Park Yoochun-ы хүчингийн хэргийн талаар

Хоёр долоо хоногийн өмнөөс л КПОП-н ертөнцөд томоохон шуугиан тариад буй Пак Юучоны хэрэг одоо ч намдахгүй байна!!!

Эхлээд түүнийг нэгэн эмэгтэй өөрийг нь хүчиндсэн хэмээн шүүхэд дуудсан тэгэнгээ өөрийнхөө дотуур хувцасыг баримт болгон өгсөн байсан гэсэн. Гэхдээ хүчиндсэн нь тодорхой бус байсан учраас хүмүүс түүнийг шууд ч янз бүрээр дуудаагүй харин түүнийг цэргийн албаа (гэхдээ яг ч цэрэг биш учир нь тэр эрүүл мэндийн шалтгаанаар хамгийн амархан алба хааж байгаа юм) хааж байж хууль дүрмээ зөрчсөн гэж ихээр шүүмжилж байсан юм. Энэ үед ч гэсэн энтээс нь “хүчин” биш “харилцан бэлгийн хавьтал” байсан хэмээн тайлбарлаж байлаа.

Ингээд удалгүй эхний хүнээс гадна өөр нэгэн эмэгтэй өөрийг нь хүчиндсэн хэмээн зарга үүсгэсэн. За тэгээд зогссонгүй ээ 3дах 4дөх эмэгтэйчүүд гарсаар 5 болсон байна.

Хамгийн сонирхолтой нь эхний эмэгтэйн дотуур хувцаснаас Юучоныхоос гадна өөр эрэгтэй хүний DNA олдсон гэдэг нь хамт байсан “найз” гэгч нь хэн гэдэг асуулт үүсээд байгаа бөгөөд Song Joong Ki, Park Bo Gum гэсэн цуу ярьж байгаа. Гэхдээ үүнийг хоёр тал маш хүчтэй эсэргүйцсэн бөгөөд худлаа цуу гаргасан хүмүүсээс хуулийн хариуцлага тооцно гэж зарласан байна.

Угаасаа ч Dispatch Song Joong Ki биш гэдгийг баталчихаад байгаа.

Саяхан мэдээгээр нэгэн хохирогч эмэгтэйн ярилцлагыг олон нийтэд тараасан юм.

 

“Надад үнэхээр ичмээр санагдсан. Яг л тэр бүх зүйлийг надруу хаяж байгаа юм шиг л санагдсан. Тэр надаар зүгээр л тоглож байгаа юм шиг байсан. Тэр явахынхаа өмнө уучлалт ч гуйгаагүй.”

Яг ямар үйлдэл хийснийг нь лавлан асуухад, “Дуу асаах л юм бол тэнд бүх өрөөг дуу хөгжим хучин авдаг. Тэр дуулах дуртай тэгээд ч клубын дууг их чанга дээр тавьдаг. Би тэнд ажиллаад удаагй байсан учраас түүнийг миний бугуйнаас тамхиа татангаа барьж бас бүжиглэх хүртэл түүнтэй яах учраа олохгүй байсан. Тэр дараад нь надаас хэд хэрэгтэй бас яах гэж тэнд байгааг лавлаж байсан. Дараад нь, ‘Хөөе би чамайг сонсохгүй байна.. Угаалгын өрөөлүү орцгооё.’ гэхэд нь би юу ч сэжиглээгүй түүнийг дагасан.

Тэр дараад нь надаас хэд хэрэгтэйг дахин асуусан би гарахаасаа өмнө хийж чадахаа л хийнэ гэсэн. Гэхдээ түүнийг намайг мөнгөөр худалдаж авах гээд байгаа нь уурыг минь хүргэж байсан тэр мөнгө мөнгө гээд л байсан. Тэр зөвхөн мөнгөний тухай л ярьсан. Тэр дараа нь нүүрийг минь барьж байгаад үнсэж эхлэсэн тэгсэнээ “Юу вэ? Ямар ч сэтгэл хөдлөл алга, ямар ч” гэсэн.

Миний сарын тэмдэг тэр үед ирчихсэн байсан. Тэр үнсэж байхдаа банзалыг маань сөхөөд байсан учраас би боль гэж хэлсэн. “Боль, миний сарын тэмдэг ирчихсэн” гэхэд тэр “Гэхдээ бид хоёр сайн тохирох эсэхийг шалгах хэрэгтэй” байна гэж хэлсэн. Би ч дахиад дургүй байгаагаа илэрхийлж гарахыг хичээж байлаа. Эргээд харахад тольны тусгалд тэр аль хэдийн өмдөө тайлчихсан байсан бөгөөд намайг барьж аваад доош суулгасан. Би их гайхсан тэгээд боль гэж хэлсээр байсан ч тэр болиогүй.

Би уйлсан. Би хэт их цочирдсон. Тэр хэлэхдээ, ‘Зүгээр дээ бид болзоно. Бид одооноос болзоно. Чи энэ oppa-д нэгхэн удаа өгчихөж чадна биз дээ?’ гэсэн, би түүний үгсэд хариу өгөөгүй.

Эмэгтэй хүний хувьд, хэн хүн болгон сонсож чадахаар угаалгын өрөөнд хийхийг хүсэх юмбэ? Бас миний сарын тэмдэг ирчихсэн байсан, би найз залуудаа ч зөвшөөрөхгүй байсан шүү дээ. Жижигхэн угаалгын өрөөнд хийсэндээ ичиж бас хэн нэгэн мэдчихвий гэхээс үхтлээ айж байсан.

Надад төлбөрийн мөнгө хэрэгтэй байсан. Салоны өрөө намайг биеийг минь үнэлүүлэхгүй ч их мөнгийг богино хугацаанд олж чадна гэдгийг би мэдэж байсан юм. Би хэзээ ч “хоёрдох холбоо”-ны ажлыг хийж байгаагүй бас салоны өрөөнөөс ч биднийг тэгэх хэрэггүй гэдэг учир нь том асуудалд орохыг хүсдэггүй юм.

Пак Юучон намайг хүнээс ч дор үзсэн байх. Тэр эмэгтэй хүнийг үнэхээр хайрладаг байсан бол үнэхээр ийм зүйлийг 00-н өрөөнд ингэж хийх байсан гэж үү? Тэр намайг тэнд ажиллаж байсныг мэдэж байсан учраас намайг бусдад хэлсэн ч надад итгэхгүйг мэдэж байсан. Бас 00-н өрөө камергүй учраас тэр намайг өөрийг нь шүүхэд дуудахгүй байсан гэж бодсон байх. Тэр том од учраас түүнтэй тийм зүйл хийхдээ харамсахгүй гэж бодсон байх гэхдээ би түүнийг надад мөнгө хэрэгтэй байсан учраас л тэгж доромжлосныг уучилж чадахгүй.”

Өөр нэгэн эмэгтэйн ярилцлага: “Park Yoochun-ssi клубын дууг асааж найзуудтайгаа бүжиглэж байсан. Үнэхээр чимээтэй байсан учраас холдох гэж байсан ч тэр надад хэлэх юм байна гээд 00-н өрөө орсон тийм болохоор ч би дагаад орчихсон. Тэр тэгтэл гараа дотуур хувцсанд минь хийсэн би гайхсан учраас болиулахыг хичээсэн. Тэр согтуу байсан бас яг л би үүнийг хүсээд байгаа юм шиг аашилж надад “Чи надад дуртай биз дээ” гэсээр байсан.

Нэг иймэрхүү адармаатай зүйл болоод байгаа юм даа. Хэзээ асуудал дуусах юм бүү мэд. Одоо энтээс нь ч юу ч хэлэхээ больсон байна лээ.

 

3 thoughts on “Park Yoochun-ы хүчингийн хэргийн талаар

  1. Jess

    Ee yana l da yamar gunigtai yum be. Gaigui zaluu gej bodoj bsan yumsan. Ene talaar medee oruulj ugsun admindaa bayarlalaa. So hel medehgui bolhoor yag yu bolood bgaag nariin sain oilgohgui bsan yum.

    Reply
  2. anka

    eoooo yuuu weeee adgiiin nowsh wee yadag. bur 1 ch bish 5n emegtei ingej helsen blhoor barag unen bolood taarchij bgaan bishuu. Araichdee iim gej bodolgui ih hundelj yawdag bsiimsan :(((((((

    Reply
  3. WTF!!!

    Богум Жүнги 2 ч бас юувдээ тглээч бүгд ар араасаа ингэж мэдүүлэг өгөөд бхдаа яадгын жхон хуйвалдаан маягын юм болсым бишүү?? алдартай хүн болхоор ингэж бгаад мөнгө салгаж авна гэж бодсон хүн бвал яахын Юүчон чинь мэдээж карераа унагаахгүй гсэндээ нөхөн төлбөр нтр өгнө гэж бодсон биз тхдэ энэ хэрэг нь бас шийдэгдээгүй блхр сн мэдкүү юм жинхнээсээ гэхэд ч бас…………

    Reply

Leave a reply to Jess Cancel reply