♥My Man♥ *part 8*

Ашш цэнэг дуусчихлаа шд -_- цэнэглэж байхгүй яавдаа дуу сонсоод л тоглоод л суугаад байсан ццц Лэй-тэй ярих ёстой л байсан байхдаа? Мэдэхгүй ээ надад ахтай гэж хэлж байгаагүй шд!!! Надад хэлээгүй шалтгаан байж л таараа…

-уучлаарай Сирён мөн үү?

Би-тийм ээ “энэ одоо ах нь юмуу? Ямар жоохон хүүхэд шиг царайтай юмбэ?”

-сайн уу? Намайг Лухан гэдэг

Би-таатай байна

Лухан-надад ч гэсэн

Би-нөгөө юу уулзаад юм гуйж байгаад уучлаарай тэгэхдээ

Лухан-би Лэйтэй ярьчихсан

Би-айн? Аан заза баярлалаа хэхэ би харин хэлэх ёстой юм болов уу гэж бодоод

Лухан-би зөвшөөрөл авчихсан

Би-зааз..

Лухан-за юу идэх үү? Энд ямар хоол байх биш дээ хэхэ би гоё cheesecake аваад өгөх үү?

Би-тэгдээ баярлалаа

Лухан-их даруухан юмаа

Би -инээх-

Лухан босоод юмаа захиалчихаад хүрээд ирлээ

Би-би таны тухай ганц ч удаа сонсож байгаагүй..

Лухан-ойлгож байна аа тэр надад дургүй лдээ

Би-айн? Тэгээд

Лухан-би гуйн байж зөвшөөрөл авсан лдаа хэхэ тэгээд яахавдээ

Би-худлаа яриад л

Лухан-мэдчихсэн үү? Тэр надад зөвшөөрөөгүй ээ тэгэхдээ хайртай дүүгийнхээ дурлаад байгаа охинын хармаар санагдсан юмаа…

Би-мхмм

Лухан-тэр чамд их сайн байх тийм үү?

Би-надтай их гоё харьцдаг их эелдэг лдээ хэхэ

Лухан-мхм

Би-яагаад дургүй юм бол?

Лухан-зүгээр л мэдэхгүй ээ…

Би “дургүй хүнтэй нь уулзаж байгаад уурлаж байгаа байхдаа? яах уу? Явдаг юм билүү??”

Лухан-өө захиалсан юм маань ирчихлээ

Би ч жоохон амсаад ус уучихаад явмаар санагдлаа зүгээр л мэдэхгүй ээ надад гоё санагдахгүй байна!!! Түүний дургүй хүнтэй ингээд суух эвгүй л юм тэгэхдээ гэрлэхээр бол мэдээж уулзаж л таараа тэр үед муухай зан гаргасан гээд намайг үзэн ядаад байвал яах вэ?? Үгүй ээ энэ муу хүн биш бололтой тэгэхгүй байх аа….

Би-юу би явах хэрэгтэй болчихлоо уучлаарай

Лухан-хүргээд өгөх үү?

Би-үгүй дээ зүгээр би өөрөө гээд босоод бөхийгөөд кафэгаас гараад такси барин гэртээ ирлээ

Хашааны хаалгаар ортол Лэй ирчихсэн зогсож байлаа

Би-Лэй?

Лэй-хэзээ ирж байгаа юм????

*** Лэй-ийн талаас ***

Крис-яах уу?

Лэй-гэрт нь уулзаагүй байж таараа тэгэхдээ хаана байж болох юмбэ? Манайд?? Үгүй дээ тэр авгай оруулахгүй!!!! Аав ээжийнд нь? Үгүй дээ тэднийх ямар Луханыг мэдэх биш!!! Ресторан? Ашш би галзуурах нь ээ!!!!!

Крис-тайван байлдаа чи гэрийнх нь үүдэнд хүлээж байх юмуу??

Лэй-тэгэхдээ ирэхгүй бол

Крис-ирнээ тэр Луханыг дагаад явах охин биш

Лэй-зааз гээд яаран Крисийн гэрээс гаран Сирёны гэрийн үүдэнд иртэл тэр алга… Сэүн Кай хоёр ч алга яамаар ч юмбэдээ!! Нэг цаг хүлээлээ алга шүү … Хашааны хаалга дугарч байна!!!

Сирён-Лэй?

Лэй-хэзээ ирж байгаа юм????

Сирён-уучлаарай би нөгөө ахтай чин…

Лэй-тэр миний ах биш!!!! Дахиж уулзаад үзээрэй -уурлах-

Сирён-чи аймар байна…

Лэй-юу?

Сирён-чи уурлахаараа аймар … заза би орлоо

Лэй -гарнаас нь барих- уучлаарай

Сирён-одоо харьдаа амар

*** Миний талаас ***

Тэр уурлахаараа их аймар юм… Яагаад уурлаад байгаагийн яг мэдэхгүй ч гэлээ түүний үзэн яддаг хүнтэй нь уулзсан болхоор уур нь хүрч байгаа байх тэгэхдээ яагаад үзэн ядаад байгаа юмбэ? Ах чин биздээ? Ах нь гээ биздээ?… Эсвэл түрүүний хэлснээр ах нь биш юмуу?? Ашш ямар ядаргаатай юмбэ….

Лэй-уучлаарай

Би-…

Лэй намайг тэврээд “уучлаарай” гэж дахин дахин давтан хэлнэ…

Би-зүгээр дээ тэгэхдээ чи аймар юмаа

Лэй-үнэхээр уучлаарай гуйя дахиж битгий уулзаарай!!!

Би-ойлголоо тэгэхдээ нэг болзолтой

Лэй-юу?

Би-надад яагаад болохгүй гэдгийг хэлж өг

Лэй-…

Би-үгүй гэвэл би яг одоо очиж уулзлаа

Лэй-Сирёнаа?

Би-хэхэ заза одоо тэгвэл хэлж өгөх юмуу?

Лэй-…

Би-тэгвэл би чамд бэлэг өгье

Лэй-ямар -сулхан дугарах-

Би-харин ээ? Хоол хийж өгөх үү? Гоймон чанаад өгөх муу? хаха эсвэл үнсүүлмээр байна уу? :>

Лэй-нээрээ юмуу?

Би-хмм харин ээ? Хэлэх үгүйгээс чин шалтгаална лдаа

Лэй-хэлнэ ээ хэлнэ

Би-за болж байна орцгооё гээд гарнаас нь татаад ортол тэр хоёр ирээгүй байлаа энэ хоёр бүр алга болжээ -_- намайг ямар их санаж байгааг мэдэхгүй лдээ мэдэхгүй муу хөгийн хоёр!!!!

Би-за одоо хэлчих

Лэй-би эхлэх юмуу?

Би-мхмм би заавал

Лэй-заза хэлнэ ээ хэлнэ угаасаа чамд хэлэхгүй бол өөр хэнд хэлэх юм

Би-тийм шүү!!!

Лэй их л нухацтай царайлан ярьж эхэлээ

“Тэр бол миний ах ах ч гэждээ хэдэн сараар ах юм байгаа юм…. Тэр бол миний хойд ээжийн дагавар хүүхэд аав маань ээжийг өвлийн хүйтнээр цамцтай хөөж гаргасны дараахан хэдхэн цагийн дараа тэр хүүхнийг Лухан гээд байгаа хүүтэй дагуулж авчирсан.. Би тэр үед долоотой байсан юм лдаа жоохон гэж бодоод аав намайг юуч ойлгохгүй байгаа гэж бодсон хэрэг тэгэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй ч би юу ч болоогүй юм шиг жүжиглэж чадаж байсан!!! Ээжийгээ нууцаар хайж байсан ч гэж олж чадахгүй байсаар гурван жилийн дараа нас барсан гэдэг мэдээг сонссон лдоо… Ээжийгээ сүүлийн удаа харахдаа уйлж байхын харсан шүү дээ инээхийн харахыг их хүсч байсан юмсан …. Луханд би дургүй байгаагүй лдээ тэгэхдээ тэр үнэхээр үнэхээр муу хүн… Түүний ээж нь гэмгүй царайтай авгай!!! Би эмэгтэй хүнийг хүндэлж явдаг ч гэлээ тэрний ээжийг үнэхээр үзэж чаддагүй … Тэр хоёр аавын минь толгойг яаж эргүүлсэнийг мэдэхгүй ч манай аав үнэхээр тэнэг хүн!!! Яаж тийм бузар муухай худалч хүмүүст итгэж чаддаг байна аа”

Тэр дуусгасан бололтой би яг юм ярих гэтэл тэр дахиад л яриад эхлэв

“Сирёнаа нэг  л юм гуйя тэрүүнд битгий итгээрэй!!! Түүний өгсөн бүрийг зүгээр л хаячих тэр чамд юу ч гэсэн хамаагүй аваад хая!!! Худлаа үнэн урдуур хойгуур чин яваад байвал битгий тоогоорой тэр юу ч хийж магад шүү!! Чамд гар хүрч зодно гэдэг утгаар биш тэр зүгээр л сэтгэл зүрхээр чин тоглох учраас хол байгаарай бас надад итгэ гуйя зөвхөн надад л итгээрэй..Би би чамд итгэдэг шиг чамайг ч гэсэн надад итгээсэй гэж хүсч байна” гэж хэлээд намайг тэвэрч авлаа…

Би-итгэх болно оо итгэх болно!!

Лэй-баярлалаа

Би-тэр тэгэхдээ үнэхээр … яг л жоохон хүүхэд шиг царайтай

Лэй-тийм болхоор л илүү болгоомжлох хэрэгтэй!!!!

Би-тэр тийм байх тэ? -инээх-

Лэй-чи инээхээрээ үнэхээр хөөрхөн болчих юмаа -инээх-

Би-чи илүү хөөрхөн!!!

Лэй-яг шд

Би-нээрээ нээрээ

Лэй-тийм үү?

Би-мхм

Лэй-хөөе хүслээ биелүүлэлдээ

Би-юун хүсэл?

Лэй-чи намайг юмаа ярьвал үнсэнэ гээ биздээ?

Би-тийм билүү? Хэхэ мартчихсан байна

Лэй- -_-

Би-заза битгий сонин хараад бай!!

Лэй-тэгээд үнсэлдээ?

Би-үнсэх гэж л байна шд, нүдээ ань

Лэй-за -нүдээ аних-

ХАха тэр бүр үнэхээр хөөрхөн юмаа!!! Бүр харсан хайр хүрчихлээ… Ингээд ширтээд л баймаар…

Лэй-хурдлаачээ

Би-байж бай “дахиад жоохон ширтээдхье хха”

Хэсэг зуур ширтээд сууж байтал тэр гэнэт нүдээ нээчихэв, цочих гэж … Лэй надруу харж харж байснаа намайг татаад үнсчихэв O.O

Энэ бидний анхны жинхэнэ үнсэлт байх тийм үү 😀

Би-би үнсэх байсан шд!!

Лэй-дуртай л үнсэлцчихээд

Би-дуугүй л байлдаа -_-

ЛЭй-хэхэ үнэхээр дуртай байжээ?

Би-…

Лэй-заза дараа нь өөрөө үнсээрэй за?

Би-дараа нь чадахгүй үгүй хэзээ ч!!

Лэй-ооё ичээчихсэн чин уурлачихсан уу? Уучлаарай -инээх-

Би-инээхээ боль

Лэй-за … тэр инээдээ барьж чадахгүй байна -_-

Би-инээхээ болилдоо

Лэй-чи дэндүү эгдүүтэй харагдаад байна аа -үнсэх-

Би-боль

Лэй-тээр уурлахаараа дэндүү эгдүүтэй юмаа -үнсэх-

Би-мэдэж байна -үнсэх-

Кай-энд садар самуун сурталчилаж байна Сэүн нүдээ аниарaй!!

Сэүн-хөөрхөн л байна шд хаха

Би- -_- хэрэгтэй үед ирэхгүй байж хэрэггүй үед ирээд -бувтнах-

Сэүн-эгчээ сонсогдоод байна

Кай-юу гэсэн юм?

Сэүн- -_- би унтлаа сайхан амарцгаагаарай

Кай-юу гэсэн юмбэ?? -араас нь дагах-

Лэй-заза хоёр дүү чин ирчихсэн юм чин би явлаа

Би-за болгоомжтой яваарай за юу?

Лэй-мхмм

Би-баяртай

Лэй-баяртай гээд яваад өглөө

Аххх манай хоёр бацаар ирчихсэн маргааш амралтын өдөр юм чин гэртээ байх байлгүй дээ хаха сайхан дүү нартайгаа тоглоно  оо :>

***

8р хэсэг дууслаа :3

4 thoughts on “♥My Man♥ *part 8*

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s