[PANN] Umji өөрийг нь муулдаг тухай мэддэг бололтой

‘Umji’ гэж Naver дээр хайвал түүнтэй холбоотой хайлтууд дунд олигтой ердөөсөө ч байхгүй: “Umji царай муутай”, “Хэмхэрхий царайт найз”, “Хэмхэрхийji” гэх мэтийн хайлтууд гарч ирнэ

Хөгжмийн нэвтрүүлгүүдийн ярилцлагын үеэр гишүүд байраа өөрчилж урд хойно гарч байхад Umji бүх гурван долоо хоногт хойно нь зогсоно.

Гишүүдийг яаж ялгаж болох талаар, Umji бүгдээрэнг нь:
Sowon – өндөр нэгэн
Yerin – цагаан арьстай, үргэлж инээдэг нэгэн
Eunha – микрофонтой жижиг нэгэн
Yoojoo – хойно зогсоод микрофонруу дээд өнгөө хийдэг нэгэн
Shinbi – төвд хамгийн ихээр бүжиглэдэг нэгэн
өөрийгөө – хамгийн өөр харагддаг нэгэн хэмээн ялгаж хэлжээ

Гишүүдийг өөрсдийнхөө хамгийн итгэлтэй хөөрхөн поозоо авахыг хүсэхэд гишүүд поозоо авсан ч Umji юу ч хийгээгүй

Тэр сүүлийн үед үсээрээ өөрийнхөө царайг улам улам ихээр далдлаад л байгаа

1. [+85, -16] Хүмүүс үнэхээр өрөвдмөөр юм ㅋㅋㅋ түүнийг царай муутай гэж доромжилж шүүж байгаа нь инээдтэй хэрэг

2. [+66, -26] Би түүнийг эгдүүтэй гэж боддог, дугуй царайтай хөөрхөн давхраатай

3. [+63, -25] Үнэндээ Girlfriend-н гишүүдээс хэн нь ч хөөрхөн эсвэл тодорч харагддаггүй.. магадгүй Umji содон хөөрхөн царайтай нь байх

4. [+33, -3] Их л шархалсан байхдаа… Би түүний фэн биш ч гэлээ нэг гишүүн маань үзэсгэлэн гоог хүн бүр өөр нүдээр харж стандарт үүсгэдэг гэсэн. Хүн болгонд таалагддаг нэгэн байх гэж хичээснээс илүү өөртөө итгэлтэй байх хэрэгтэй фэнүүд чин чамайг ямар ч байсан хайрлана шүү дээ. Girlfriend хөөрхөн хирнээ ийм юм сонсож байгаа нь гунигтай зүйл.. тэд мөрөөдлийнхөө төлөө ингэж их хөдөлмөрлөж байхад яагаад ингэж сүйтгээд байгаа юм бэ?

5. [+32, -1] Холбоотой хайлтууд нь тийм байдаг нь аймшигтай юм. Мэдээж Umji-гийн эцэг эх эсвэл тэр өөрөө өөрийнхөө  нэрийг хайж л таараа шүү дээ, үүнийг хараад ямар муухай байсан бол оо

6. [+27, -2] Тэр сүүлийн үед яалт ч үгүй айсан  харагдаад байгаа… бас түүнийг хөгжмийн нэвтрүүлгүүдээр нүүрээ үсээрээ халхлаад байгааг би анзаарсан ㅜㅜ

7. [+25, -3] Aw, түүнийг өөрийгөө өөр нэгэн гэхэд нь сэтгэл шархлах шиг. Тэр царай муутай биш.. Дотроо их л шаналж байгаа байхдаа

8. [+20, -1] Би түүнийг өчигдөр ‘Inkigayo’ дээр үсээрээ нүүрээ халхалж байхыг анзаарсан ядаргаатай байсан гэлээ одоо яагаад гэдгийн ойлгочихлоо… тэр дэндүү гэнэн бас эгдүүтэй, түүнийг өөрийгөө доош татахгүй байгаасай гэж хүсч байна

9. [+16, -0] Би санаж байна нэг фэн уулзалтан дээр хэн нэгэн түүний photocard цомгоос нь гарч ирсэн тухай хэлсэн тэр үед Umji тэднээс тэрийг нь хаях гэж байгаа юу гэж асууж байсан… сэтгэл минь шархалж байна. Тэр чин хүүхэд шүү дээ 18тайдаа дэбютээ хийсэн (ер нь бол 17).

10. [+9, -0] Тэр маш их стресс дунд байгаа радио дээр Yoojoo түүнийг магтаж эхлэх үед л тэр уйлчихсан… хүний өөдөөс ийм юмыг шууд хэлнэ гэдэг бүдүүлэг зүйл

/ер нь K-POP энэ талаараа хамгийн новшийн шдээ хүүхэд царай муутай байна уу хэнд хамаатай юм бэ? Бусдын хамгийн хөөрхөн гээд магтаад байдаг хүмүүс зарим  нэг хүмүүст ердөөсөө ч хөөрхөн харагдахгүй ийм царай муутай гээд байгаа хүмүүс тэдэнд таалагддаг хөөрхөн харагддаг… Тэгээд ч царайгаараа хүн дуулах юмуу? Чадхаараа хичээж байгаа ийм хүүхдүүдийг царай муутай гэх мэтийн хөгийн юмаар доромжлох нь хамгийн хөгийн зүйл!!! Тэгээд ч сүүлийн үед K-POP-д насанд хүрээгүй хүүхдүүд (сүүлийн үе ч гэлтгүй ер нь залуу л даа гэхдээ сүүлийн үед илүү залуужсан санагдсан) ихээр дэбютээ хийж байгаа тийм байтал тэрийг ч үл тоон хүүхдүүдийг ингэж шархлуулах гэж… Мэдээж эд нар сэтгэлийн хаттай байх ёстой байх л даа гэхдээ л жоохон хүүхдүүд шүү дээ ямар 25 гарчихсан хүмүүс байгаа биш. Ер нь 25тай ч бай 15тай ч бай “царай муутай” гэж хэнийг ч хэлж болохгүй л гэж би хувьдаа боддог надад царай муутай санагддаг хүмүүс байдаг л даа гэхдээ тэд нарыг унш гэсэн шиг “чи царай муутай” гээд бичээд суух тэнэг би биш л дээ -_- хөдөлмөрийн хүндэлдэггүй юмаа гэхэд хүнлэг чанараар зүгээр дуугүй сууж болно шдээ энэ хүмүүс нээрээ муухай юмаа 😦 /

Advertisements

8 thoughts on “[PANN] Umji өөрийг нь муулдаг тухай мэддэг бололтой

  1. Yoonastic

    Солонгосууд өөрсдөө нээх хөөрхөн ч юм шиг муу хэлээд бга хүмүүсийх нь царайг хархиймсан -_- хагалгаагүй бол хөөрхөн хүн яг олдооч

    Reply
  2. seobaby

    Er ni ene solongoschuud haanaas ch uu haij yawah yumaa. Nadaa law Umji yag maknae shig. Neeh egduutei l haragddiishd. Setgeliin bodoosoi. Ene anti naruu ????!!!

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s