[Архив] K-POP-н ертөнцөд болж байсан аймшигтай хэрэг

/Баруун талд нь байгаа Lee Jihye гэх дуучны хэцүү өрөвдөлтэй түүх юм/

Одоо үеийн залуусын мэдээд байдаггүй хамгийн аймшигтай дээрлхүүлж байсан хэрэг S#arp хамтлагын дунд болж байсан юм байна!

1998 онд… Seo Jiyoung-ын гэр бүл маш их хөрөнгө мөнгө зарцуулан байж хамгийн азгүй гэмээр S#arp хэмээх хольмог хамтлагыг байгуулсан. (Seo Jiyoung-ын гэр бүл тэр үедээ хамгийн нэр хүндтэй гэр бүл байсан)

Тэдний дэбют цомог нь Roo’Ra-гийн Lee Sangmin-аар продюссэрлэгдэж байсан. Түүний дуу нь маш дээд өнгийн хоолойг шаардсан дуу байдгаараа онцлог бас алдартай байсан юм.

Тэдэнд дээд өнгийг авах чадалтай дуучин хэрэгтэй байсан болхоор компани нь Lee Jihye-г гайхалтай дуучин учраас гол дуучнаар оруулсан. Иймд Seo Jiyoung түүнд атаархаж эхэлсэн. Хамтлаг тарах хүртэл Seo Jiyoung Lee Jihye-г дээрлхэж үргэлж зоддог байсан байна. (Lee Jihye шалгаруулалтанд орж 1000 хүнээс нэгд орж тэнцсэн юм харин Seo Jiyoung өөрийнхөө найзыг оруулахыг хүсч байсан байна. Тэгсэн ч И Жихэ гол дуучнаар хамтлагт орсон бөгөөд Со Жиёнг зарим нэг зүйл өөрийнх нь хүссэнээр болохгүй байхвий гэж айж байсан юм.)

Lee Jihye дээрлхүүлсээр л байлаа. Тэр үед  Seo Jiyoung Ryu Shiwon-той үерхэж байсан бөгөөд тэр ч мөн дээрлхэж эхэлсэн байна. Тэр Lee Jihye-г алагдаж бас сүрдүүлж байжээ. Бүр Seo Jiyoung-ын ээж нь ирж И Жихэгийн үснээс татдаг байж. Бас ээж нь Lee Jihye-г “явдалтай өлөгчин” гэж дуудаж байсан гэдэг яриа ч байдаг. Энэ тухай мэдээлэл энэ дээрхлүүлж байсан хэрэгтэй үргэлж холбогдон гарч ирдэг юм…

Со Жиёнг түүнийг үргэлж дээрлхдэг байсан ба нэг удаа компанидаа түүнийг хасахыг шаардахад компани нь чадаагүй учир нь хамтлаг тэр үедээ үнэхээр их алдартай байсан. Тийм ч учраас Со Жиёнг И Жихэг үргэлжлүүлэн дээрлхэж байсан юм. Үнэхээр нухацтай болсоны эцэст тэд тархаар болж хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

2002 оны 10р сарын 8ны өдөр тэд сүүлчийн удаа нэвтрүүлэгт орсон бөгөөд KBS-н радиод ярилцлага өгөөд гэрлүүгээ харьж байх явцад Seo Jiyoung  “Би чамайг үзэн ядаж байна XXX” гээд харааж эхэлсэн байна. Lee Jihye уурлан түүнийг түлхэсэн бөгөөд дараагийн өдөр нь Со Жиёнгийн ээж нь ирэн И Жихэ-г зодоод авсан байна. Мөн Со Жиёнгийн аав нь хамтлагын сүүлийн үйл ажиллагаануудыг “Охин нь И Жихэ-д зодуулсан” гэсэн шалтгаанаар цуцалсан юм.

Сэтгүүлчдын дунд “юу болоод байнаа?” гэсэн асуулт үлдсэн байсан бөгөөд хэвлэлийн бага хурлын тов ч гарсан гэдэг.

Тэднийг тарах болоход Со Жиёнг менежертээ мөнгө төлөн түүний төлөө худлаа ярихыг гуйсан байна.

Тэгэхдээ бүх үнэнийг мэдэж байсан менежер хэвлэлийн бага хурлын үеэр их сэтгэл дундуур байсан. Тийм ч учраас тэрээр бүх үнэнийг хэлж Со Жиёнг-д бүх үзэн ядалт ирж юм дуусчээ.

Тус хэвлэлийн бага хурлын бичлэгийг хүмүүс урлагын ертөнцдөх хамгийн эмгэнэлт жүжиг шиг бичлэг гэж үздэг байна.

Хэдэн жилийн дараа тус хоёр Intimate Note-д уулзжээ. Lee Jihye түүнтэй дотно найз байхыг хүссэн ч Seo Jiyoung яг л хохирогч шиг зан гаргаж байсан. Тэр одоог хүртэл тэгж л аашилдаг.

Хэсэг хугацааны дараа Со Жиёнг өөрийнхөө нэр нүүрийг цэвэрлэхийн тулд И Жихэ-тэй албан ёсоор найзууд гэдгээ зарлан худлаа жүжиг тоглож эхэлсэн.

Lee Jihye-гийн гаргасан “Love me Love me” том хит болж байлаа. Дэндүү их ажиллаж байсан учраас тэрээр эмнэлэгт хэвтжээ. Seo Jiyoung эмнэлэгт очин эргэхдээ chrysanthemum  цэцэг авчирч (үхсэн хүмүүст зориулсан цэцэг)…. эцэс хүртэл нь дээрлхэж доромжилсоор л байсан.

Одоогоор Со Жиёнг маш баян залуутай гэрлэж аз жаргалтай байгаа бол И Жихэ цомог гаргах мөнгөгүй, хааяа нэг урилгаар олонд танигдаагүй/муу нэвтрүүлгүүдэд оролцож өөрийнхөө авьяасыг хий дэмий үрж явна..

=====

1. [+413, -1] Би chrysanthemum-гийн тухай уншаад бие арзайчихлаа…

2. [+399, -3] Энэ түүх тэр үедээ их алдартай байлаа. Одооны хүүхдүүд мэдэхгүй байх.

3. [+383, -6] Жижиг сажиг зүйлсүүд нь үнэн биш ч ер нь бол үнэн. Тэр үедээ их том хэрэг байлаа. Seo Jiyoung эхлээд хэвлэл мэдээллийн тоглоом хийж Lee Jihye-д бүх буруу очиж байсан, харин үнэн илчлэгдэх үед Seo Jiyoung-д бүх буруу ирж одоо ч үзэн ядагддаг~

4. [+148, -0] Тэр үед би Ryu Shiwon-г Lee Jihye-г зодсон гэхэд нь итгээгүй  тэр их сайхан дүр төрхтэй шүү дээ, тэгэхдээ хуучин эхнэртээ яаж хандаж байсныг мэдсэний дараа түүнийг энэнээс ч илүүг хийж чадах байсныг мэдсэн. Seo Jiyoung энэ мэдээллийн дараа ч үйл ажиллагаануудад оролцож байсан. Мөнгө их аймшигтай юм.

5. [+147, -0] Хэвлэлийн бага хурал гайхалтай байсан. Seo Jiyoung эхлээд хараасан гэх мэдээллийг үгүйсгэж өөрөө хохирогч шиг аашилж байсан тэгтэл гэнэт л менежер нь гарч ирэн түүнийг И Жихэ-г дээрлхдэг байсныг батлахад Seo Jiyoung суудлаасаа босон яваад өгчихсөн.

6. [+124, -1] Seo Jiyoung-ын өвөө нь Японы хамтран зүтгэгч.
(Япон хамтран зүтгэгч нар нь Солонгосоос урвасан хүмүүс бөгөөд Японд Солонгосыг 20р зуунд эзлэхэд нь тусалсан хүмүүс. Тэдний үр удам нь одоо маш хүчирхэг бас баян.)

8. [+108, -0] Ryu Shiwon = Seo Jiyoung. Хоёулаа адилхан чөтгөр.

9. [+99, -0] Одоог хүртэл хэвлэлийн бага хурлыг мартаж чаддаггүй. Менежер бүх үнэнийг хэлэхэд Со Жиёнг гэнэт босоод яваад өгчихсөн. Тэр И Жихэ түүнийг цахилгаан шатанд зодсон гэж худлаа ярихад менежер “Lee Jihye боксийн тамирчин биш шүү дээ, тэр яаж чамайг хэдхэн секундын дотор зодох юмбэ?” гэж байсан

10. [+94, -0] Seo Jiyoung…. Тэр үнэхээр гайхалтай өлөгчин байсан.

11. [+86, -0] Энэ солиотой амьтныг chrysanthemum цэцгийг Lee Jihye-гийн нүүрний хажууд тавиад мах авч өгөхийг гуйж байгааг хардаа.

/Lee Ji Hye нь We Got Married-г хөтөлж байсан юм,үздэг хүмүүс байвал бас мэдэх л байх Энэ мэдээ нь нилээн дээр үеийн мэдээ ч саяхан нэт ухсаар олсон юм. Тэгээд зүгээр сонирхуулмаар санагдаад… Үнэхээр аймшигтай юм! И Жихэ гэх энэ эгч нь үнэхээр яаж тэсдэг байнаа??? Бурхан минь!!! Тэр муухай худлын өмнөөс босоод ирэхгүй дээ… Менежер нь үнэхээр сайн хүн юм!!! Тэр мөнгийг аваад худлаа ярьсан бол одоо гэмгүй И Жихэ гэх хүн л олонд үзэн ядагдах байсан байна шүү дээ… 😦 /

 

13 thoughts on “[Архив] K-POP-н ертөнцөд болж байсан аймшигтай хэрэг

  1. bz

    yooy eniig unshsan chn shuud T-ara sanaand buuchlaaa t-ara giiin ohiduud ch ene huuhnees dutahgui aimshigtai shuuu burhan mini yg l ene huuhen shig odoo ch gcn duulaad bgaa ni mungu ymp aimriig l haruulj bgaam daa K-pop yurtuntsuu gj harhaad saihan ch doptroo bol eimshigt tuuhuud ih bdg bh daa

    Reply
  2. Jaki

    T ara gin hajuud harj bgaa hvn shig n bichij bnshdee haha…burhan min ntr gnvv haha boli boli heterhii tuilshramtga yumaa…ene yawdal bs l ewgv yumaa…

    Reply
  3. lay

    Ymarch hamaagv yumnd t-ara durdah shaardlaga bnuu ene hamtlag iim blaa geed t-arag bas iim gj hen batlhiin het tushraad bgn yum bishv tgleech t-ara hwayoung odoo ch gsn bie bieniige demjideg baital hezee ch iim nohtsol bhgv jhn bodoltoi yum yrildaa neg hamtlag ymar bn adilhan alda gargasan hamtlag iim bn gj bhgv shdee

    Reply

Leave a Reply to ♪CL♫Lulu♪ Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s