[PANN] Yoo Seung Ho-гийн багадаа өгч байсан ярилцлага

Pann: Yoo Seung Ho-гийн бага сургуулийн 5р ангид байхдаа өгч байсан ярилцлага

1.‘The Way Home’-н амжилтын дараагаар чи амжилттай яваа жүжигчин гэж хэлэгдэж байгаа байхдаа.
Хүмүүсийн тэгж битгий хэлээсэй гэж би их хүсч байна. Би үнэхээр намайг ‘амжилттай жүжигчин, амжилттай од’ гэж хэлэхэд дургүй.

2. Чи “Don’t Tell Papa”-гийн гол дүр. Чи зөвхөн гол дүрийн л санал авдаг юмуу?
Би жижигхэн дүрд тогломоор л байгаа, гол дүрийн найз ч юмуу; Гол дүр байх эсэх нь хамаагүй л дээ. Гол дүрийг авна гэдэг их хэцүү.

3. Жүжиглэж байхад хамгийн хэцүү байсан зүйл?
“The Way Home” дээр шавж барих хэсэг байсан. Найруулагч зураг авалтын өмнөх өдөр хэсгээ өөрчилж олон мөр нэмчихсэн байсан надад тэднийг цээжлэх хэцүү байсан бас тэр намайг ердөөсөө ч цээжлээгүй байна гээд сануулга өгч байсан. Тэр үед түүнрүү өөрөө хийгээд үзэхгүй юу гэж хэлэхийг хүсч байсан.

4. Чи “Don’t Tell Papa” дээр муу хүүгийн дүрийг бүтээж байгаа амьдрал дээрээ ч гэсэн тийм үү?
Үгүй ээ, надад дүрдээ орж тоглох хэцүү байсан учир нь жинхэнэ надаас дэндүү өөр учраас.

5. Дүр төрхөө юу гэж бодож байна?
Манай ээж хэлэхдээ би хэзээ ч баян айлын дүр тоглохгүй гэж хэлсэн. Учир нь миний царай их сонин, бас надад ядуу хүүхдийн дүрийн санал их ирдэг юм шиг санагддаг. Би зүгээр л баян ч биш ядуу ч биш энгийн хүүхдийн дүр бүтээмээр байна.

6. Амьдрал дээрээ баян биш гэж үү?
Би мөнгөний төлөө бус туршлага хуримтлуулах гэж жүжиглэдэг.

7.Тэгэхдээ өөрийнхөө үеийн хүүхдүүдээс баян биш гэж үү? 
Би долоо хоног бүр $2.50-н цалин авдаг.

8. Чиний бодлоор Солонгосын киноны салбарт юу илүү хэрэгтэй вэ?
Сайн зохиол. Би олон хүмүүсийг зохиол бичихэд ажиллаасай гэж хүсч байна бас таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлж чаддаг байгаасай гэж.

9. Сайн зохиол гэж чиний хувьд?
Хөгжилтэйгөөр эхлээд төгсгөлд нь ухаарал хайрласан зүйл.

10. Сургуульдаа явангаа жүжиглэнэ гэдэг хэцүү л байх байхдаа.
Би ууг нь 4дүгээр ангиас 5р анги хүртлээ жүжиглье гэж бодсон тэгэхдээ ээж маань энэ бодлоо орхи гэсэн. Би  түүнийг 6р ангид маань ороход хүртэл жүжиглэ гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна тийм учраас жүжиглэсээр л байх болов уу. насанд хүрэх хүртлээ.

1. [+87, -0] Цалингийн уншчихаад өөрийн эрхгүй инээд хүрчихлээ ㅋㅋㅋㅋㅋㅋㅋ Seung Ho-ya, үргэлжлүүлэн жүжиглэсэнд чин баярлалаа

2. [+82, -0] Тэр найруулагчийг өөрийг нь хийгээд үз гэж хэлэхийг хүссэн гэнээ ㅋㅋㅋㅋ

3. [+74, -1] Долоо хоног бүрийн $2.50н цалинтай

4. [+49, -0] Тэр энэ ярилцлаган дээрээ их л ууртай сонсогдож байна дааㅋㅋㅋㅋㅋㅋ ялангуяа ээж нь жүжиглэх тухай бодлоо орхи гэсэн хэсэгт ㅋㅋㅋㅋ

5. [+43, -1] Ээж нь жүжиглүүлсээр байсанд нь талархаж байна. Та нар төсөөлдөө 5р ангиасаа хойш жүжиглээгүй байсан бол бид одоогийн царайлаг жүжигчинг харж чадахгүй байх байсан байна шүү дээ ♥

6. [+39, -0] Тэр зөвхөн ядуу хүүхдийн дүр л авна гэж боддог байсан ㅋㅋㅋㅋㅋㅋ тэгэхдээ одоо тэр баян чинээлэг дүрийг шүүрч байна шүү дээ

7. [+36, -0] Бидний уншиж байгаа шиг яриагүй байх л даа тэгэхдээ инээдтэй юмаа ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ

8. [+26, -0] Жоохон байхаасаа л түүний жүжиглэх стандарт нь өөр байсныг бид харж байна шүү дээ. Аргагүй л Yoo Seung Ho.

9. [+20, -0] Түүний ээж ㅋㅋㅋㅋㅋㅋㅋ хүүгээ зөвхөн ядуу хүүхдийн дүр л авна гэж бодсон ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ

10. [+13, -0] Баярлалаа Seung Ho-гийн ээжээ

Advertisements

1 thought on “[PANN] Yoo Seung Ho-гийн багадаа өгч байсан ярилцлага

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s