Taeyang дэлгэрэнгүй танилцуулга

Dong Young-bae (Солонгосоор: 동영배), 1988 оны 5р сарын 18нд төржээ.Тэрээр өөрийн Taeyang гэх тайзны нээрээр илүү алдартай (Солонгосоор: 태양, нэр нь Sun буюу Нар гэсэн утгатай) эсвэл Sol. Taeyang нь Өмнөд Солонгос улсын дуучин, бүжигчин мэргэжилтэй. Jinusean-ы “A-yo” дууны клипэнд тоглосны дарааYG Entertainment-д 12 настайгаасаа хойш одоогийн хамтлагын ахлагч болох G-Dragon-той хамт бэлтгэгдэж эхэлжээ. Зургаан жилийн дараах дуу хоолой болон бүжгийн бэлтгэлийн эцэст тэрээр 2006 онд Солонгосын алдарт хамтлаг болох Big Bang-ын нэгэн хэсэг болон дэбютээ хийсэн.

2000—2008: Эхлэл болон Big Bang-тай хийсэн дэбют

Taeyang-ын урлагын үзүүлбэрт анх орсон нь Maddie-тэй хамтарч Jinusean гэх хип хоп хамтлагын “A-yo” клипэнд тоглосон нь байлаа. Энэ явдал нь түүнийг YG Entertainment-д амжилттай орход тус нэмэр болсон юм. Тэр үед Taeyang G-Dragon болон одоогын 2PM-ын Jun. K нартай танилцаж байжээ. G-dragon болон түүний нэрийг нийлүүлэн GDYB гэж нэрлэх болжээ *G-Dragon GD+Youngbae YB-г аваад*. 2003 онд, Taeyang  Wheesung-ын сингль дуу болох “Player” -т рэппийн үүрэг гүйцэтгэж байсан юм.

Ууг нь анх Taeyang G-Dragon хоёрыг нийлүүлэн GDYB гэх дуо хамтлаг байгуулах гэж байсан ч тэд бодлоо өөрчлөн дөрвөн өөр трэйний болох T.O.P.DaesungSeungri, болон Hyun Seung  нарыг нийлүүлэн Big Bang гэх нэртэй хамтлаг байгуулхаар болсон нь энэ аж. Хамтлаг байгуулагдахын өмнө тэдний бодит амьдралын тухай нэвтрүүлэг телевизээр гарч байсан. Албан ёсны дэбютээс өмнө Hyunseung хамтлагаас гарч таван гишүүнтэй хамтлаг байгуулхаар болсон байна. Taeyang рэп хийнэ гэсэн бодлоо орхиж дуулах тал дээр илүү анхаарах болжээ. Тэдний анхны цомог болох Since 2007, амжилт олж чадсан ба тус цомогт Taeyang-ын соло дуу болох “Ma Girl.” багтаж байжээ. Хамтлаг “Lies” гэх дуугаа гаргасны дараа нилээдгүй амжилт олж чадсан нь 2007 оны mini-album Always багтсан бөгөөд зарим нэг чартуудын нэгд жагсаж чаджээ. “Last Farewell” гэх сингль дуу нь  Hot Issue-д багтсан бөгөөд “Day by Day” дуу  Stand Up-д багтсан ба хоёр дуу хоёуулаа чартуудыг эзэгнэж чадсан юм.

2008—2010: Ганцаарчилсан уран бүтээл!

Lexy-гын цомгын дараа Taeyang соло цомгоо гаргахаар болоод байсан юм. Ууг нь 9р сард гарах байсан хамтлагын үйл ажиллагаатай учир хойшлуулсан байна. Taeyang анхны цомог Hot-оо 2008 оны 5р сарын 22нд гаргасан бөгөөд тус цомгын ард 1TYM-ынTeddy ParkYang Hyun Suk, Kush, болон G-Dragon нар ажиллаж байсан юм. Хамтлаг нь хип хоп жанраар явдаг байсан ч тэрээр өөрийн соло уран бүтээлээ R&B урсгалаар хийхээр болсон нь түүний “гол төлөвлөгөө” байсан аж. Taeyang цомгынхоо ганц ч дууг зохиогоогүйгээ хэлж урам нь хугарсан талаар хэлсэн. Тэр дараа нь шинэ цомогтоо өөрөө өөрийнхөө биеэр бичилцэж зохиолцож ажиллах тухайгаа хэлсэн бөгөөд тэр үед илүү ихээр өөрийг нь олж харах тухай ч хэлж байсан юм.

Түүний анхны сингль болон гарсан дуу болох “Only Look At Me”-г Teddy болон Kush нар зохиожээ. G-Dragon дараа нь “Part Two” гэх нэгэн хувилбарыг гаргажээ. Хоёрдох сингль нь “Prayer” байсан ба  1TYM хамтлагын Teddy-тэй хамтарсан. Хоёр дуу хоёуулаа амжилт олж чадсан. Түүний цомог амжилттай байсан учраас тэрээр, Hot нэртэй соло тоглолтоо хийж байсан байна. Дараагаар нь тэрээр томоохон шагнал гардуулах ёслолоос хоёр шагналыг хүртсэн нь 7th Korean Music Awards-аас: “Best R&B/Soul Song”-г  “Only Look At Me” дуугаараа мөн “Best R&B/Soul Album” гэх шагналыг мөн л “Only Look At Me”-гаар авчээ. Taeyang бол тийм шагналыг авч буй анхны айдол хамтлаг эсвэл анхны айдол хамтлагын гишүүнээр тодорч байсан.

2009 онд Taeyang “Lollipop“-г дууг өөрийн хамтлаг болон нэг энтэртайнмэнтын охидын хамтлаг болох 2NE1-тэй хамтарч гаргаж байсан. Дараагаар нь тэрээр хамтлагынхантайгаа хамт Японд шинэ үйл ажиллагаа эхлүүлэн Япон цомог гаргахаар болсон юм. Хамтлагын үйл ажиллагаа дууссаны дараа тэрээр соло үйл ажиллагаандаа эргэн орсон. Taeyang анхны дижитал сингль болох “Where U At”-аа гаргасны дараагаар өөр нэгэн дижитал сингль “Wedding Dress”-ээ гаргасан. Хоёр дуу хоёуулаа өөр өөрсдийн клиптэй гаргасан. “Wedding Dress” дуу нь Германы онлайн санал асуулгаар #3-т оржээ.

Taeyang-ын анхны бүтэн цомог Solar нь 2010 оны 7р сарын нэгэнд гарч байсан ба дараагаар нь цомог хоёр хувилбартай гарсан нь “Regular Edition” болон “Deluxe Edition” байсан. “regular edition” нь 11 дуутай, “deluxe edition” нь 30,000 хувь л хэвлэгдэн гарсан ба дотроо 12 дуутай бөгөөд “Only Look At Me” болон “Prayer” гэх дуунуудыг багтаажээ. Цомог гарсан эхний өдрийн 30,000 хэвлэгдсэн цомог шууд зарагдан дууссан. Цомог дараагаар нь iTunes-д зарагдаж эхэлсэн ба, Америкийн “iTunes“-ын Top R&B-Soul цомгын хоёрт харин Канад улсын “Itunes”-ын нэгдүгээр орсон үйл явдал нь анхны Ази уран бүтээлч ийнхүү жагссаных байжээ. Тайзан дээр туурвих хоёр дуу болох: “I Need A Girl” нь хамтлагын гишүү G-Dragon болон Sandara Park нартай хамтарсан бол нөгөөх нь “I’ll Be There” дуу байжээ. 2010 оны сүүлээр, I Need A Girl (4 долоо хоног) I’ll Be There (1 долоо хоног) Only Look At Me (3 долоо хоног) Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүдэд ялсан байна. Taeyang “Best Male Artist” гэх шагналыг 2012 лгы “Mnet Asian Music Awards“-аас авч ” Seoul Music Awards”-аас “Best Male Artist” мөн адил хүртэж байжээ.

2013-14: Сингль болон Rise цомог

Taeyang-ын шинэ сингль дуу “Ringa Linga” 2013 оны 11р сарын 9нд гарсан.

“Ringa Linga” гэх шинэ дуу нь 5 орны iTunes chart-д тэргүүлсэн үүнд:  Singapore, Malaysia, Taiwan, Vietnam болон Macao багтах ба дараагаар Солонгосын долоон чартад тэргүүлсэн байна. Taeyang шүүмжлэгч нарын гаргадаг “100 Most Handsome Faces of 2013″ гэх жагсаалтын 33т орсон юм.  2014 оны 5р сарын 17нд , YG энтэртайнмэнт Taeyang-н шинэ цомог 6р сарын 2нд гарна гэсэн мэдэгдлийг хийсэн юм. ‘Rise’ цомог гарсаны дараа цомог “All-Kill” хийж Солонгосын бүх чартуудыг тэргүүлсэн ба 10 орны  iTunes-н цомгийн чартад нэгд орсон (эхний 50д 21 оронд). Ингээд ч дуусаагүй ‘Rise’ 19 орны iTunes R&B/SOUL цомгийн чартад нэгд орсон бөгөөд үүнд USA, UK, Canada, Australia, Russia, Hong Kong, болон Denmark гэх улсууд багтана (эхний 50д 25 оронд). Billboard Hot 200-д 112т жагссан нь, Billboard World Albums Chart-н нэгд орсон нь бас Heatseekers Albums Chart-д нэгд орсон нь Rise цомгийг K-pop цомгуудаас хамгийн дээр бичигдсэн гуравдах цомог болгосон бөгөөд K-POP соло цомгоос хамгийн дээр бичигдсэн цомог болгосон байна.

Хувийн амьдрал

Taeyang Сөүл Солонгосын уламжалат урлагийн ахлах сургуульд болон Daejin их сургуулийн Театр болон Киноны ангид суралцсан.

Тэрээр христ шашинтай

2015 оны 6р сарын 2нд түүнийг жүжигчин Min Hyo-rin-той хоёр жилийн турш үерхэж байгаа нь олон нийтэд ил гарсан.

EP

Single дуунууд

  • Ma Girl (2006)
  • Prayer (2008)
  • Only Look At Me (2008)
  • Where U At (2009)
  • Wedding Dress (2009)
  • I Need A Girl (2010)
  • I’ll Be There (2010)
  • Ringa Linga (2013)
  • “Eyes, Nose, Lips” (2014)
Хамтарсан сингль дуу

Цомгууд

Япон цомог

DVD

  • Hot Live Concert Tour DVD (2008)
  • Solar Live Concert Tour DVD (2010)

Solo тоглолт

  • Hot Concert Tour (2008)
  • Solar Concert Tour (2010)
  • “Fan Meeting Tour” (2013) (G-Dragon болон Seungri-гийн хамт)
  • “Rise Busan Concert” (2014)
  • “Rise Japan Concert Tour” (2014)
  • “Rise Seoul Concert Series” (2014)
  • “Rise World Tour” (2015)

Чартуудад орсон байдал

Он Дуу # Цомог
2006 “My Girl” (Taeyang solo) 12 Since 2007
2008 “Prayer” 3 Hot
“Look Only At Me” 
1
“Ma Girl” (Япон хувилбар) (Taeyang solo) 14 With U
2009 “Where U At” 3 Solar
“Wedding Dress” 
1
2010 “I Need a Girl” 1
“I’ll Be There” 1 Solar International
2013 “Ringa Linga” 1 Rise
2014 “Eyes, Nose, Lips” (“눈, 코, 입”) 1 1,804,270
Good Boy” (G-Dragon-ы хамт) 5 1,009,136 YG Hip Hop Project

Ялалтууд

Gaon Chart K-Pop Awards

Он Ангилал Дуу Үр дүн
2014 6р сарын шилдэг дуу Eyes, Nose, Lips Хожсон

Korean Popular Culture болон Art Awards

Он Ангилал Уран бүтээлч Үр дүн
2010 Minister Commendation for Culture and Tourism Taeyang Ялсан

Korean Music Awards

Он Ангилал Дуу/Уран бүтээлч Үр дүн
2009 Best R&B / Soul Song “Only Look at Me” Ялсан
Best R&B / Soul Album Hot Ялсан
2011 Netizen нарын сонголт:Оны шилдэг эрэгтэй уран бүтээлч Taeyang Ялсан

Mnet Asian Music Awards

Он Ангилал Дуу/Уран бүтээлч Үр дүн
2008 Шилдэг эрэгтэй уран бүтээлч “Look At Me Only” Н/д
Шилдэг Ballad/R&B Performance Н/д
Шилдэг клип “Prayer” Н/д
2010 Шилдэг эрэгтэй уран бүтээлч “I’ll Be There” Ялсан
Шилдэг бүжгийн үзүүлбэр-соло Н/д
Шилдэг клип Н/д
Album of the Year Solar Н/д
2014 [4] Оны шилдэг дуу “Eyes, Nose, Lips” Ялсан
Шилдэг эрэгтэй үзүүлбэрч Ялсан
Шилдэг эрэгтэй уран бүтээлч Taeyang Ялсан
Оны шилдэг уран бүтээлч Н/д

29дөх удаагийн Golden Disk Awards

Он Ангилал Дуу/Уран бүтээлч Үр дүн
2014 Digital Daesang (Оны шилдэг дуу) “Eyes, Nose, Lips” Ялсан
Digital Bonsang Taeyang Ялсан

Naver Music Awards

Он Ангилал Дуу Үр дүн
2008 Оны шилдэг дуу “Only Look at Me” Won

Style Icon Award

Он Ангилал Уран бүтээлч Үр дүн
2014 Top 10 Style Icons Taeyang Н/д

Melon Music Awards

Он Ангилал Уран бүтээлч/Дуу Үр дүн
2014 Шилдэг 10 Taeyang Ялсан
Best R&B/Soul Award “Eyes, Nose, Lips” Н/д
Оны шилдэг дуу Ялсан
Оны шилдэг уран бүтээлч Taeyang Н/д
Оны шилдэг цомог Rise Н/д

SBS PopAsia Award

Он Ангилал Дуу/Уран бүтээлч Үр дүн
2014 Шилдэг ганцаарчилсан уран бүтээлч Taeyang Н/д
Шилдэг дуу Eyes, Nose, Lips Ялсан

Tudou Young Choice Awards

Он Ангилал Уран бүтээлч Үр дүн
2014 Superstar шагнал Taeyang Ялсан

MBN

Он Ангилал Цомог Үр дүн
2014 Шилдэг цомог Rise Ялсан

SBS Awards Festival

Он Ангилал Уран бүтээлч Үр дүн
2014 Шилдэг 10 уран бүтээлч Taeyang Ялсан
Шилдэг ганцаарчилсан эрэгтэй уран бүтээлч Taeyang Ялсан

2014 Bugs Awards

Он Ангилал Дуу/Уран бүтээлч/Цомог Үр дүн
2014 Шилдэг 10 дуу Eyes, Nose, Lips Ялсан
Шилдэг 10 цомог Rise Ялсан
Шилдэг ганцаарчилсан эрэгтэй уран бүтээлч Taeyang Ялсан

Naver Yearly Ranking 2014

Он Ангилал Цомог/Дуу Үр дүн
2014 Шилдэг 10 цомог RISE Ялсан
Оны шилдэг дуу Eyes, Nose, Lips Ялсан

Channel [V] Asia

Он Ангилал Дуу Үр дүн
2014 15 Best K-pop Songs of 2014 (#1) “Eyes, Nose, Lips” Ялсан

YinYuTai 3rd V Chart Awards

Он Ангилал Уран бүтээлч Үр дүн
2015 Шилдэг эрэгтэй уран бүтээлч Taeyang Ялсан
Music Bank
Он Өдөр Дуу
2008 7р сарын 7 “Only Look at Me”
7р сарын 14
7р сарын 21
2010 7р сарын 16 “I Need A Girl”
2014 6р сарын 20 “Eyes, Nose, Lips”
Inkigayo
Он Өдөр Дуу
2008 7р сарын 6 “Only Look At Me”
7р сарын13
7р сарын 20
2010 7р сарын 18 “I Need A Girl”
7р сарын 25
2013 11р сарын 24 “Ringa Linga”
2014 6р сарын 15 “Eyes, Nose, Lips”
6р сарын 22
7р сарын 6
2014 11р сарын 30 “Good Boy” (as GDXTAEYANG AKA GDYB)
2015 1р сарын 4
M! Countdown
Он Өдөр Дуу
2008 6р сарын 19 “Only Look At Me”
6р сарын 26
7р сарын 3
2010 7р сарын 8 “I Need A Girl” 
7р сарын 15
9р сарын 2 “I’ll Be There”
2014 6р сарын 12 “Eyes, Nose, Lips”
6р сарын 19
7р сарын 3

MBC Show! Music Core

Он Өдөр Дуу
2014 6р сарын 14 “Eyes, Nose, Lips”

Хамтарч ажилласан байдал

Он Дуу # # Цомог
Солонгос Япон
2002 “Unfold at a Higher Place” (GDYB) YG Family 2nd Album (Why Be Normal?)
2002 “Everybody Get Down” (SWI.T Ft. Taeyang)
2003 “Player” (Wheesung Ft. Taeyang) It’s Real
2006 “Run” (Se7en Ft. Taeyang) 24/7
2006 “Give Me Permission” (Se7en Ft. Taeyang) Se7olution
2007 “Get Up” (Lexy Ft. Taeyang) Rush
“Rush” (Lexy Ft. Taeyang)
“Super Fly” (Lexy Ft. Taeyang, G-Dragon, and T.O.P.)
2007 “Should Have Loved You Less” (Kim Johan Ft. Taeyang) Soul Family with Jo Han
2008 “Real Talk” (YMGA Ft. Taeyang) Made in ROK
2009 “Friend” (T.O.P and Taeyang) Friend, Our Legend OST
2009 “Korean Dream” (G-Dragon Ft. Taeyang) Heartbreaker
2009 “Hallelujah” (T.O.P., G-Dragon, and Taeyang) IRIS OST
2010 “Fall in Love” (Thelma Aoyama Ft. Taeyang) 4 Love! 2 – Thelma Best Collection
2011 “By Instinct Remix” (Swings Ft. Taeyang and Yoon Jong Shin)
2011 “Tomorrow” (Tablo Ft. Taeyang) 2 Fever’s End Part 2
2013 “Let’s Talk About Love” (Seungri Ft. G-Dragon and Taeyang) 1 1 Let’s Talk About Love
2014 “Go Crazy” (M-Flo Ft. Taeyang) 3 Future İs WOW
2014 “Rich” (Epik High Ft. Taeyang) 6 Shoebox

Бичлэг дүрс

Кино
Он Кино Дүр
2001 Besame Mucho
Music Video
Он Дууны нэр YouTube дээрх албан ёсны бичлэг Дүр
2001 Jinusean – “AYO” YGEntertainment Sean-ы багын дүр
2002 YG Family – “YMCA 야구단” YGEntertainment Cameo
2003 1TYM – “Hot 뜨거” YGEntertainment Cameo
2006 “MA GIRL” YGEntertainment
2008 “PRAYER (기도)” BIGBANG
“ONLY LOOK AT ME (나만 바라봐)” BIGBANG
2009 “Where U At” YGEntertainment
“Wedding Dress” YGEntertainment
2010 Thelma Aoyama – “Fall in Love”
“I Need a Girl” YGEntertainment
“I’ll Be There” YGTAEYANG
GD & TOP – “High High” Cameo
2011 Tablo – “Tomorrow” ygtablo
2012 G-Dragon – “One of a Kind” BIGBANG Cameo
2013 G-Dragon – “MichiGO” BIGBANG Cameo
2013 CL – “The Baddest Female” 2NE1 Cameo
2013 “Ringa Linga” BIGBANG

/Taeyang-н блог дээр байдаг юмөө хамтлагийнх нь дэлгэрэнгүй танилцуулга хийнэ гэвэл хэдэн хоног унтахгүй байх шаардлага гарах биз :))) TAEYANG fan blog /

Advertisements

7 thoughts on “Taeyang дэлгэрэнгүй танилцуулга

    1. woogel2pm Post author

      уучлаарай энийг өмнө нь хийцэн байсан тэгээд саяхан зүгээр сүүлийн нэг жилийн юмыг нэмсэн юм. цаг зав нь олдвол аль болох хийхийг бодноо тэгэхдээ хийж өгнө гэж ам бол гарч чадахгүй нь ээ… 😀

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s