[FF] Алдартны нууц (1)

/Энэ өгүүллэгийг ууг нь бүр өвлөөс төлөвлөж байсан юмаа тэгсэн санаа оноо толгойноос гарсаар өдий хүрчихэж яг үнэндээ эхэлж бичих гэж байснаасаа өөрөөс бичсэн ч үргэлжлүүлмээр санагдаад 😀 Бас ойрд өгүүллэг мэтийн зүйл бичээгүй жоохон төсөөрсөн байх хаха за ямар ч байсан хүлээн авна уу 🙂 /

Их сургуульд орсоныхоо дараа ажил хайж байхад Ким эгч залган хүүгийнхээ гэрийн үйлчлэгчээр ажилд орохыг хүсэв. Би ч юм бодолгүй шууд л зөвшөөрөн гэрлүү нь давхин явлаа.

Ким эгч-өө миний дүү ирэв үү? Ойрд хараагүй их том болсон байна шүү. Одоо оюутан уу?

Би-тийм ээ

Ким эгч-том болжээ, манай хүү ууг нь бас л оюутан байх ёстой гэхдээ дуу бүжиг гэсээр одоо айдол болчихсон л явна даа.

Би-харсан шүү нээрээ. Их том болсон байна лээ жоохон хүүхэд л гүйж явдаг байсан санагдаж байх юм

Ким эгч-тийм шүү хөдөлгөөнтэй хүүхдийг спортоор явах юм байх гэж бодсон урлагруу орчихдог байгаа

Би-мхмм

Ким эгч-за эгч нь гурван сар гадагшаа явах хэрэг гарчихаад байна л даа. Тэгээд чамд гэрээ хариуцуулж үлдээх гээд л. Ер нь бол би хүүтэйгээ л хамт амьдардаг чи мэднэ дээ. Манайд гэрийн үйлчлэгч байхгүй учир нь тэр хүсээгүй юм.

Би-аан за

Ким эгч-гэхдээ яалт ч үгүй гурван сар байхгүй байх учраас найдвартай хүндээ үлдээх гээд. Ээжтэйгээ ирээд энд гурван сар байсан ч болно шүү дээ.

Би-тийм гэж үү? Ээж бид хоёр харин дандаа ийш тийш нүүх хэцүү л байгаа ядаж гурван сар тогтвортой байвал ээжид амар байхгүй юу

Ким эгч-хүүе тэгвэл манай хашааны жижиг байшинд амьдарч болно шдээ? Түрүү жил байруулсан юм. Дараад нь юмыг яаж мэдэхэв гээд.

Би-нээрээ гэж үү? Гэхдээ хүүд тань тухгүй байх байлгүй дээ?

Ким эгч-за ямар танихгүй улсууд биш дээ

Би-гэхдээ л…

Ким эгч-зүгээрээ эгч нь сайхан тайлбарлаад хэлчихнэ

Би-ойлголоо

Ким эгч-чамайг бол яг гэрийн үйлчлэгч гэж дуудах эвгүй байх учраас чамайг нэрээр чин Мижон гэж дуудаж байя

Би-та өөрөө л мэддээ -инээмсэглэх-

Ким эгч-за нээрээ одоо тэгээд юугаар суралцаж байгаа юм бэ дээ?

Би-өө дизайнэр болох сонирхолтой байсан ч яагаад ч юм кино найруулагч болохоор суралцаж байгаа шд.

Ким эгч-хөөх манай хүүтэй тэгвэл нэг л салбарт юм байна шд

Би-за бараг л тийм шүү

Ким эгч-энэ хүү чин бас драм этрт тоглоно гээд л яваад байна лээ би яг учрыг нь ойлгохгүй юмаа өөрийнхөө ажлыг л хийж мэдэхээс бусдыг мэдэх биш -инээх-

Би -инээх- хүн болгон л өөрсдийн салбараа л илүү мэддэг байлгүй дээ за тэгвэл өнөөдрөөс эхлээд энд байж болох хэрэг үү?

Ким эгч-тийм ээ, эгч нь өнөөдөр оройны долоон цагаас ниснэ

Би-хөөх за тэгвэл би танд гоё хоол бэлдээд өгье

Ким эгч-зүгээр дээ

Би-юу гэждээ ажил олж өгсөн бас амьдрах газартай болгож өглөө шүү дээ. Би ээжийг гялс дуудъя та хоёр хэдэн үг солино биз.

Ким эгч-за ойлголоо

Би ээжрүү ярьж Ким эгчийнхрүү ирж амьдрах тухайгаа хэлээд гялс хүрээд ир гэхэд ээж ч бөөн баяр утсаа тасаллаа, харин би гал тогоонд нь орон юу юу байгааг харж байгаад боломжоороо аятайхан хоол хийв. Нээрэн тийм хүү нь тахианы шөлөнд дуртай шд. Өнөөдөр бараг ирэхгүй л байх. Маргааш ч юмуу тэгж байгаад хийж өгнө дөө.

===== БиТиЭс-н талаас ======

Жимин-юу?

Тэхён-гэрийн үйлчлэгчтэй болж байгаа, ээж маань гурван сар гадагшаа явна.

Жимин-хөөх тэгвэл танайд хааяа нэг очиход гэмгүй юм байна даа

Тэхён-үгүй ээ болохгүй. Гэрт үйлчлэгч байгаа гээд байхад тэгээд ч миний танил байгаа юм

Жонгүк-хөөрхөн юмуу?

Тэхён-мэдэхгүй ээ хараагүй бараг 7,8 жил болчихож

Намжүн-хөөх тэгвэл ч удаан уулзалдаагүй танилууд уулзалдах юм байна даа

Тэхён-харин тхх, тэгээд нээрээ бэлэг ч юмуу юм бэлддэг юм уу гээд?

Сокжин-за энэ залуу чин анхныхаа хайрттайгаа уулзах гэж байгаа бололтой шүү

Бүгд-ааая

Тэхён-хөөе болиочдээ зүгээр л санаа хэлээд өг

Жонгүк-цэцэг л бариад очоочдээ

Намжүн-тийм шүү

Хосок-гэхдээ байнаа??

Бүгд-юу?

Хосок-одооны найз охин чин мэдвэл яах болж байна???

Бүгд-амаа татаач!!!

Хосок-яасан??

Намжүн-хүмүүс ар урдуур чин яваад байгаа биздээ???

Хосок-oops!

Тэхён-Аирин эгч угаасаа надаас салах бодолтой байгаа юм шиг байна лээ. Гэхдээ хаягдах үедээ л хаягдана даа хаха угаасаа би ямар очоод хаялтай нь биш. Та нар мэднэ дээ Аирин эгч угаасаа тийм юм болвол тэсэхгүй.

Жимин-аая манай жентлмен

Жонгүк-гэхдээ уурлахаараа аймар эгч шүү ёоооё бодсон айчлаа

Юнги-гэхдээ л хөөрхөн шд

Тэхён-за болио нөгөө охинд тэгээд зүгээр баглаа цэцэг аваад очиход болох юмуу?

Намжүн-ер нь чиний гэрт үйлчлэгчээр ирнэ биз дээ? Тийм байхад заавал ингэх шаардлага байгаа юмуу?

Тэхён-яг гэрийн үйлчлэгч биш шдээ ээж зүгээр л таньдаг найдвартай хүндээ гэрээ гурван сар харуулж байгаа юм.

Намжүн-заза өмөөрөөд үхлээ

Сокжин-хэлээд байхад анхны хайраа гэж

Тэхён-заза та нартай та наргүй болчихно гээд хүлээлгийн өрөөнөөс гаран менежер дээрээ очин баглаа сарнай бэлдээд өгөхийг хүслээ. Гэхдээ нэгийг биш хоёрыг. Учир нь ээж явах гэж байгаа шүү дээ.

Тэхён-ахаа өнөөдөр арай эрт харьж болох уу?

Менежер-өнөөдөр дормруу явахгүй юмуу?

Тэхён-үгүй ээ, ээж маань гадагшаа явах гэж байгаа очиж уулзмаар байна

Менежер-мхмм заза тэгвэл маргааш өглөө эрт ирж авна шүү

Тэхён-за баярлалаа тэгвэл хөдөлцгөөе

====== Миний талаас ======

Ээж ирчихсэн Ким эгчтэй буу халаад сууж байнаа. Би хоолоо хийж дуусчихаад тэр хоёрыг дуудахад хоёулаа юм ярьсаар орж ирэн суув. Үл үзэгдэгч болсон бололтой би. Хаха гэхдээ ээжийгээ ойрд ийм баяртай байхыг нь хараагүй болохоор надад ч сайхан байна.

Тэр хоёрыг үлдээчихэд агаар амьсгалах гэж гарахад нэг хар машин хашааны гадна зогссон байлаа. Би ч юм бодсонгүй зүгээр л дээш тэнгэрийг харан зогсоно. Гэнэт хашааны хаалга дугарахад хаалгаруу харахад саяны хар машинаас хоёр залуу бууж ирэн орж ирж байв.

Би-хэн бэ?

-“Өөрөө хэн бэ?”

Би-би өнөөдрөөс энд ажиллахаар болсон үйлчлэгч л дээ

-“Аан би Ким Тэхёны менежер байна, Тэхён одоо араас ороод ирэх байх” гээд хоёр том баглаатай цэцэг бариад дотогш оров

Би Тэхёны зүгрүү харахад тэр итгэлгүйхэн алхаж байлаа. Эсвэл зүгээр ядарсан байх л даа айдол гэдэг чин их хэцүү юм гэсэн шд. Зүгээр зогсоод байлтай нь биш гээд түүнрүү ойртоод “сайн байна уу?” гэж мэндлэх үед тэр надруу гайхсан харцаар харсанаа “сайн сайн уу?” гээд гүйх нь холгүй гэрлүү орчихлоо.

Тэр үнэхээр царайлаг хэвээрэй байна шүү. Жоохон байхдаа их л царайлаг хүүхэд байсандаа одоо бүр ч царайлаг болчихож. Үгүй ээ ер нь багадаа их эгдүүтэй хөөрхөн байсан одоо царайлаг болчихож хаха.

Гэрт орж ирэхэд ээж эгч хоёр аль хэдийн том өрөөний буйдан дээр суучихсан яриагаа үргэлжлүүлж байв. Тэр хоёр одоо хоёр хүн орохыг анзаараагүй ярьсан юм байхдаа???

Би-сая Тэхён менежертэйгээ ирсэн

Ким эгч-өө мэдсээн чамд энэ баглааг бэлдсэн байна лээ

Би-юу? Аан за баярлалаа

Ким эгч-хүүд маань баярлалаа гэж хэлээрэй

Би-аан тийм л дээ

Ээж-хоёр хүн ирсэн юм бол чи цай бэлдэж өгөх хэрэгтэй юм биш үү?

Ким эгч-зүгээр хүйтэн ундаа хийгээд өгчих. Эд нар байнга яаруу сандруу байдаг болохоор халуун юм уух завгүй ээ

Би-мхмм за гээд хөргөгчнөөс ундаа гаргаад хоёр аяганд хийчихээд тэр хоёрыг хайтал олдсонгүй. Дээд давхарт байгаа юм байхдаа?

Дээш гартал яг өөдөөс менежер гээд байгаа ах гарч ирж байлаа

Би-өө таныг хайж байлаа ундаа уучих

Менежер-за баярлалаа, маргааш өглөө 5аас Тэхёныг ирж авна шүү, хоолыг нь бэлдээд бас яг цагаас нь сэрээгээрэй

Би-за ойлголоо

Менежер ах явсаны дараа би Тэхёныг хайн өрөө болгоны хаалгыг нээсэн ч байсангүй.

Тэхён-намайг хайгаа юу?

Би-өө энэ өрөөнд байсан юмуу? Май ундаа уучих

Тэхён-баярлалаа, нээрээ хоол ийшээ аваад ирэхгүй биз?

Би-аан за тэгье тэгье

Доош буун хоолоо аягалаад дээш өрөөнд нь орж ирлээ.

Тэхён-баярлалаа, наад ширээн дээрээ тавиад гарч болно

Би-мхмм

Тэхён-байзаарай

Би-за?

Тэхён-жоохон эвгүй байна уу?

Би-юу?

Тэхён-багадаа дотно найзууд байсан байж ингээд

Би-аан үгүй дээ, уулзаагүй удсан байна шүү дээ тэгээд ч надад ажил хэрэгтэй

Тэхён-мхмм ойлголоо гэхдээ чамайг хэт зараад байгаа юм шиг санагдвал шуудхан хэлээрэй би зүгээр ээ

Би-юу гэж дээ, за сайхан хооллоорой гээд гарах гэтэл тэр дахиад л

Тэхён-байзаарай

Би-хэрэгтэй зүйл байгаа юмуу?

Тэхён-энэ өрөөнд зөвхөн миний зөвшөөрлөөр л орж болно шүү

Би-аан за ойлголоо

Тэхён-за одоо явж амардаа би хоолоо идчихээд, шүршүүрт ороод унтана

Би-ойлголоо, аан тийм өглөө юу бэлдэх үү? Эрт явна гэсэн

Тэхён-зүгээр хачиртай талх байхад болно доо

Би-би тахианы шөл хийгээд өгөх үү?

Тэхён-нээрэн үү? За тэг тэг баярлалаа

Би-за гээд өрөөнөөс нь гарлаа.

Тэр од болсон ч их зан суугаагүй бололтой. Гэхдээ их эвгүй байлаа шүү. За бас магадгүй л дээ 7,8 жил уулзаагүй хүмүүс чин гэнэт ийм байдлаар уулзахаар ямар тэврэлдэж авалтай нь биш хаха.

Ким эгч-за би явлаа та хоёр тэгээд гэртээ байгаа юм шиг тухтай байгаарай

Ээж-баярлалаа

Ким эгч-зүгээр дээ, нээрэн тийм Мижонаа аль болох Тэхёнтой ойр байгаарай гэрт байгаа үедээ шүү дээ. Цаадах чин гаднаа гаргахгүй ч их аймхай.

Би-ойлголоо

Ээж-угаасаа Мижон энэ гэрт би гадаа байгаа гэрт байрлая чамайг ирэх үед харин ээжтэйгээ хамт гаднах гэрт байна биз тийм ээ?

Ким эгч-өөрсдөө л мэддээ

Би-за ойлголоо

-“Машин ирлээ хадагтай”

Ким эгч-за би явлаа

Би-болгоомжтой яваарай

Ээж-бид гуравт санаа зоволтгүйдээ

Ким эгч-за найдлаа шүү

Ээж бид хоёр эгчийг гаргаж өгчихөөд өөрсдийн байрлах гэрлүү ороход гаднахаасаа ч том санагдана. Гаднаасаа их л жижиг харагдсан доторх нь их том юмаа. Бас цэвэрхэн ч юм. Их цэвэрлэгээ хийх байх гэж их айж байлаа тэгсэн ашгүй шаардлага алга. Би ээжийн өрөөнд хувцсыг нь оруулчихаад шүүгээнд нь бүх зүйлийг нь цэгцэлж хийж өгчихөөд орыг нь засаад гарлаа.

Том байшинд орж ирэн гал тогоогоо цэвэрлчихээд бага зэрэг амьсгаа авахтайгаа болж маргааш ямар хичээлтэй байгаагаа харчихаад даалгаваруудаа хийчихээд шүршүүрт орохоор угаалгын өрөө хайсан ч олдоггүй ээ. Би ууг нь бүх өрөөнд нь байгаа байх гэж бодсон үгүй байна. Дээд давхарт гарч Тэхёны өрөөнөөс бусад өрөөнд хайхад ашгүй Тэхёны яг хажуу талын өрөөнд шүршүүр байдаг юм байна. Би ер нь энд байя дөө. Угаасаа Тэхён аймхай гэсэн ойрхон л байя.

Гялс шүршүүрт орчихоод өглөөнийхөө сэрүүлгийг тавиад унтаад өглөө.

 

 

Advertisements

2 thoughts on “[FF] Алдартны нууц (1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s