[Сонирхолтой] 2014 оны эхний хагаст үерхэлээ олонд зарласан алдартнууд

Энэ оны анхны үерхэлийн мэдээлэл Lee Seung Gi болон Yoona! Тус хоёрыг үерхэж байгаа/батлагдсан гэсэн мэдээ гарахад бүх хүмүүс эергээр хүлээн авч хоёуланд нь аз жаргал хүсч байсан. Магадгүй энэ хоёрын үерхэл SNSD-гийн бусад үерхэлийн мэдээллүүдээс хамгийн их хайр хүндэтгэлийг авсан нь байх!

Jung Kyung Ho болон Sooyoung. Энэ оны хоёрдох ил гарсан үерхэл. Тус хоёрын тухай мэдээлэл 2013 оны 2р сард гарч байсан ч тэр үедээ Sooyoung-н талаас үгүйсгэж байсан. Гэсэн ч энэ удаад тэд бултах аргагүй болсон юм, учир нь Sports Seoul тус хоёрыг болзож байх үеийн зургийг олонд ил гаргачихсан.

Энэ хоёрын үерхэл олны хараалыг бараагүй ч гэлээ олон фэнүүдийн итгэлийг хугалсан учир нь тэд жилийн өмнө үерхэж байсан хирнээ тэрийгээ нуун худал ярьсан байсан юм. Гэсэн ч хосууд бас сайн сайхан үгс фэнүүдээсээ сонссон юм шүү!

Тэгэхдээ Jung Kyung Ho өөрийгөө хүнтэй үерхэж байгаа гэдгээ 2013 оны 9р сард зарласан, гэсэн ч тэр үедээ тэрээр найз охиноо “алдартан бус” гэж хэлж байсан юм

Мөсөн талбай дээрх үзэсгэлэнт Мөсөн Хатан Kim Yuna-гийн үерхэл олныг хамгийн ихээр баярлуулсан гэхэд болно! Тэрээр Kim Won Joong хэмээх хоккей-ийн тамирчинтай үерхэж байгаа гэсэн мэдээлэл 3р сард гарсан бөгөөд хоёр талаас ч хүлээн зөвшөөрсөн. Мөн үүнийг ил гаргасан Dispatch-н хувьд их магтаал авсан нь тэд үерхэлийн талаарх мэдээллийг Олимп дууссаны дараа гаргасанд байсан юм.

Nichkhun болон Tiffany! Тэдний үерхэл үнэндээ бараг хэний ч гайхшралыг төрүүлээгүй байх зүгээр л гайхширмаар зүйл нь “тэд дөрвөн сар үерхэж байгаа” гэсэн мэдэгдэл байсан юм. Ихэнх Солонгос гэлтгүй гадаад фэнүүд нь хүртэл энэ хоёрыг үерхэж байгаа гэж таамаглаад нилээдгүй удаан хугацаа өнгөрсөн билээ. Тэгсэн ч тэднийг энэ оны 4р сард л барьж авсан юм.

Жүжигчин Chun Jung Myung өөрөөсөө 12 насаар дүү эмэгтэйдээ үерхэж байгаа гэсэн мэдээлэл 5р сард гараад байсан. Найз охин нь алдартан биш учраас түүний нүүр царайг ил гаргаагүй юм. Гэсэн ч энэ мэдээлэл гараад удаагүй байхад хосууд салцгаасан. Шалтгааныг нь тэд тайлбарлахдаа найз охинд нь дэндүү хэцүү дарамттай байсан гэж хэлсэн.

Taeyeon болон Baekhyun. Энэ хоёрын мэдээ гарч байхад хүмүүс зүгээр л энгийнээр хүлээж авч байсан “баяр хүргэе” гэсэн ч юм байхгүй ер нь зүгээр л нэг нэгийг нь харамлаж хүлээж авч байсан бол цааш гарч ирэх мэдээ бүрт нь тус хоёрыг янз бүрээр хэлж муулж доромжлох л сэтгэгдлүүд ирсээр байсан юм! Хүмүүс одоо болтол энэ хоёрын аль нэгнийх нь мэдээ гарах бүрт шүүмжилсэн сэтгэгдлүүд ирүүлж байгаа бөгөөд хамтлагийн мэдээн дор хүртэл энэ хоёрыг заавал ч үгүй оруулж шүүмжилсээр байгаа! Хэзээ дуусахын бурхан тэнгэр л мэдэх байх?

Bae Doona болон Jim Sturgess тус хоёрын хувьд энэ жил үерхэлээ олонд ил гаргасан ч үерхэж эхэлсэн он нь магадгүй 2013? Эсвэл 2012? 2013 онд тус хоёрыг үерхэж байгаа гэсэн мэдээлэл гарч байхад Bae Doona өөрийнхөө үерхэлийг “заавал зарлах ёстой юмуу?” хэмээн хариулж байсан бөгөөд энэ нь бараг баталсаны шинж байсан ч гэлээ яг баттай мэдээ энэ оны 5р сар хүртэл гараагүй л байсан юм. Юу ч гэсэн энэ хоёрыг дэмжих хүмүүс маш олон!

Shin Sung Rok болон баллетчин Kim Joo Won. Тус хоёрыг үерхэж байгаа гэхэд хүмүүс жоохон хөгжилтэй маягаар хүлээн авсан гэхүүдээ? Мэдээж энэ нь энэ хоёр инээдтэйдээ биш зүгээр л Shin Sung Rok-н “Оддоос ирсэн миний хайр” киноны дүрээс болсон хэрэг. Тэгсэн ч гэлээ энэ хоёрт баяр хүргэсэн хүмүүс их байсан юм.

Ga In болон жүжигчин Joo Ji Hoon. Энэ хоёрын үерхэлийг хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй учир нь Joo Ji Hoon хар тамхи хэрэглэсэн хэргээр хамаг нэр хүндээ алдаж байсан бөгөөд Ga In-г маш буруу сонголт хийсэн гэж хүмүүс ярьж байсан. Тэгэхдээ мэдээж баяр хүргэх хүмүүс ч гэсэн байсан нь тодорхой!

Gong Hyo Jin болон Lee Jin Wook. Энэ хоёрыг мэдээж хүмүүс тааламжтай хүлээж авсан нь ойлгомжтой! Ууг нь хосууд өмнө нь хүмүүстэй үерхэж байснаа ил гаргаж байсан ч гэлээ бүтэлгүйтэн салцгаасан юм. Гэсэн хэдий ч тэд өмнөх ч тэр одоогийн ч тэр үерхэлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж авч чадсан.

So Yi Hyun болон In Gyo Jin. Энэ хоёрын үерхэл зүгээр л “тэд саяхан өөр хүмүүстэй үерхэлээ зарлаагүй билүү?” гэсэн асуулт л авчирсан! Гэсэн ч тэдэнд мэдээж олны энэ үгс хамаагүй! Удалгүй тэд гэрлэх болсоноо ч зарлаад амжсан юм шүү.

Sung Yuri болон Ahn Sung Hyun. Хүмүүс өөр нэг үзэсгэлэнт эмэгтэйг алдаж байгаадаа харамсаж байсан ч тус хоёр ихэнх нь баяр хүргэж байсан …

Geeks Lil Boi болон Fiestar-н хуучин гишүүн Cheska. Энэ хоёрын үерхэл үнэнийг хэлэхэд Солонгосуудын анхаарлыг ер татаагүй! Магадгүй татсан зүйл нь тэдний “гадаад” хэв маягтай нэр л байсан байх…

Sangchu шүдний эмчтэй үерхэж байгаа! Энэ мэдээлэл хүмүүсийг “үерхэж байгаа эмэгтэйг” нь өрөвдөхөд хүргэсэн гэхүүдээ? Ихэнх нь л тэр эмэгтэйг Sangchu-гаас илүү хүнтэй сууж эсвэл үерхэж болох тухай сэтгэгдлүүд ирүүлж байсан. Яагаад тэгэж хэлж байна гэж үү? Нэгд-шүдний эмч гэдэг бол маш том мэргэжил. Хоёрт-Sangchu-гийн цэрэгт явснаас хойш цуурхалуудаас болж тэр нэр хүндээ бүр мөсөн алдсан гэж хэлж болно! Гуравт-зүгээр л Солонгосууд иймэрхүү сэтгэгдлүүд ирүүлэхдээ шилдэг нь!

Super Junior Shindong-н шинэ найз бүсгүй! Энэ мэдээлэл Солонгосуудын хувьд сүртэй анхаарал татаагүй гэж хэлж болох ч гэлээ тэдний гайхшралыг төрүүлсэн зүйл бол “хуучин найз охиноо яачихсан юм?” Shindong найз охинтой байсан энийг фэнүүд гэлтгүй энгийн K-POP сонирхдог хүмүүс ч мэдэх байх тэр хоёр бараг гэрлэх тухай ярьж байсан хирнээ гэнэтхэн өөр шинэ найз охинтой болсон нь Солонгосуудын анхаарлыг татсан гэхэд болно.

/Яг дарааллаар нь хийх гэсэн болсонгүй ээ 😛 бас магадгүй ганц хоёр алдартнуудыг алгассан байх… Тэгэхдээ энд цуурхалд өртсөн бус яг албан ёсоор зарласан хосуудыг оруулсан болно! 🙂 /

 

 

5 thoughts on “[Сонирхолтой] 2014 оны эхний хагаст үерхэлээ олонд зарласан алдартнууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s