч Rainstone болон Park Jin Young нараар зохиогдсон. Nine Muses анх 14 гишүүнтэй байсан, гэвч хамтлагын нэрийг ил гаргасны дараа энтэртайнмэнт нь есөн гишүүнийг авч үлдсэн.  Jaekyung хамтлагаасаа гарсны дараа Hyuna түүнийг орлож орсон юм. 2010 оны сүүлээр “Ladies” гэх дуугаар тэд үйл ажиллагаа явуулхаар болсон. 2010 оны 12р сарын 6нд, хамтлаг Японд үйл ажиллагаагаа явуулхаар болсон тухай гарсан. 2010 оны 12р сарын 26нд Nine Muses 6 дуугаа Seoul Train-д амжилттай дуулж үзүүлсэн, тус тайз нь олон К-ПОП хамтлагууд Япон фэнүүддээ дуулж үзүүлдэг тоглолт юм.

2011: Хамтлагын өөрчлөлт болон “Figaro”

2011 6р сарын 9нд хамтлаг долоон гишүүнтэй туслах хамтлаг гаргахаар болсон тухай мэдэгдсэн. Star Empire Entertainment  Rana болон Bini-г хамтлагт үлдсэн хэвээрэй гэж хэлсэн ч тэр хоёр ямарч үйл ажиллагаанд оролцохгүй байсан юм. Гэсэн ч 8р сарын 11нд Star Empire Rana болон Bini-г албан ёсоор хамтлагаас гарсан тухай мэдэгдсэн. Гэсэн ч тэр хоёр энтэртайнмэнттай гэрээгээ цуцлаагүй байсан юм. Хамтлаг анхныхаа дижитал сингль болох “Figaro”-гоо хоёр тийзэр бичлэгийн дараа 8р сарын 16нд гаргасан юм. Тэд эргэн ирэлтээ M! Countdown-д синглээ гаргасан өдрөө гаргасан.

2012: Шинэ гишүүн болон “News” эргэн ирэлт

Nine Muses наймдах гишүүн Kyungri-г  Abu Dhabi, UAE-гын үеэрх үзүүлбэрээр танилцуулсан. Тэд өөрсдийн хоёрдох синглийнхээ концэпт зургуудаа 2012 оны 1р сарын 1нд “News” эргэн ирэлтэндээ зориулж гаргаад байсан юм. Nine Muses “News” дууныхаа клипийг 1р сарын 10нд цацаж эхэлсэн. Дууг Sweetune продюссэрлэсэн ба Sweetune “Figaro”-г ч гэсэн продюссэрлэсэн. Тус дуу нь Nine Muses-г олон хүмүүст таниулж эхэлсэн ба олон ч фэнтэй болсон юм. 2р сарын 20нд, Star Empire Entertainment 3р сард шинэ эргэн ирэлт хийнэ гэдгийг зарласан.

2012: “Ticket” эргэн ирэлт

3р сарын 6нд “Sweet Rendezvous” мини цомгийнхоо “Ticket” дууны тийзэр бичлэгийг гаргасан. “Ticket” дууны клип 3р сарын 8нд гарсан. 4р сарын 6нд, Sera Arirang-ын танилцуулгын үеэр дахин шинэ эргэн ирэлтийн талаар хэлж мөн Son Sungah гэх есдөх гишүүнээ нэмсэн байна. 5р сарын 25нд тэд хоёр дууны клипийг гаргасан “My Youth’s Allegiance”. Хамтлаг энэ жилийн 12р сард эргэн ирэх тухай бас мэдэгдээд байсан. 10р сарын 10нд хамтлаг өөрсдийнхөө фэн нэрийг ‘MINE’ болсон тухай мэдэгдсэн.

2013: “DOLLS” эргэн ирэлт

1р сарын 24нд Nine Muses есөн гишүүнтэйгээ эргэн ирэхээ мэдэгдээд байсан юм. Гол дуу мөн л Sweetune-ээр продюссэрлүүлсэн, энэ нь Nine Muses Sweetune нарын дөрөвдөх удаагаа хамтарч буй ажилна болсон байна. 1р сарын 10нд энтэртайнмэнтаа “DOLLS,” гэх нэртэй байх тухай мэдэгдсэн ба сингль албум гарна гэж хэлсэн байна. 1р сарын 22нд тэд “Dolls”-оор эргэн ирэлтээ цэргийн албанд байгаа цэрэг нарт зориулан хийсэн юм. Тэдний дуу нь GAON-д 35-аар байранд орж TOP100 Chart болон M!Countdown-д 11т. ‘Dolls’ Gaon Chart-д 17дугаар байранд орсон нь хамтлагын хамгийн сайн үзүүлэлт болсон аж.

2013: “WILD” эргэн ирэлт

Хамтлаг 5р сарын 9нд мини цомогтой эргэн ирэхээ мэдэгдсэн. Албан ёсны твиттэр хуудсан дээр тийзэр зураг нь “2013.05.09 Nine Muses[9MUSES] is coming back with mini album ‘WILD‘!! Please give us a lot of love and attention.” гэх гарчигтай гарч ирсэн байна

Lee Sem Kim Jin Pyo-гын “You And Me” дуунд нь хамтарсан. 5р сарын 9нд “Wild” дууны бичлэг LOEN болон Nine Muses албан ёсны youtube хуудсан дээр тавигдсан. “Wild” олон төрлийн чарт-д нэгдүгээр байранд жагсаж чадсан мөн Gaon chart-д 32р байранд орсон байна , “Wild” цомог 5р сарын 16нд чартын дөрөвдүгээр байранд орж чадсанаар хамтлагын хамгийн том амжилт болоод байсан юм.

2013: “Prima Donna” эргэн ирэлт

Бүгд хувийн үйл ажиллагаатай явж байх зуур туслах хамтлаг гарч ирнэ гэсэн цуурхал гарч бас болоогүй хамтлагын эргэн ирэлтийн хуурамч өдрүүд гараад байсан.

Тэгвэл 9р сарын 25нд  9muses-ын твиттэр хуудсан дээр 10р сарын 14нд тэдний бүтэн цомог “Prima Donna” гэх нэртэй гарч мөн цомогт 11 дуу багтана гэж мэдээлэл гарсан. Гол дуу нь “GUN,” гэх нэртэй ба Sweetune-ээр продюссэрлүүлсэн байна.

Жинхэнэ нэр: Moon Hyun Ah
Тайзны нэр: Hyuna
Төрсөн өдөр: 1987 оны 2р сарын 18нд
Хамтлагт: Гоцлол дуучин

Жинхэнэ нэр: Lee Hyun Joo
Тайзны нэр: Lee Sem
Төрсөн өдөр: 1987 оны 5р сарын 5нд
Хамтлагт: Дуучин,гол рэппэр
Өндөр: 174 cm
Цусны бүлэг: O

ХАМТЛАГААС ГАРСАН

Жинхэнэ нэр: Ryu Se Ra
Тайзны нэр: Sera
Төрсөн өдөо: 1987 оны 10р сарын 3
Хамтлагт: Ахлагч, гоцлол дуучин
Өндөр: 170 cm
Цусны бүлэг: A
Онцгой байдал: Англи хэл
Хобби: Төгөлдөр хуур, гитар
Instagram: @ryuserasera

ХАМТЛАГААС ГАРСАН

Жинхэнэ нэр: Lee Hye Min
Тайзны нэр: Euaerin
Төрсөн өдөр: 1988 оны 5р сарын3нд
Хамтлагт: дуучин,гол бүжигчин, гоцлол рэппэр, хамтлагын нүүр царай
Өндөр: 174 cm
Цусны бүлэг: O
Онцгой байдал: Морь унадаг, гольф
Хобби: Баллэт, DJ хийх

Жинхэнэ нэр: Park Eun Ji
Тайзны нэр: Eunji
Төрсөн өдөр: 1988 оны 9р сарын 27нд
Хамтлагт: дуучин, гоцлол бүжигчин
Өндөр: 172 cm
Цусны бүлэг: AB
Хобби: сэлэх

ХАМТЛАГААС ГАРСАН

Жинхэнэ нэр: Park Kyung Ri
Тайзны нэр: Kyungri
Төрсөн өдөр: 1990 оны 6р сарын 5нд
Хамтлагт: дуучин
Instagram: @gyeongree

Жинхэнэ нэр: Pyo Hye Mi
Тайзны нэр: Hyemi
Төрсөн өдөр: 1991 оны 4р сарын 3нд
Хамтлагт: гол хоолой
Өндөр: 171 cm
Цусны бүлэг: B

Жинхэнэ нэр: Park Min Ha
Тайзны нэр: Minha
Төрсөн өдөр: 1991 оны 6р сарын 27нд
Хамтлагт: дуучин,макнэ буюу хамгийн отгон гишүүн
Өндөр: 172 cm
Instagram: @minha_9m

Жинхэнэ нэр: Son Sung Ah
Тайзны нэр: SungA
Төрсөн өдөр: 1989 оны 7р сарын 8нд
Хамтлагт: дуучин,рэппэр
Өндөр: 172 cm
-Fiji-д өссөн учраас Англиар ярьдаг

2013 оны 12р сарын 4нд, Nine Muses шинэ сингль болох “Glue”-гээ гаргасан юм.

2014: гишүүдийн өөрчлөлт, NASTY NASTY unit хамтлаг

Star Empire 1р сарын 29нд Lee Sem болон Eunji нарыг хамтлагийг орхих тухай албан ёсоор мэдэгдсэн. 2014 оны 6р сарын 23нд хамтлагийн гол хоолой болох Sera гэрээний хугацаа нь дууссан учраас гарах болсон тухай мэдэгджээ. 2014 оны 8р сарын 22нд хамтлагийн гишүүн Kyungri, ZE:A Kevin болон энтэртайнмэнтийн трэйний Sojin нарыг хамтран “NASTY NASTY” хэмээх юнит хамтлаг байгуулах тухай зарласан бөгөөд дуу нь 9р сарын 3нд гарсан юм.

2015: Эргэн ирэлт “Drama”

2015 оны 1р сарын 8нд, Star Empire албан ёсоор хамтлагийг гурвадах миний цомог болох “Drama”-гаар эргэн ирэх тухай зарласан ба, цомгийг 1р сарын 23нд гарах тухай ч зарласан байна. 2015 оны 1р сарын 12нд шинэ хоёр гишүүн нь олны өмнө ил гарсан. Шинэ гишүүд бол Jo Sojin буюу Nasty Nasty-гийн гишүүн мөн Lee Keumjo байсан. Nine Muses “Drama” үзүүлэн тоглолтоо 2015 оны 1р сарын 21ны өдөр найман гишүүдтэйгээ хийсэн бөгөөд гол дуу болох “Drama”-гаа анхны удаа дуулж толилуулсан юм. Үзүүлэн тоглолт YouTube дээр шууд цацагдсан.

Нэр: Lee Keumjo
Төрсөн өдөр:1992 оны 12р сарын 17
Өндөр/Жин: 167 cm  / 48kg
Цусны бүлэг: O
Хобби: webtoon унших, кино үзэх
Онцгой байдал: Дуулах
Дуртай өнгө: Цэнхэр
Дуртай жимс: Би үнэхээр жимс иддэггүй…тэгэхдээ би гүзээлзгэний амт, ногоон усан үзэмний амт болон аньсны амттай хоолонд дуртай

Тэрээр хэлэхдээБи одоо ч итгэж чадахгүй нь... Дэбютээ хийх мөрөөдөл маань одоо биелэж байна… Хүсч мөрөөдөж байсан шигээ би хичээж ажиллах болно. Одооноос би Nine Muses’ Keumjo гэж явах учраас фэнүүдийнхээ урмыг хугалахгүй хичээж ажиллах учиртай. Намайг дэмжээрэй~ Амжилт!

Нэр: Jo Sojin
Төрсөн өдөр: 1991 оны 10р сарын 11
Өндөр/Жин:  170 cm / 47kg
Цусны бүлэг: AB
Хобии: Скуат
Онгой байдал: Бүжиг дэглэх
Дуртай өнгө: Цайвар өнгө
Дуртай жимс: улаан лооль, тоор, интоор

Тэрээр хэлэхдээ: Дэбют…Итгэж чадахгүй нь… Трэйний байх үеийн дурсамжууд таван жилийн турш дэбютээ хийхийг хүсч байсан бодол л толгойнд минь эргэлдэж байна. Энэ гэнэтийн гунигийг ч өгөх шиг.. Надад талархах ёстой маш олон хүн бий. Би Nine Muses’ Sojin гэдэг үүднээсээ хичээж ажиллах болно бас өөрийнхөө шилдэг гэсэс бүхнийг харуулах болно!

 

Advertisements

6 thoughts on “Nine Muses танилцуулга [Шинэчилсэн]

  1. Aya‹ˆ−ˆ›

    Gun-с хойш шууд дуртай хамтлагийн жагсаалтанд орж ирсэн :)) Өмнө нь зүгээр л мэддэг байсан хха. Hyemi ❤ =]]]]

    Reply
  2. Aya‹ˆ−ˆ›

    Gun-с хойш дуртай хамтлагийн жагсаалтанд шууд дээгүүр байранд орж ирсэн :))) Бүгд лаг биетэй хөөрхөн авьяаслаг охид. Hyemi ❤

    Reply
  3. Cher

    Пөөх миний хамгийн дуртай хамтлагын танилцуулга байна ш дээ.Миний хамгийн дуртай эмэгтэй хамтлагын нэг.Яагаад хүмүүс нээх дуртай биш байдгыг нь ойлгохгүй юмаа.Гайгүй дуулчихдаг сайхан биетэй ийм хөөрхөн охидуудыг . Магадгүй хэт сэкси дүр төрх үзүүлдэгээс болсон байх л даа

    Reply
  4. Зук ♥

    Анх гарснаас нь нилээн дэмждэг бсан шт одооч гсн дэмждэг :))
    Гэхдээ нэр алдарт нилээн удаан явж байна гэж боддог сүүлийн үед л арай гайгүй нэр алдар нь өсөөд бгаам шиг санагддаг :3
    Сүүлийн хэд хэдэн cb нь үнэхээр daebakkkkk ^^
    Kyungri шилдэг нь санагддаг. биеээ авч яваа бдал өөрийгөө танилцуулж бусдад илэрхийлэх чадвар гх мэт нь :3 All th kpop билээ тэрэн дээр их л таалагдсан ♥

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s