Allkpop: “Нас шигээ харагддаггүй 12 эмэгтэй алдартан”

Allkpop-оос гаргаж буй наснаасаа залуу болон наснаасаа хөгшин харагддаг алдартнуудыг жагсаасан байна

Эгдүүтэй дүр төрхөөр 2013 оны зуныг доргиогоод байсан Crayon Pop та нарын бодож байгаа шиг тийм ч залуухан жоохон охид биш! Хамгийн бага буюу макнэ Soyul нь гэхэд л 1991 онд төрсөн. Хамгийн хөгшин Gummi нь 1988 оных бол бусад гурав нь бүгд 1990 оных юм.

Тэдний хувцаслалт болон байгаа байдал нь тэднийг 20 гарчихсан гэхээсээ илүү яг л  18,19 настай юм шиг харагдуулж чаддаг билээ.

Dara!!! Түүний царай үргэлж гялалзаж байдаг, үргэлж инээж байдаг бас их эгдүүтэй царайтай, хүн болгон л түүнийг 20 дөнгөж гараад явж байгаа гэж боддог хэн ч түүнийг 30 хүрч байгаа гэж харахгүй! Ямар сайндаа л “Цус Сорогч Царайтай” гэх жагсаалтын дээгүүр байранд орж байхав.

/1984 оны 11р сарын 12нд төрсөн гэдгийг санаарай :>/

Жүжигчин Goo Hye Sun тэр Дарагаас маань 3 хоногын өмнө төрсөн тэгэхдээ л 30 хүрсэн юм шиг харагддаггүй нэгэн. Тэр яг л 20 дөнгөж гарч байгаа юм шиг л харагддаг.

Өөр нэгэн залуухан царайтай жүжигчин! Jang Nara тэр бол 1981 онд төрсөн нэгэн тэгэхдээ л хүн болгон түүнийг яагаад хөгширдөггүйг гайхаж явдаг.

Lee Hyori! Зарим нэг нь түүнийг К-ПОП хатан гэж өргөмжилдөг. Түүнийг хэдэн настайг мэдэх үү? Тэр удахгүй 5р сарын 35 нас хүрнэ! Тэгэхдээ тэр ердөөсөө ч тэгэж харагддаггүй… 30 гарчихсан хирнээ дэндүү залуухан сэтгэлгээтэй гайхалтай эмэгтэй!

Kara Seungyeon 1988 онд төрсөн ч гэлээ тэр анх дэбют хийснээсээ хойш л өөрийнхөө “Baby Face”-ээрээ олныг татаж чадаж байсан. Түүнийг хэн ч харсан 26тай гэхгүй яг л 19 настай охин шиг харагддаг.

Girls Day хамтлагын Sojin бас л их залуухан царайтай саяхан гарсан нэг мэдээллээс тэр дараа жил 30 хүрэх гэж байгаадаа санаа зовж байгаа тухайгаа хэлэхэд бүх хүмүүс их цочролд орсон! Учир нь тэр 30 хүрэх гэж байгаа юм шиг царайгүй шүү дээ… Тэрээр 1986 онд төрсөн юм

Жүжигчин Min Hyo Rin та түүнийг хэдтэй гэж бодож байна? 20,21? Магадгүй л юм тэгэхдээ тэр үнэндээ 28 настай!!! Яг л “Нархан” кинонд тоглож байсан ахлах сургуулийн сурагч шиг л дүр төрхтэй энэ жүжигчнийг хэнч  30 дөхөж байгаа гэж бодохгүй шүү дээ…

/1986 онд төрсөн/

Нөхөр нь Солонгосын хамгийн ихээр үзэн ядагдсан залуу гэж байгаа… Han Ga In бол өөрийн төрөлхийн үзэсгэлэн гоо-гоороо Солонгосын хайр хүндэтгэлийг авч чадсан жүжигчин юм. Түүний бяцхан царай нь өөрийг нь 30 гарсан гэж итгүүлэхэд их бэрх шүү. Тэрээр түрүү 2р сард 32 хүрсэн байна.

/1982 оны 2р сарын 2нд төрсөн/

Hello Venus хамтлагын Yooyoung бол хамтлагынхаа макнэ нь тэгэхдээ тэр макнэ шиг харагддаг гэж үү? 1995 онд төрсөн гэхэд тэрээр их нас биед гүйцсэн харагдахгүй байна гэж үү? Тэгэхдээ нас биед гүйцсэн царайтай биетэй байна гэдэг бас тийм ч муу зүйл биш шүү…

Dal Shabet Subin 1994 оных тэгэхдээ тэр үнэхээр нас биед гүйцсэн юм шиг гайхалтай бие бас дүр төрхтэй. Түүнийг макнэ гэж харах бас л хэцүү тэгэхдээ бас л тийм муу зүйл биш тийм үү?

MBLAQ хамтлагын Mir-н эгч болох жүжигчин Go eun Ah тэр бас тийм ч залуухан царайт биш шүү 1988 онд төрсөн гэхэд бас жоохон овор ихтэй. Залуухан харагдах гэхээсээ илүү хөрслөг бор арьс нь түүнийг тачаангуу харагдуулдаг.

 

Advertisements

3 thoughts on “Allkpop: “Нас шигээ харагддаггүй 12 эмэгтэй алдартан”

  1. halika

    бас зөндөө л байгаа л даа гэхдээ бүгдийг нь хийнэ гэж үлгэр болох байх

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s