[PANN] Idol-уудад гаргаж буй шударга бус үйлдлүүд

Pann: Эмэгтэй хамтлагийн фэн байх их хэцүү

1. Өөрийнхөө хэсгийг зүгээр л дуулчихдаг эмэгтэй айдолуудыг муу дуулж байна гэж муулдаг хирнээ эрэгтэй айдолууд муу дуулж эсвэл муу рэп хийвэл фэнүүд нь “Тэр авьяасгүй байсан бол дэбютээ хийнэ гэж бодоо юу~? Тэр их гоё хоолойны өнгөтэйㅋㅋ бас тэр дуулж чадахгүй байсан ч эгдүүтэйㅎㅎ” гэж өөдөөс хэрэлдэнэ

2. TV-гээр эмэгтэй айдол тэнэг эсвэл бодлогогүй зүйл хэлвэл доош нь ортол муулна… тэгэхдээ эрэгтэй айдол алдаа гаргавал фэнүүд нь шуудхан л.. “эгдүүтэй ㅋㅋ!”

3. Хэрэв эмэгтэй айдол харааж байгаа нь баригдвал хүмүүс шууд л түүнийг энэ чигээр нь дүгнээд эхэлнэ харин эрэгтэй айдол хараал хэлвэл фэнүүд нь, “Та нар ч гэсэн хараал хэлдэггүй гэж үү? Олонд танигдсан хүн хараал хэлж болдоггүй юмуу? ㅋㅋㅋㅋㅋㅋ” гээд л эхэлнэ дээ

4. Нээх хөөрхөн биш эсвэл жоохон бүдүүн гишүүн байвал хүмүүс “тэр яаж дэбют хийсэн юмбэ?” харин эрэгтэй айдол царай муутай байвал… “тэр хайр татам шүү дээ”

5. Хэрэв эмэгтэй айдол эрэгтэй айдолтой ярьж эсвэл түүнрүү харвал тэр шууд л “зальтай өлөгчин!” болон хувирдаг

6. Болзож буй скандал гарвал эмэгтэйгийнх нь буруу 90% байдаг учир нь тэр эхэлж өдсөн учраас.

7. Хэрэв эмэгтэй айдол хувцас хуулбарласан байвал тэд ‘plagiarism-dols’ бас олон янзаараа дуудуулна харин эрэгтэй айдол ийм юманд өртвөл “тэдний coordi бол тэдний анти, coordi нь яачихсан юмбэ?” гэж хэлнэ

8. Хэрэв эмэгтэй айдол бар эсвэл клубд орж байсан зураг нь гарвал тэр шууд л салбараасаа гарна… тэгэхдээ эрэгтэй айдол байвал фэнүүд нь тэдэнд боломж өгч байна гэж “Одоо ухаан суусан гэдэгт итгэлтэй байна, Би үргэлж чамд итгэх болно!” гэх мэтийн үгс хэлнэ

9. Хэрэв эмэгтэй айдол TV-гээр залхуурч байгаа байдал харуулвал хүмүүс “тэр үргэлж л ингэж байдаг”, гэвч эрэгтэй айдол адилхан үйлдэл гаргахад “өнөөдөр түүний бие тийм ч сайн биш байгааㅎ” болон хувирна

10. Хэрэв эмэгтай айдол алдаа гаргаад түүнийхээ төлөө хэд хэдэн удаа уучлалт гуйлаа ч хохирогч нь зүгээр гэж хэллээ ч тэр үзэн ядалтыг авсаар байх болно харин эрэгтэй айдолуудад энэ бүхэн зүгээр фэнүүд нь тэднийг өмөөрч “тэр аль хэдийн уучлалт гуйчихсанㅋㅋ” гэнэ

1. [+161, -21] ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ Жишээ нь, Big Bang болон T-ara. Big Bang бүх төрлийн гэмт хэрэг хийж болно тэгээд ч үзэн ядагдахгүй харин T-ara гишүүдтэйгээ асуудал гаргасныхаа төлөө үхтлээ үзэн ядагданаㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ Үнэндээ би T-ara-г өрөвддөг

2. [+80, -1] Би эрэгтэй эмэгтэй айдолын хоёулангийнх нь фэн тэгэхдээ сүүлийн үед эмэгтэй айдолуудад илүү дуртай болоод байгаа. Эхлээд эмэгтэй айдолд дуртай болохдоо энэ асуудлаас болж их гайхширсан шүү. Эрэгтэй айдол ямар нэгэн асуудал гаргавал фэнүүд нь “битгий дахиж тэгээрэй”, “тэр тийм зүйл хийх хүн бишээ”.. тэгэхдээ эмэгтэй айдол ямар нэгэн зүйл хийвэл “хэзээ нэг өдөр ингэнэ гэж мэдээд байсан юм”, “хөгжмийн салбараас арилж үз”… эрэгтэй айдол жүжиглэх болвол, “Хүлээж тэсэхгүй нь ээ!”, “Ah!! Үнэхээр их баяртай байна!!! дүр нь ч хайр татам юм”… эмэгтэй айдол жүжиглэх болвол, “гуйя бидэнд жинхэнэ жүжигчдийг өгөөч”. эмэгтэй хүмүүсийг өөр зиндаагаар харж байгаа нь үнэхээр харамсалтай.

3. [+60, -3] Эмэгтэй айдолууд дуулж чадахгүй гэсэн мэдээ хар мянган үзэлт авдаг бол эрэгтэй айдолууд хар мянган өмөөрсөн сэтгэгдэл авдаг

4. [+32, -0] Би ч бас эмэгтэй айдолуудыг өрөвддөг. Тэд ямар нэгэн юм хийсний дараа охид, “Охидын хэлж чадах зүйл байдаг, тэр бол үнэг, тэр бол өлөгчин” г.м… өөрсдийнх нь дуртай эрэгтэй айдолууд ийм хэрэгт орвол орилоод л ирэх улсууд шүү дээ

5. [+28, -1] Энэ чаттай санал нэг байна
– Хоосон дүр төрхийг TV-гээр гаргавал: (Эм) хөгийн муухай аашт ㅋㅋ (Эр) даруу төлөв байдал түүний дүр төрхㅎ
– Уйтгартай байвал: (Эм) тэр уйтгартай юмаа, яах гэж орсон юм? (Эр) зүгээр дээ, тэр царайлаг
– Буруу юм хэлвэл: (Эм) түүний карьер энэ хүрээд дуусч байгаа бололтой (Эр) тэр ухаарах болноо, тэр дахиж тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна
-TV-гээр залхуу байдал харуулвал : (Эм) зүгээр л карьераа дуусга (Эр) магадгүй тэр өдөр ямар нэгэн юм болсон байх..
– Гэмт хэрэг хийвэл: (Эм) шууд л хөөгдөнө (Эр) энэ тухайгаа бодож хэсэг хугацааны дараа эргэн ирэх байх ㅎ
– Киноны дүр ил гарах үед: (Эм) алгасах кино маань бололтой (Эр) Манай ____ хүлээж байна шүү ㅠㅠㅠㅠㅠ
– Бусдад өөрөөр бодогдох зүйл хийхэд: (Эм) тэр үнэхээр орчихож ㅋㅋㅋ тэр угаасаа ийм гэдэгт итгэлтэй байна (Эр) юу ч бодолгүй хийчих шиг боллоо тийм үү? ㅋㅋ эгдүүтэй юмаа

/хаха за үнэн шүү Монголд ч гэсэн ийм фэнүүд зөндөө байдгийг би харсан. Тэгэхдээ мэдээж бүгд биш лдээ :)) мэдээж өөрийнхөө хайртай айдолуудыг хэн ч өмөөрөхийг бодно тэгэхдээ хайртай айдолын чин хийсэнтэй адил зүйл хийх үед бусдыг битгий буруутгаж бай!!! Ер нь бодоод байх нь ээ эмэгтэй хүмүүс л эмэгтэй хүнээ их муулдаг юм билээ муухай шүү охидоо!!! 😉 тэгэхдээ манай блогт ордог хүмүүс тэгэх нь их ховор шүү бусад блог тэгээд фэйсбүүк дээрх хүмүүсээс хаха тийм болохоор би их баяртай байдаг 🙂 Би бол айдолынхоо алдааг шууд л хүлээн зөвшөөрдөг хүн лдээ хахах тэгэхдээ хааяа жижиг юмнаас болж нетизан нар хэтэрхий муулахад өмөөрөх зүйл байлгүй л яахав нетизэн нар чин бас тэгж байгаад арай л муулна шүү дээ 😛 /

5 thoughts on “[PANN] Idol-уудад гаргаж буй шударга бус үйлдлүүд

  1. YoonAstic

    Yutai unen be yr ni anzarad bhd huurhi muu emegtei idoluud aimr haraalguuldisht tgel ergteichud ggui tsarai ggui aviyas ali ng ni bhd l boloo emgtei ni blhr huurhun, aviyastai, jujiglh chdltai geel brg l tugs hun

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s