Block B 7р сард эргэн ирнэ!

Jackpot-нхоо үйл ажиллагааг 4р сард цуцлаад байсан Block B 7р сард эргэн ирхээр болжээ!

Агентлагаас нь 6р сарын 24нд тэднийг шинэ мини цомгон дээрээ ажиллаж үйл ажиллагаагаа 7р сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай дурьдсан байна.

Энэ нь тэдний 10р сард “Very Good” гаргаснаас хойш анхны мини цомог болох билээ, ууг нь тэд 4р сард өөрсдийн шинэ мини цомгоороо эргэн ирэх гэж байсан ч Солонгост болсон ослоос болж цуцалсан юм.

Seven Seasons-оос хэлэхдээ, “Америкдах үзүүлэн тоглолтуудаа дуусгаад Block B Солонгостоо эргэж ирээд эргэн ирэлтэндээ анхаарлаа хандуулах болно. Одоогийн байдлаар тэд сууриа тавьчихсан байгаа.” Мөн тэдний хэлснээр Zico дахин энэ удаад цомгон дээрээ ажилласан байна. Өмнө нь Zico Block B-гийн хүчтэй өнгө төрхийг гаргасан “Very Good,” “Nillili Mambo,” болон “NanrinA” нарыг хийсэн билээ. Тэр энэ удаад ч гэсэн хамтлагийнхаа өнгө төрхийг гаргахаар цомгон дээрээ ажиллаж байгаа аж.

“Энэ удаагийх Block B-гийн гаргаж байгаагүй дүр төрх байх болно. Та нар тэдний өмнөх хүчтэй дүр төрхөөс арай өөр зүйл хүлээж болно.” гэжээ

Харин одоогоор тэд Америкд үзүүлэн тоглолтуудаа хийж байгаа бөгөөд New York-д 6р сарын 22нд хийчихсэн байгаа бол одоо Washington D.C.-д 6р сарын 24нд харин сүүлчийнх нь Miami-д 6р сарын 27нд байх юм байна.

 

1 thought on “Block B 7р сард эргэн ирнэ!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s