8р сарын 20нд хамгийн жаргалтай хос гэгдэх жүжигчин Jung Hye Young болон JinuSean-ы Sean нар ELLE сэтгүүлийн “Elle Bride” хуримын зураг авалтанд хүүхдүүд болох Ha Eum, Ha Rang, Ha Yul, Ha El нартайгаа зургаа авхуулжээ. Энэ нь Солонгосын хамгийн анхны “Elle Bride”-н хуримын зураг авалт байсан ба энэ зураг авалт нь тэдний гэрлэсний 10 жилийн ойн баяр байсан тул илүү онцгой болсон байна.
Зураг авалтын ярилцлагийн үеэр Jung Hye Young хэлэхдээ, “10 жилийнхаа ойн баярын зураг авалтыг хүлээж байх зуураа би 10 жилийн өмнөх хуримынхаа өдрийг санагалзлаа лдаа. 10 жил өнгөрсөн ч би нөхөртөө одоо хүртэл хайртай гэж хэлж байгаадаа азтай нэгэн. Энэ бол аз жаргал бас би их талархаж байна.”
Дараа нь дөрвөн хүүхдийнх нь аавын тухай асуухад”Хүүхэд бүрийнхээ аз жаргалд гол анхаарлыг өгөхөөс илүү бид бүх хүүхэд маань сайн хүмүүжиж өсөх хүрээлэн буй орчинг илүүд үздэг. Бид үнэхээр хүүхдүүддээ халамжтай. Өнөө өглөө тэднийг босгоод бид хоёр ‘Хайртай шүү!’ гэж хэлсэн” гэжээ.
/Ийм л гэр бүлтэй болохыг хүсдэг юмдаа :3 энэ хоёр нээрээ үнэхээр гоё хос шүү 🙂 Хүүхдүүд нь гэж нуль эгдүү ❤ /
Ystoi goy ymaa hoorhon yma ❤