[Сонирхолтой] Shinhwa хамтлагын баримтуудаас

Бүр нээх олонд ил болж байгаагүй баримтуудаас хүргэж байна

Прэ-дэбют үеийн Shinhwa
Eric
Тэр L.A.-д үнэхээр алдартай байсан Andy-гийн эгч болон Lee Soo Man-ы охин түүнд сайн байсан /Эрик тэр хоёрт таалагддаг байсан/
Тэр царайлаг бас сайн зодолддог байсан тул сургуулийнхаа шилдэг нь. Хэрэв хэн нэгэн түүнийг арьс өнгөөр гадуурхвал тэр шууд л зоддог байсан. Тэр бусад Солонгос хүмүүстээ ч арьс өнгөөр гадуурхахад нь тусалж хамгаалдаг байжээ.
Тэр сайн сурагч байсан тул Америкийн дөрвөн их сургуульд тэнцсэн. Гэвч тэр дуучин болохыг хүсдэг байсан учраас L.A-д шалгаруулалтанд орон SM-д тэнцжээ.
Дөрвөн их сургуулийн нэг нь UCLA байсан бөгөөд, тэрээр жүжиглэлтээрээ тэнцсэн байна.  Солонгост тэрээр Dongguk их сургуулийн жүжигчний мэргэжлээр ямар ч арын хаалгагүйгээр орж байсан.
Түүний бодит мөрөөдөл нь рэп хийх байсан бөгөөд Солонгост хип-хоп урсгалыг оруулж ирэхийг хүсч байсан. Хичнээн тэр айдол болон хувирсан ч гэлээ рэп хийх чадвар нь гайхалтай хэвээр. Хүмүүс түүний рэп чадварыг магтдаг. Тэр гишүүд нь байгаагүй бол айдолоор дэбютээ хийхгүй байх байсан гэж хэлж байсан удаатай.
Гэр бүл нь баян, өөрөө царайлаг, алдартай, сайн зодолддог бас их сайн сурагч байсан. Тэр шударга бус дүр бас сайн хүү.
Эцэг эх нь түүний мөрөөдлийг эрс эсэргүйцэж байжээ, тэд түүнийг эмч мэргэжилтэй болгохыг хүсч байсан бөгөөд Eric-ийн машины түлхүүрийг аван машины нь үгүй хийчихсэн. /үгүй хийчихсэн гэдэг нь бодвол зарсан л байлгүй/
Тэгэхдээ Эрик өөрийн ухаалаг тархийг ашиглан гэр бүлийн уулзалт хийжээ. Тэр хэлэхдээ, “Би ирээдүйдээ зориулсан бүтэн төлөвлөгөөтэй. Өсвөр үедээ хүссэн бүхнээ хийх болно. 20 нас гараад, би жүжигчин болох болно. 30 гараад би өөрийн гэсэн компаниа байгуулна. 40 гараад би их сургуулийн проффэсор болно.” гэж маш тайвнаар хэлэхэд эцэг эх нь яах ч аргагүй зөвшөөржээ.
/Аймшигтай зүйл нь юу вэ гэвэл түүний төлөвлөгөө нь одоог хүртэл биелэлээ олж ирсэн явдал байна/
Lee Minwoo
Lee Minwoo, голд загас барьж өсчээ. Тэр хөдөөнийх.
Түүнд бүжиглэх маш их хүсэл тэмүүлэл байсан. Jeonju-д тэрээр бүжгээрээ маш аладртай байжээ.
Бүжгийн багаараа Мин Ү  Everland-д болсон SM-н бүжгийн шалгаруулалтнад оролцож байсан байна. Үнэндээ тэр тэмцээний үеэр бууж өгөх гэж байсан учир нь тэрээр дууныхаа CD-г мартчихсан байсан аж. Тэгэхдээ тэр Сөүлээр хайж хайж яг адилхан CD-г олж аван оролцсон гэдэг. Найзтайгаа хамт Shinhwa-д орох гэж шалгаруулалт өгсөн ч найз нь хасагдан тэр тэнцсэн юм. Minwoo найзынхаа өмнөөс харамсан Shinhwa-д орхоо болих гэж байсан ч гишүүд нь түүнийг үлдээж чаджээ.
Дэбютийн өмнө түүнийг ганцаарчилсан уран бүтээлээр явах санал ирсэн ч тэр татгалзан Shinhwa-д орсон. Lee Soo Man бусад гишүүнд хэлэлгүй түүнд ганцаарчлан уулзаж зөвшөөрөл олгосон. Lee Soo Man түүнийг маш ихээр биширдэг байсан.
Kim Dongwan
Ахлах сургуульд байхад түүний хоч “Hwimoon Ахлах сургуулийн гайхамшигт шүтээн” байжээ. Dongwan гарч ирэх үед л сургуулийн сурагчид хоёр тийш хуваагдан түүнийг харахаар зогсдог байсан гэдэг.
Тэр дуулах жүжиглэх дуртай байсан. Ахлах сургуульдаа рок хамтлагт байжээ. Сургуульд байхдаа царайлаг бас дуулах чадвартай байсан тул алдарта байсан учраас нилээдгүй фэнтэй байсан байна. Нэг нэвтрүүлгийн үеэр тэрээр, найз охиндоо зориулаад том тэдди бамбарууш барьж байхад нь хүмүүсийн анхаарал түүн дээр очсоныг хэлжээ.Тэгэхдээ SM болон бусад компаниуд түүнийг авхаар тэмцэлдэж байсан юм.
Тэд Dongwan-д бүр тусгай менежер гаргаж өгсөн байдаг. Найруулагч Dongwan-ы араас даган явсаар түүнд санал болгосон ч тэр рокийг илүүд үзэж байсан тул айдолыг орхисон. Гэсэн ч тэрээр Andy, Hyesung, болон Eric-ийг бэлтгэл хийж байхын хараад бодлоо өөрчилсөн байна.
Shin Hyesung
Hyesung Eric-н адил L.A-д шалгаруулалтанд орсон. Hyesung, Eric, болон Andy нар тэндээ олны танил байж бие биенээ таньдаг байсан.
Найз нь шалгаруулалтанд орохыг хүсч байсан тул тэрээр SM-н шалгаруулалтанд оржээ. Lee Soo Man түүнийг дуулахыг хүсэхэд тэр ямар ч сонирхолгйүгээр дуулж байжээ. Lee Soo Man дуулахын сонсоод Andy-д хандан, “хоолой нь сайхан юм тийм биш гэж үү?” гэж асуужээ. Lee Soo Man түүнийг тэнцүүлэхдээ сэтгэгдэл өндөр байсан.
Найз нь бүтэлгүйтэж тэр тэнцсэн. Фэнүүд нь Hyesung-г гоё дуулдаг юм байж яагаад ерөөсөө дуучин болох сонирхолгүй байсныг ер ойлгодоггүй.
Солонгост ахлах сургуульд сурч байхад нь түүнд  “Shinil ахлах сургуулийн тостой танк” гэж нэрлэдэг байсан байна, энэ нь түүнийг их чимээгүй байдаг ч уурлахараа эсвэл сэтгэл дундуур байх үедээ гал шиг дүрэлздэг учраас өгсөн хоч юм байна.
Jun Jin
Jun Jin ахлах сургуульдаа алдартай бас сайн бүжиглэдэг байсан.
Jun Jin Song-pa-д бүжигчин гэдгээрээ алдартай байжээ.
Тэрээр ахлах сургуульдаа Kangta-гийн найз байсан бөгөөд Kangta түүнийг SM-тэй танилцуулжээ. Jun Jin шалгаруулалт өгөн тэнцсэн гэдэг.
Andy
Andy L.A-д байх бүжгийн багт алдартай байжээ. Баг нь ч бусад сургуульд хааяа дуудагддаг байж. Бүжгийн тэмцээнд орон шалгаруулалт өгөхөд Lee Soo Man түүнийг тэнцүүлж байсан байна.
Lee Soo Man түүнрүү залган тэнцсэн тухай хэлэхэд Энди тоглоом хийж залгасан гэж бодоод шууд утсаа салгажээ. Lee Soo Man дахиад түүнтэй арай гэж холбоо барин Эндиг паркд ирэхийг хүсч. Паркд lee Soo Man дуу тавиад Эндиг бүжиглэ гэхэд ч Энди шууд бүжиглэж үзүүлжээ. Lee Soo Man түүнийг караокэрүү дагуулж орон гэрээгээ хийсэн гэдэг.
Andy ууг нь H.O.T-д дэбютээ хийх байсан. Tony Ahn, Moon Heejun, Kangta, болон Andy нар тайзан дээр арын бүжигчинээр тайзан дээр гардаг байжээ. Andy арын бүжигчин байсан ч фэнүүдтэй болоод амжсан байж.
H.O.T дэбют хийх гэж байхад ээж нь түүнийг 16 настай хэтэрхий жоохон гэж үзсэн тул хориглож, тэр өөрөө ч Солонгост дэбют хийхээс айж байсан тул эргэн Америкруу буцсан байна.
Tony Ahn Andy-гийн оронд оржээ. Америк явсан байсан Andy-гийн араас Lee Soo Man өөрөө очин түүнийг Солонгост эргүүлэн авчирсан бөгөөд тэрээр Shinhwa-тай дэбютээ хийсэн.
Moon Heejun хэлэхдээ Shinhwa-гийн гишүүд трэний байхдаа царай болон шинж төрх нь аль хэдийн дэбютээ хийчихсэн айдолууд шиг байсан гэж байсан байна.
****
Бусад өөр баримтуудаас
Үнэхээр хөөрхөн охин гарын үсэг зурах үйл ажиллагаанд Jun Jin-ы эгнээнд зогсож байжээ. Эцэст нь түүний ээлж болон Jun Jin-ы өмнө ирэхэд Jun Jin том болоод түүнтэй гэрлэх эсэхийг асуухад. Охин нь “Та намайг галзуу гэж бодоо юу –?” гэж хариулжээ
Өөр нэг фэн Eric-руу тасралтгүй гөлөрч байсан ба түүнд Eric дэндүү царайлаг харагдсан гэнэ. Eric гарын үсгээ зурахдаа түүний нэрийг асуухад тэр тасралтгүй гөлрөөд л байж. Дараа нь тэр гарын үсэгтэй цаасаа харахад  “Зөвхөн надруу гөлрөөд байсан охинд.” гэж бичсэн байжээ.Бас нэг өөр үйл ажиллагаанд Эрик фэнийхээ нэрийг асуухад тэр охин нь “Пикачу” гэж хариулсаар байсан гэнэ. Дараа нь мэндчилгээтэй цаасаа харахад “Pikachu-д, Raichu-гаас” гэсэн байжээ.

Нэг фэн Minwoo-гийн өндөрийг шоолох үед тэрээр хоёр цагийн турш тасралтгүй сандал дээрээ босож суусан гэнэ. Энэ зураг баталгаа нь! /Ямар муухай юмбэ :(( тэгэхдээ арай өөрөөр тоглож хэлсэн л гэж найдаж байна хаха/

Shinhwa SM-н хэрэг таригчид байсан.Lee Soo Man яаж ч хичээж тэднийг бэлтгэлээ хий гэхэд тэд зүгээр л комик уншиж эсвэл утсаараа оролдон тоглодог байжээ. Тэднийг шалгахаар Lee Soo Man-г ирэх үед бүгд өөрлүүгээ ус цацан өдөржин бэлтгэл хийсэн юм шиг дүр эсгэдэг байж. Lee Soo Man үүнийг нь шууд мэдэн тэднийг загнан ингээд байх юм бол компаниас хөөнө гэдэг байсан. Бусад хамтлагууд айгаад шууд л уучлалт гуйн бэлтгэлээ хийдэг бол Shinhwa-гийн гишүүд шууд л цүнхээ баглан Lee Soo Man-г тоглож байсан юм гэж хэлүүлэн тэд нарыг зогсоохыг оролдуулдаг байжээㅋㅋ
/ийм л төгс учраас тэд ДОМОГ ❤ /

6 thoughts on “[Сонирхолтой] Shinhwa хамтлагын баримтуудаас

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s