Miss A хамтлагын дэлгэрэнгүй танилцуулга

2010 оны 7 сарын 1нд К-Поп ертөнцөд нэгэн шинэ охидын хамтлаг мэндэллээ.

Энэхүү хамтлаг нь гарч ирсэн цагаасаа хойш шинэ содон , хүмүүсийн чихэнд аялгуутай дуунуудыг гаргасаар байгаа юм . Энэ хамтлаг бол яахын аргагүй мисс А хаммтлаг юм .

Зарим нэг нь тэднийг сайн мэдэхгүй байх гэж бодоод энэхүү охидын хамтлагын тухай бага зэргийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна .

miss A (미쓰에이) хамтлаг нь нийт 4 гишүүнтэй бөгөөд Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм . Энэхүү хамтлаг нь JYP Entertainment-ийн харьяанд байдаг AQ Entertainment-дхарьяалагддаг .

Жинхэнэ нэр : Bae Sue-ji

Тайзны нэр : Suzy . Түүний өөрийн нэртэй адилхан дуудагддаг учраас ийм нэртэй болсон .

Төрсөн он сар өдөр : 1994 оны 10-р сарын 10

Үүрэг : Хамтлагийн нүүр царай , мөн туслах хоолой .

 Хэдий тэр туслах хоолой боловч гаргасан нийт албумийнхаа 35% ийг нь дуулсан байдаг юм байна .

Авьяас чадвар : Сюзи бусад охидыгоо бодвол хамтлагаасаа жүжигчиний карьерээ амжилттай хөөж яваа нэгэн . Тэрээр одоогийн байдлаар Сайн жүжиглэдэг оддын 5-д бичигдээд байгаа .

 

Жинхэнэ нэр : Lee Min Young ( 이민영 )

Тайзны нэр :  Мин

Төрсөн он сар өдөр : 1991 оны 6 сарын 21

Үүрэг : Хамтлагийн гол хоолой , гол бүжигчин .

Чадвар :  Дээд өнгийг  маш цэвэрхэн гаргадаг , Popping , R&B гэх зэрэг төрлүүдийн бүжгийг бүжиглэхдээ хэнээс ч илүү .

Жинхэнэ нэр : Meng Jia

Тайзны нэр : Jia

Төрсөн он сар өдөр : 1989 оны 2-р сарын 3н

Үүрэг :  хамтлагийнхаа рэппэр нь , туслах бүжигчин .

Чадвар :  Хамтлагийнхаа дуунуудын доод өнгийг гаргадаг ,  мөн олон төрлөөр бүжиглэж чаддаг .  Маш уян хатан биетэй . Хэдий Солонгос биш ч гэсэн Солонгосоор үглэхдээ үнэхээр сайн .

Жинхэнэ нэр : Wang Feifei

Тайзны нэр : Fei

Төрсөн он сар өдөр : 1987 оны 4-р сарын 27

Үүрэг : Нэг хэсэг хамтлагийн гол хоолой гэж явж байсан. Гэвч ягаад гол хоолой биш болсоныг мэдэх юм одоогоор үнэхээр алга . Ямартай ч хамтлагийнхаа хамгийн ахмад нь . Дууны хэсэг нь бага ч гэсэн Фэй ийн дуулдаг хэсэгүүд бүгд хүнд ноот байдаг .

Чадвар :  Хайнан дахь урлагийн сургуульд сурч байсан. Тиймээс уян хатан биетэй . Хятад ардын дуу , бүжиг бүжиглэхдээ үнэхээр сайн .

2009 он . JYP Sisters ийн тухай .

Одоогийн мисс А хамтлагийн 2 Хятад гишүүн болох Фэй Жиа 2 нь 2007 онд JYPэнтэртайнмэнтийн  шалгаруулалтанд тэнцэж Солонгост ирсэн.

 

2009 онд  мисс А хамтлаг нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ,  JYP Sisters гэх нэрийн доор дебют хийх байсан.  Гшүүдийг нь нэрлэвэл : Фэй , Жиа , Лим ( Одоогийн  Wonder Girls хамтлагийн гишүүн ) Fei Fei , Sarah гэх 5 гишүүнтэй байсан. JYP Sisters хамтлаг нь Хятадын шоу нэвтрүүлгүүдэд эрчимтэй оролцож , өөрсдийн цомгийнхоо дуунуудыг бичүүлээд байсан гэдэг . Түүнчлэн JYPE-гээс Хятад улсад үйл ажиллагаагаа явуулах цоо шинэ хамтлагийг гаргах болно . Өөрөөр хэлвэл Wonder Girls   хамтлагийн Хятад хувилбар нь гэж хэлж болно гэх зэрэг мэдээллүдийг өгөөд байсан аж . Гэвч төд удалгүй энэхүү хамтлагаас Лим-г одоогийн Wonder Girls  хамтлагийн шинэ гишүүн болгон , нөгөө 2ыг ньJYP Sisters хамтлагаас хасжээ . Тэр үеэс л эхлэн олон үндэстэй хамтлаг ( Солонгос Хятад ) мисс А бий болжээ .  JYP энтэртайнмэнтдаа бэлтгэгдээд жил болж буй 15 настай охиныг Фэй Жиа 2т танилцуллаа . Энэ охин нь Сюзи байсан юм .

Охид албан ёсоор дебют хийхийнхээ өмнө Хятад улсад албан ёсоор Самсунг брэндийн Хятад салбарын нүүр царай болжээ . Тэд өөрсдийн анхны дуу болох  Love Again  гэх дуугаа Солонгос , Хятад хэлдээр гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татаж хэлээд байсан юм . Энэхүү дууны клипэнд JYP энтэртайнмэнтийнхаа нэгэн трэйнийг cameo дүрээр оруулсан . Энэхүү трэйни нь хожим мисс А ийн шинэ гишүүн болохыг JYP-гээс өөр хэн ч мэдээгүй байсан байх л даа .

2009 оны өвөл мисс А хамтлаг хамгийн сүүлийн гишүүн болох Минтэй танилцлаа . Игэснээр тэд 2010 оны зун дебют ээ хийхээр болов . 

2010 он : “Bad Girl Good Girl” болон  “Breathe” гэх дуунуудаар дебют ээ хийсэн нь.

2010 оны  6  , 7 сард Өмнөд Солонгост маш олон шинэ охидын хамтлагууд гарч ирсэн . Үүүний нэг бол мисс А . Тэд өөрсдийн албан ёсны дебютээ 7-р сарын 1нд   хэмээн зарлаж , 6-р сарын 30нд дебют дуу болох “Bad Girl Good Girl” –оо  олон нийтэд ил болгосон .

 Шинэ стильтэй , өөрийн гэсэн онцлогтой хамтлаг кпопд үнэхээр дутагдаж байсан бололтой гарч ирсэн даруйдаа  хүмүүсийн анхаарлыг ихээр татаж чаджээ . Тэдний анхны мини албум гараад маш богино хугацаанд зарагдаж дууссан юм .  Хамтлагийг бусдаас  онцгой болгож өгсөн нь Ягаан үстэй Жиагийн ач байж болох л юм .  мисс А хамтлагийн шинэ дуу нь Солонгосын дууны чартуудад 4-7 долоо хоногийн туршид 1-т бичигдэж чадсан юм . Үүгээр ч зогсохгүй хамгийн анхныхаа ялалтыг 20 хоноод авсан нь Солонгосын түүхэнд байхгүй богино хугацаа юм .

Төд удалгүй 9-р сарын 26нд мисс А хамтлаг өөрсдийн 2 дахь мини албум болох “Step Up”-тай эргэн ирлээ .  2 сарын дотор тэдний нэр хүнд тодорхой хэмжээнд хүрч чадсан юм .

Мини – албумных нь  гол дуу “Breathe” гэх нэртэй бөгөөд , энэхүү дуу нь өмнөх дуугаа бодвол тэс ондоо .  Илүү стиллэг , илүү шинлэг байсан юм . мисс А хамтлаг өөрсдийн анхны comeback-ийг  M.net M! Countdown , дараагаар нь KBS Music Bank , MBC Show! Music Core  , SBS Inkigayo гэх зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдэд хийжээ.  JYPE-гээс мэдэгдсэнээр бол  мисс А хамтлагийн дүр төрх  Солонгосын кпоп урсгалд өөр нэгэн шинэлэг мэдрэмжийг төрүүлж чадах болно гэсэн юм .

Breathe” дуу нь мисс А хамтлагийн дебют дууг бодвол бага зэрэг амжилт муутай байсан ч тодорхой хэмжээнд  мисс А  гэх нэрийг гаргаж чадсан юм .

Тухайн үед Солонгосын хөгжим судлаачид мисс А хамтлагийг хараа хяналтандаа авч , илүү ихийг хүлэжж буйгаа мэдэгдэж байсан нь мисс А хамтлагийн нэр хүндийг илүү өсгөж өгчээ .

2011 он : Solo уран бүтээл, Comeback болон Хятадад хийсэн дебют.

2011 он мисс А хамтлагийн хувьд амжилт цэцэглэлтийн жил байсан гэж хэлж болох юм .  Бараг л хамтлагийн бүх гишүүд соло уран бүтээл хийн хамтлагийнхаа нэрийг улам илүү өндөрт өргөж байсан юм .

Хамтлагийн гишүүн Фэй  дуучин Huh Gong-ийн дуулсан “I Only Love You” гэх дуунд өөрийн бяцхан дүрийг бүтээсэн юм .  Хамтлагийн рэппэр Жиа M&D-гийн “Close Your Mouth” гэх дууны клипэнд тоглосон юм . мисс А  хамтлагийг гарч ирээд удаагүй байхад Super Juniorхамтлагийн  Kim Heechul  Жиа-г өөрийн Хятад хэлний багшаа болгосон юм . Ингэснээр тэдний харьцаа  ах дугийн шугамаар илүү дотноссон юм .

Мин 2011 онд шинээр гарч  эхлээд байсан Oh! My School гэх шоу нэвтрүүлгийн гишүүнээр сонгогдсон юм . Энэхүү нэвтрүүлэг нь нэг ёсондоо нэр хүндтэй idol хүмүүсийн дунд зохиогдож буй бяцхан сургууль шиг байсан  юм .  Дараагаар нь тэр Countdown гэх нэртэй кинонд Jang Hyeon-ji охины дүрээр тоглож өөрийн жүжиглэх чадвараа гаргаад амжсан юм .

Хамгийн сүүлд Сюзи буюу хамтлагийн макнае Dream High гэх драмад гол дүрийн охин болох Go Hye-mi гийн дүрийг бүтээлээ . Сюзи ердөө 16 настай бөгөөд энэхүү драмад тоглосныхоо дараагар хүмүүсийн хэл амны бай болсон юм . Учир нь түүний авсан дүр нь тийм ч сайхан охины дүр биш байсан бөгөөд эхэндээ тэрээр  хамгийн муу жүжиглэдэг оддын 5т бичигдээд байсан ч сүүлд сайн жүжиглэдэг оддын 12т бичигдсэн юм .   Мөн Сюзи тэр жилдээ “ Шинэ шилдэг эмэгтэй жүжигчин “ гэх шагналыг авсан . Мөн хамтлагаараа “ Шинэ шилдэг дуучид “ билүү дээ тийм шагналыг авч байсан юм .

Тэр жилдээ мисс А хамтлаг өөрсдийн эргэн ирэлтийг зарлаж дууныхаа үйл ажилдаа орсон юм .

Энэ жилийн  эргэн ирэлт нь жирийн бус байсан бөгөөд хамаг учир нь юунд байсан бэ гэвэл тэд анхныхаа бүтэн хэмжээний албумыг гаргахаар төлөвлөгдсөн байж ээ .

6-р сарын 18нд мисс А хамтлагийн бүтэн хэмжээний албум худалдаанд гарлаа . Албуманд нийт 13 дуу багтсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа сар хүрэхгүй хугацаанд бүх албум нь зарагдаж дууссан гэх мэдээлэлийг өгөөд байсан юм .

Тэдний шинэ синглийн нэр нь  “Good Bye Baby” байсан юм . 6-р сарын 21нээс эхлэн Mnet’s M! Countdown  , KBS-ийн Music Bank, MBC-гийн Show! Music Core, болон  SBS- Inkigayo гэх зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцлоо .  Хамтлагийн шинэ сингл дуу нь гараад 1 хоносон даруйдаа хөгжмийн бүхий л чартудад 1-т бичигдлээ . Энэхүү байдал 6 долоо хоног үргэлжилсэн бөгөөд эхний 7 хоногоос л тэд оролцсон хөгжмийн нэвтрүүлгүүдээс шагнал авлаа .  Энэхүү сингл нь  өмнө нь гаргаж байсан дуунуудаасаа онцгой , өөр хэв маягтай байсан юм . Тэд өөрсдийн эмэгтэйлэг талыг бага зэрэг тусгаж , мөн өмнөх шигээ хурц ширүүн байдлыг тусгаж өгчээ .

9-р сарын 30нд мисс А хамтлаг Хятад улсад дебют аа хийлээ . Өмнө нь JYPE-гээс мэдээллэж байсанчлан мисс А хамтлаг Хятад улсад өөрийн гэсэн байр суурийг олох гэсэн бололтой .

Хятад дахь дебютдээ зориулж тэд анхны бүтэн албумаа Хятад хэлдээр гаргасан юм . Албум аа худалданд гаргаж , дебютээ “Good Bye Baby” ийн хятад хувилбараар хийсний дараагаар

Тэдний энэхүү дуу нь Хятадын хөгжмийн чартуудад 1т бичигдэж хэлжээ . Түүнээс гадна тэдний албум нь Хятадад хамгийн их борлогдсон цомгоор шалгараад байсан юм . Үүгээр ч зогсохгүй тэдний дуунууд Солонгос / Япон чарт болох ‘G-MUSIC” дээр 3 дугаар байранд бичигджээ.

2012 он: мисс А хамтлаг “Touch” дуугаараа эргэн ирлээ.

2012 онд мисс А хамтлаг өөрсдийн шинэ мини албум болох “Touch” -той 2-р сарын 20нд  эргэн ирсэн юм .

2-р сарын 19нд мисс А хамтлагийн шинэ дуу нь тэдний албан ёсны  сайтад тавигдан фэнүүдийнх нь удаан хүлээсэн хүлээлтийг эцэслэлээ . Шинэ дуу “Touch” нь цацагдсан даруйдаа хөгжмийн чартуудад 1т бичигдэж , 2хон цагийн дотор 1 сая гаруй хүн үзсэн байсан нь тухайн үедээ мисс А хамтлагийн дээ амжилт болоод байсан юм .

Энэхүү дуу нь дахин давтагдашгүй болж чадсан бөгөөд хамтлагийн гишүүдийн эмэгтэйлэг дүр төрхийг төлхүү гаргасан байснаараа бусад дуунуудаасаа илүү онцлогтой болжээ . Мөн энэ дуунд  хамтлагийн макнае өөрийн үглэх чадвараа тусгасан байсан нь фэнүүдээ илүү өөртөө татаж чадсан байж болх юм . Түүнчлэн “Touch” альбум нь Gaon Chart Digital Singles-д 4-7 долоо хоног дэд байранд бичигджээ . 

Мисс А ийн охид өөрсдийн үзүүлбэрээ 2-р сарын 23наас эхлэн M.net M! Countdown -дээр үзүүлж эхэлжээ. 2-р сарын 29нд MBC MUSIC Show Champion-д Touch  дуугаараа ялсан , харин 3-р сарын 1нд M.net M! Countdown-дээр Эхний байранд орсон. 3-р сарын 4нд SBS Inkigayo дээр ялсан. 3р сарын 7нд jTBC Music On Top-д ялсан гэх зэрэг олон амжилтыг гаргаж чадсан юм . тэднийг эргэн ирээд удаагүй байхад алдарт Биг Банг хамтлаг өөрсдийн эргэн ирэлтийг зарлаж шинэ дуугаа гаргасан бөгөөд энэ нь бага зэрэг мисс А ийн рэйтингд нөлөөлсөн байж болох юм .

Хамтлагийн дууг хүмүүс сайшаан , хөгжим судлаачид мисс А хамтлагийг их ирээдүйтэй хамтлаг хэмээн нэрлэсээр байлаа . Тэд  Японы хөгжмийн ертөнцөд ноёрхох магадлалтай охидын хамтлагийг шалгаруулсан юм . Үүнд мисс А хамтлаг 3т бичигдэж  байсан нь гар ирээд 2 хон жил болж буй хамтлагийн хувьд их амжилт байсан юм .

Солонгост өөрсдийн comeback аа хийсний дараагаар тэд Хятадыг зорилоо .

3-р сарын 23нд тэд Хятадын хөгжмийн нэвтрүүлгүүдийг эзэгнэн бүх чартуудад нь 1т бичигдсээр байлаа . Тэд өөрсдийн мини албум аа хятад хувилбар дээр гарган худалдаанд гаргасан нь өмнөхөөсөө дутахааргүй амжилтанд хүрсэн юм .

2012 оны  Хамтлагийн гишүүдийн соло уран бүтээл :

Мисс А хамтлагийн  Сюзи 2012 онд  нилээдгүй амжилтанд хүрээд байгаа билээ . Тэрээр хамтлагийнхаа уран бүтээлийг дуусгасны дараагаар өөрийн анхны нэг ангит кинонд гол дүрийн эмэгтэйгээр тоглох урилга авсан юм . Энэхүү кино нь “Introduсtion to Architecture “ гэх нэртэй байсан бөгөөд энэхүү кино нь гарсан даруйдаа маш олон хүмүүсийн анхаарлыг татаж , 8 хоногийн дараа 1 сая хүн , 17 хоногт 2 сая хүн , дара нь 4р сарын 18 нд 3 сая хүн тус тус  үзэцгээжээ. Үүгээр ч зогсохгүй  9 долоо хогийн дараа нийт 4 сая 100 мянган хүн үзэж Солонгос улсад өмнө нь байгаагүй амжилтыг гаргаж чадсан юм. Кино судлаачид энэхүү киног Эрэгтэй  хүмүүсийн анхны хайр дурлалыг сануулж , сэтгэлд нь хоногшиж  чадаж  буй  үнэхээр сайн кино болсон гэж  ам бардам хэлж  байсан. Мөн  энэхүү киног ингэж их  амжилтанд хүргэсэн  зүйлүүдийн нэг бол яах аргагүй Сюзи юм. Энэхүү кинонд тоголсны дараагаар тэрээр  Солонгос улсын Анхны  хайрын бэлэг тэмдэг болсон. Мөн удалгүй Сюзи дахин өөрийн жүжиглэх ур чадварыг гаргасан юм . Тэрээр “Big “ нэртэй драмад Jang Mae Ri гэх охины дүрийг бүтэсэн байгаа юм .

2012 он : Independent Women Part III

 

 9-р сарын  сүүлээр  мисс А хамтлаг удахгүй эргэн  ирэхээ зарлаж  бяцхан шуугиан дэгдээгээд авсан.  Орон орны  say A чууд   тэднийг  шинэхэн дуутайга худхан шиг  эргэн ирээсэй гэж хичнээн их хүсэж буйгаа  илэрхийлсэн билээ.  Тэгвэл 10-р сарын 7нд тэд  teaser –ээ гарган дээр нь  учир битүүлэг  асуултууд бичсэн байсан бөгөөд  хариуг нь 10-р с арын 15нд  гаргасан юм.

Дараа өдөр нь буюу 10-р сарын 8нд  тэд албан ёсоор  Эргэн ирэх гэж буйгаа зарлан  , өөрсдийн шинэхэн  5 дахь албум болохIndependent Women III-р хэсэг –ээ  танилцуулсан билээ.  Тэгээд маргаашнаас нь эхлэн  Мин  Фэй нарын тийзэр зургууд  цацагдан  , хүмүүсийн анхаарлын төвд  орж чадсан.  Дараагаар нь  Сюзи ,  Жиа 2 ийн тийзэр гарсан билээ.   За тэгээд  уламжлал ёсоор  виде тийзэр нь гаран  10-р сарын 15нд тэд  Шинэ сингл дуу болох   I don’t need a man –ээ  гарган ,  шинэхэн албумаа худалдаанд гаргасан юм. Хамгийн сонирхолтой зүйл нь  хамтлагийн бүх гишүүд эрэгтэй хүний  хослол өмссөн байсан юм.

Фэнүүдийг нь цочролд оруулсан    зүйл бол  10-р сарын 16нд  буюу яг  удаахь өдөр нь мисс А хамтлагийхан машины  осолд орцгоосон  юм. Тэд  тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдэж , азаар тийм ч  хүнд бэртэл аваагүй  ажээ.  Тиймээс ч тэд өөрсдийн ажлын хуваариа  хэдхэн цагаар л  хойшлуулсан бөгөөд 18-наас эхлэн    шинэ сингл дууныхаа сурталчилгаан   оржээ.   Хэдхэн хоног өнгөрсний дараагаар тэд    шинэхэн албумаа Хятад хэлдээр гаргасан билээ. Тэд шинэ дуугаа гаргаад хөгжмийн  чартуудад нэгт бичигдсэн ч гэлээ  урьд урвдныха амжилтуудыг арай л гүйцээгүй юм.

 

2013 он : Соло уран бүтээл , Шинэ албум , Эргэн ирэлт.

Хамтлагийн гишүүн Фэй нь Сүпэр Жүниор хамтлагийн Хэнри, Дал Шабэтийн Жиюүл, Тони Ан, Сон Хо Ёон болон өөр дуучидтай хамт  Мастэр Шэф бүюу  Мастэр тогооч гэх  нэвтрүүлгийн албан ёсны гишүүн болсон.Мөн Фэй Ододтой хамт бүжиглэе гэх нэвтрүүлэгт MBLAQ хамтлагийн Сынхотой оролцон Энэхүү нэвтрүүлгийн анхны  ялагч айдол болсон юм. Фэй маань  Хятадын бүжгийн сургуульд суралцаж байсан болохоор үнэхээр чадварлаг байсан юм. Дараагаар нь тэр “Connie Colin” брэндтэй гэрээ байгуулч,  нүүр царай нь болсон юм. Харин Мин маань ВТОВ хамтлагийн Минхюүктэй хамт “Бодлогогүй гэр бүл 2” шоуны  гишүүн болсон бол Сюзи ахин  өөрийн жүжиглэх авьяасыг гаргар МБС Телевизийн Gu Family Book  драмад И Сынг Ги тэй хамт гол дүрд нь тоглосон. Харин Жиа Фэшн шоу болон Lets Go Dream Team 2т оролцож байсан юм. Жиа өөрийн жүжиглэх нууцхан авьяасыг олонд 2рм хамтлагийн НикХүнтэй хамт   дэлгэн Хятадын One and Half Summer  драмад тоглон дебют хийсэн юм.  Мөн тэрээр  дуучин Айви тай хамтарч , түүний зарим нэг дуунд нь үгэлж байсан.

10р сарын 29нд мисс А  хамтлаг ” эргэн ирэхээ  албан ёсоор зарлав. Тэд хамгийн сүүлийн сингл болох  I Don’t Need a Man” ээс хойш   бараг л жилийн дараа өөрсдийн бүтэн цомог болох ‘’Hush’’аар  комбэк хийхээр болжээ. Удаахь өдрөөс хойшМин , Сюзи , Жиа , Фэй гэсэн дараалалтайгаар тийзерүүд нь гарч , фэнүүдийг нь гайхшруулаад байсан билээ. Учир юунд байна гэхээр  тэд энэ удаад үнэхээр  тачаангүй, эмэгтэйлэг чиглэлээр комбэк хийх гэж буй нь тийзерээр нь шууд харагдлаа. “Hush” дуу нь гарсан даруйдаа бүх чартуудын эхний байрыг эзэлж байв.11р сарын 7нд тэд М Контдавнд нэгдүгээр байх , мөн 17нд Инкигаёо , 21нд М Контдавн , 22ны Мюзик Банкуудад ялалт байгуулжээ. 2013 оны МАМА үеэр тэд М Контдавны шагналыг авлаа. Фэнүүдийг нь ганц гомдоосон зүйл бол тэд  2013 оны МАМА , болон өөр бусад том том хүлээн аватуудад энэ жил оролцоогүй нь юм. Комбэк хийгээд удаагүй байсан болохоор тэр юмүү тэд ямар ч том арга хэмжээнд бараг оролцоогүй. Солонгосд тэд Шинэхэн дууныхаа Промошнийг 12р сарын 8нд дуусган , Хятад дахь үйл ажиллагаандаа оров. Мэдээж Хятадын бүхий л чартуутад тэдний шинэ дуу болон цомог нь нэгдүгээрт бичигдэж асар богинохон хугацаанд зарагдлаа.

12р сард JYP Entertainment нь мисс А хамтлагийн  AQ Entertainment-аас  авсан. Тиймээс мисс А  хамтлаг нь одооноос  JYPEд харьяалагдах болсон.

/Noradeb админ энэ танилцуулгыг хийж өгсөн юм лдаа 🙂 тэгээд би зөвшөөрөл авч блогтоо хийж байгаа юм :3 таалагдсан гэж найдаж байна!!!! Ялалт шагналуудаас бусад нь бүгд байгаа ;)/

Advertisements

4 thoughts on “Miss A хамтлагын дэлгэрэнгүй танилцуулга

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s