YG-гийн төлөвлөгөө илүү дэлгэрэнгүйгээр…

/Өөрийн бодлыг оролцуулан бичсэн болно/

Эргэн ирэлт дэбют-тэй жил болох нь гарцаагүй ч гэлээ яг яаж? Ямар цагийн хуваариар байх бол?

Тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа бололтой!

Тэгэхдээ оны эхлэлийг тэд Taeyang-р тавина гэсэн ч одоохондоо тодорхой мэдээлэл алга! Бас болоогүй нэгдүгээр сарын төлөвлөгөөнд нь Taeyang байтугай Big Bang ч байгаагүй? Тэгсэн хирнээ PSY байсан гэлээ ч энэ бүхнээ хойшлуулан хоёрдугаар сард болгосон тэгвэл хоёрдугаар сард тэд хоёр хамтлаг дэбют хийлгэж PSY, Big Bang нарын эргэн ирэлтийг хийлгэнэ гэсэн. Taeyang хаана байна аа? Түүний соло цомгийг фэнүүд нь гурван жил хүлээлээ ?

Ер нь бол Big Bang хамтлагын эргэн ирэлтийг YG хэлэхдээ Taeyang-н яг дараачаар гэсэн шүү дээ … Гэлээ ч тэдний эргэн ирэлтийн сураг бараг тасрах нь эсвэл зүгээр л Taeyang-н гурван жилийн турш бэлдэж ирсэн цомгийг нь цааш түлхэх болчихоод байна!

Охидоос гэвэл 2ne1 Lee Hi охидын хамтлагын хувьд одоогоор завгүй ажиллах нь тодорхой учир нь тэд дэлхийг тойрох аялалдаа бэлдэж байгаа! Гэлээ ч тэд шинэ ЦОМГОН дээр ажиллаж байгаа гэсэн, тэгэхдээ энэ нь үнэхээр үнэн болов уу? Одоогоор соло дуучны хувьд мэдээлэл гараагүй тэгэхдээ түүний эргэн ирэлт хүмүүст бүр сүртэй чухал биш байгаа учир нь Солонгосууд болон дэлхий даяар хүлээж буй эргэн ирэлт бол Taeyang эсвэл Big Bang! Учир нь дараа жил гэхэд Big Bang-н ахмад гишүүд нь цэрэгт явах ёстой болчихоод байгаа юм тэрнээс өмнө тэд өөрсдийнхөө нэр алдарыг хадгалж үлдэх хэрэгтэй байна!

PSY-н эргэн ирэлтийн хувьд 9р сард гэж байсан 1р сар болон хойшилсон тэгээд сүүлд нь 5р сард болсон шүү дээ энэ удаад 2р сард гэж байна тэгэхдээ яг эргэж ирэх юм болов уу?

Тэгэхдээ энэ бүхэн нь тэднийг амралттай сайхан тайван явж байгаа гэсэн үг биш! Бүгд өөр өөрийн ажилтай байгаа жишээ нь гэхэд л Big Bang саяхан аялан тоглолтоо дуусгаад байгаа магадгүй одоо эргэн ирэлтэндээ өөрсдөө бэлдэж байгаа байх.

Дэбют хийх хоёр хамтлагын хувьд гэвэл үнэхээр мэдэх юм алга! Winner магадгүй бэлэн гэсэн ч дуу нь бэлэн биш байгаа байх! Эсвэл хүнд өрсөлдөөнөөс гарч ирэхийг хүсэхгүй байгаа юмуу? Хэн хэлж мэдэхэв… Akdong Musician-ы хувьд тэд зөв ent-ээ сонгосон гэлээ ч тэд нилээдгүй чимээгүй байна… Тэдний дуунууд дэбютээ хийгээгүй хирнээ л алдартай дуучдын дээгүүр жагсаж байсан шүү дээ! Тийм ч учраас тэдний дэбют Winner-с илүү болж магадгүй л юм.

Бас нэг өөр асуулт гэвэл PSY дэлхийн дахин дах “од” гэдэг нэрээ хадгалж чадах уу? гэдэг асуулт. Хичнээн хоёр дуу нь дэлхий дахинд хит болсон ч гэлээ одоо тэр загвараар яваад байвал дэлхий байтугай Солонгосууд ч түүнийг хаях биз…

За юу ч гэсэн яг албан ёсны мэдэгдэл мэдээлэл гарах үеийг л хүлээх үлдлээ! /Гэсэн ч хэлсэн бүр нь хойшилсоор байдаг хойно -_- яг тийзэр зураг эсвэл тийзэр бичлэг гарах үеэр л итгэхээс…/

Advertisements

2 thoughts on “YG-гийн төлөвлөгөө илүү дэлгэрэнгүйгээр…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s