[FF] Алдартны нууц (2)

Өглөө 4 гэж сэрүүлэг дугархад би гялс Тэхёны хоолыг бэлдэхээр гал тогооруу орлоо. Бүх юмаа бэлэн болгоод буцалгаж эхэлснийхээ дараа Тэхёныг сэрээхээр өрөөнд нь ортол тэр байсангүй. Хмм хаачсан юм болоо?? Явчихсан юм байхдаа? Юм идсэн болов уу? Хммм

Тэхён-юу хийж яваан?

Эргээд хартал тэр дээгүүрээ нүцгэн доогуураа алчуур ороочихсон угаалгын өрөөнөөсөө гарч ирэв.

Би-аан юу нөгөө чамайг сэрээх гээд л

Тэхён-би сэрчихсэн.

Би-харж байнаа заза би гарлаа

Тэхён-байзаарай

Би-за?

Тэхён-чи энэ хажуу өрөөнд орсон юм шиг байна лээ тэ?

Би-аанхан

Тэхён-ойрдоо би гэртээ ирэхгүй байж мэднэ тэгэхээр ээжтэйгээ нөгөө гэрт байж болно шүү

Би-аан за

Тэхён-аан тийм тэр үеэр өрөөнд орж ирээд хэрэггүй

Би-мхмм чиний зөвшөөрөлтэй л орж болно гэсэн

Тэхён-сая гэхдээ чи зөвшөөрөл аваагүй

Би-юу? Аан тийм л дээ

Тэхён-хэхэ за тоглосон юмаа гарч болноо

Би-за, нээрээ удахгүй хоол болно чи бэлэн болоод буугаад ирээрэй

Тэхён-ойлголоо

Гялс өрөөнөөс нь гаран доошоо гал тогооруу ортол хоол яг дэврэх гэж байлаа. Зөв цагтаа ирлээ шүү. Нэг сайхан санаа алдчихаад хоолондоо давс хийгээд дахиад нэг буцалгаад хоолоо аяглаж эхэллээ.

Тэхён-гоё үнэртэж байна

Би-болчихсон уу? Чи яг зөв үедээ бууж ирлээ

Тэхён-ашгүй дээ

Би-менежер чин ирж байгаа юу?

Тэхён-яасан?

Би-зүгээр л асуусан юм

Тэхён-одоохондоо залгахгүй л байна.

Би-мхмм

Тэхён бид хоёр өглөөнийхөө хоолыг идчихээд нилээн хэдэн минут хамт суулаа. Менежер ах ярих ч үгүй утас нь ч холбогдохгүй байв. Миний нойр хүрч байсан болохоор буйдан дээр суулаа.

Тэхён-унтмаар байвал өрөөндөө ороод унт л даа

Би-зүгээр ээ хамт хүлээе

Тэхён-заза гээд хажууд суулаа

Би-хоёулаа танай лагерийн байшинд их тоглодог байж билээ

Тэхён-жоохон байж ээ

Би-одоо тэгсэн нэг нь оюутан, нөгөөх нь охидын хүслэн болсон залуу болж дээ -инээх-

Тэхён-за ямар юмны охидын хүслэн

Би-хаха худлаа ичээд л чи чин их алдартай юм байна лээ шд

Тэхён-үгүй дээ

Би-саяхан тоглосон драмаас хойш бүр ч алдартай болсон байна лээ.

Тэхён-за болио

Би-гэхдээ нээрээ би ийм юм асууж болох эсэхээ мэдэхгүй л дээ гэхдээ асуучих уу?

Тэхён-юу юм?

Би-нөгөө би санамсаргүй харсан юмаа өчигдөр чамд хоол оруулж өгөхдөө нэг охины зургийг харсан найз охин чин юмуу?

Тэхён-юу? Аан тийм ээ

Би-хөөрхөн охин байна лээ шүү

Тэхён-найз залуутай юу?

Би-юу? Би юу?

Тэхён-чамаас өөр хүн энд байна уу?

Би-хаха тийм л дээ, яг найз залуу биш ч зүгээр харилцдаг залуу байгаа

Тэхён-мхмм

Хэсэг чимээгүй сууж байтал Тэхён надруу ойртож ирээд “Миний мөрийг дэрлээд жоохон унтчих” гэхэд нь зүрх өөрийн эрхгүй хурдан цохилж эхлэв

Би-зүгээр ээ

Тэхён-надаас болоод эрт сэрчихлээ шдээ, хичээлийн өдрөөр шүү жоохон амраад ав

Би-за гээд мөрийг нь дэрлэхэд яг л тухтай дэр шиг санагдлаа. Өмнө нь эрэгтэй хүний мөр дэрлэж үзээгүй юм байна хаха тийм болохоор бүр гоё санагдаад эхэллээ шүү :)))

Нэг мэдэхэд нам.

====== Тэхёны талаас ======

Мижоныг миний мөрийг дэрлээд унтах үеэр өөрийн эрхгүй зүрх хүчтэй цохилоод эхлэх юм. Би ууг нь ингэдэггүй дээ?? Гэхдээ Мижон болохоор л ингэж байгаа байх. Тэр үнэхээр миний анхны хайр шүү дээ. Жоохон байсан ч гэлээ би түүнд үнэхээр сайн байсан. Хэзээ ч салахгүй гэж боддог байсан ч амьдрал үргэлж хүссэнээр байдаггүй шиг тэр нэг л өдөр нүүчихсэн. Бас лагер нь хүртэл шал өөр газарлуу явчихсан. Бид хоёр одоо болтол хамт байсан бол яах байсан бол? Гэрлэчихсэн үү? Хаха тэр ч арай байхаа гэхдээ сүй тавьчихсан байх байсан байхаа? Аав ээж хоёр Мижонд их сайн байсан эгч ч надад их сайн байсан бас би түүнд маш сайн байсан. Гэхдээ түүнийг надад ямар байсныг би мэдэхгүй л дээ. Зөвхөн найзаа гэж хардаг байсан ч байж мэднэ. Тэгсэн ч том болох тусам тэгэхээ больж болох л байсан шүү дээ.

Яг түүний тухай бодоод сууж байтал утас дугарлаа. Мижоныг сэрээхгүйн тулд шуудхан л авлаа

Би-байна?

Менежер-одоо гараад ирэх үү?

Би-ирчихсэн үү?

Менежер-мхмм гэнэт цагийн хуваарь өөрчлөгдөөд хэлэх гэсэн утасны цэнэг дуусчихаж

Би-мхмм за одоо хэд болж байна?

Менежер-долоо өнгөрч байна.

Би-мхмм за тэгвэл хоёулаа Мижоныг хичээлд нь хүргэж өгчихөөд явъя

Менежер-ойлголоо

-таслах-

Би-Мижонаа??

Мижон нүдээ нухалсаар-яасан?

Би-ах ирчихэж хоёулаа хамт явах уу? Чи одоо хичээлтэй л биз?

Мижон-хэд болж байгаа юм?

Би-долоо өнгөрч байна

Мижон-аан за тэгье гээд гялс хувцсаа сольж ирчихээд үүднээс цүнхээ шүүрээд гарлаа.

Би-хаана билээ?

Мижон-урлагийн их сургууль

Би-ойлголоо, ахаа урлагийн их сургуульруу

Менежер-за

Ах бид хоёр Мижоныг хүргэж өгчихөөд шууд зураг авалтандаа орохоор явлаа.

===== БиТиЭс-н талаас ======

Жимин-хүрээд ирлээ

Жонгүк-өнөөдөр гэнэт хойшлогдсон гэдгийг бүгд л сая мэдэж байгаа юмуу?

Намжүн-за битгий ингээд бай

Хосок-гэхдээ л ядаж нэг цаг илүү унтаж болох байсан шд

Сокжин-тийм шүү, хичнээн гэнэтийн байсан ч ядаж залгаад хэлсэн бол унтах биш юмаа гэхэд орон дээрээ сайхан хэвтээд амарч байхгүй юу

Юнги-харин тийн

Тэхён-за битгий бүгд ингээд бай, одоо зураг авалтандаа л анхаарцгаая

Бүгд-O.O

Хосок-үргэлж унтмаар байна гээд үглээд байдаг хүн чин юу болоов?

Сокжин-тодорхой шд

Бүгд-юу???

Сокжин-анхны хайртайгаа уулзаад сайхан байгаа наадах чин ойрын хэдэн хоногтоо л ийм байна харж байгаарай

Тэхён-за битгий худлаа өөрийн таамгаа гаргаад бай

Сокжин-үнэн л юм чин

Юнги-жоохон хүүхэд бишдээ та одоо

Сокжин-нээрээ үнээн

Тэхён-тийм ээ тэр миний анхны хайр тэгээд?

Жимин-за тэгвэл ярих юм их байгаа юм байна даа? Юу болсон? Уулзаад юу гэсэн???

Намжүн-хөөе хөөе одоо наадхаа боль бүгд тус тусынхаа хэсгийг бэлдээд байж бай

Бүгд-за

Залуус бүгд тус тусын хэсгээ бэлдэхээр зохиолын хэсгийг уншиж суухад найруулагч нэг нэгээр нь дуудан зураг авалтаа эхэлж байв.

Жонгүкаас эхлээд Юнги хүртэл үргэлжлэхэд ашгүй нэг дуусаад цагаа бүгд харахад оройны 9 болчихсон байлаа. Бүгд их ядарсан байсан болохоор бие биетэйгээ ч юм ярихгүй зүгээр л олдсон газраа сууж аль эсвэл хэвтэцгээнэ.

Менежер-өнөөдрийн зураг авалт ингээд дуусна гэнээ азтай байна шүү аль дээрийнх шиг амралтгүй явахвий гэж айж байсан юм

Намжүн-гэхдээ ахаа сурталчилгааны дууны клип ийм урт зохиолоор яах гээд байгаа юм болоо? Хувцасын өмсчихсөн байхад л болно биз дээ?

Менежер-би яаж мэдэх билээ? Тэглээ ч хамаагүй ингэж ярьж болохгүй хүмүүс сонсвол та нарын тухай муу цуурхал гарахыг ойлгож байгаа биз дээ?

Намжүн-яг шууд утгаар нь хэлсэн юм биш шдээ

Менежер-хүмүүс тэгж ойлгохгүй за бүгд явахдаа бэлд өнөөдөр би бүгдийг нь  хариуцаж байгаа болохоор бүгдийг чин аваад явна, гэрлүүгээ харих хүн байвал шуудхан одоо хэл

Тэхён-би

Менежер-ойлголоо, өөр?

Жимин-бид Тэхёныд хононо

Тэхён-юу????

Бүгд-явцгаая!!!

Бүгд менежер ахыг чирэн гарахад Тэхён араас нь гайхсан царайгаа гаргасаар гарч ирэв.

Сокжин-хамт явцгаая л даа дургүй байгаа юмуу?

Тэхён-үгүй лдээ

Юнги-за тэгвэл явцгаая

====== Миний талаас ======

Хичээлээ тарж ирчихээд Тэхёныг ирэх эсэхийг нь мэдэхгүй ч хоол бэлдчихээд жижиг байшинруу орж ээжид хоол хийж өгөх гэсэн тэр алга байв.

Би-байна уу?

Ээж-өө миний охин яасан?

Би-та чин хаана байна?

Ээж-өнөөдөр ээж нь гадуур хононо ажил их байна

Би-дахиад л хоногоор ажилна гэж үү? Цалинг чин нэмэхгүй байж ямар даварцан юмбэ???

Ээж-заза миний охин битгий бухимд ажилтай цалинтай байгаа нь яаамай. Нээрээ тийм Тэхён ирвэл хамт хоноорой ганцаараа айгаад байвал найзындаа хоноорой.

Би-ойлголоо би өөрөө мэдчихнээ

Ээж-за хайртай шүү

Би-би ч гэсэн, хоолоо сайн идээд ажлаа хийгээрэй

Ээж-ойлголоо, за тасаллаа

-таслах-

Цаг хартал оройн 8 болж байв. Одоо хононо гэж хэлж байвал тодорхой ажил дээрээ хононо гэсэн үг. Эрт хэлвэл шөнө ч хамаагүй хүрээд ирдэг юм. Заза би ч бараг ганцаараа хонох юм байна даа.

Том байшинруу орон хоолоо болгочихоод өөрөө жоохныг инээд том өрөөрүү орон даалгавараа хийхээр суулаа.

-“Би хийе”

-“Үгүй ээ би”

-“Баярлалаа ахаа” гэсээр баахан хүмүүс шуугилдаад ороод ирэв

Би-O.O

Тэхён-өө уучлаарай саад болчихсон уу? Манай зураг авалт ашгүй эрт дуусаад. Тэгээд хамтлагийнхан маань манайд хономоор байна гээд байсан юм.

Би-аан за гэхдээ би хоол зөвхөн ганц хүнд л хийсэн шд

Бүгд-өөө тэр зүгээр ээ

Намжүн-жоохон бүдүүлэг аашилчихлаа. Өөрсдийгөө танилцуулъя, БиТиЭс-н ахлагч Ким Намжүн буюу Рэпмон

Би-И Мижон

Сокжин-Ким Сокжин буюу Жин

Юнги-Мин Юнги, Шюга гэж дуудаж ч болно

Хосок-Жон Хосок буюу Жэй Хөүп

Жимин-Пак Жимин зүгээр Жимин гэхэд л болно

Жонгүк-Жон Жонгүк бас зүгээр Жонгүк гээд нэрээр минь дуудаж болно

Би-ойлголоо, таатай байна

Тэхён-за чи хичээлээ хийдээ бид хэд дээшээ гарлаа, бид өөрсдөө сая замдаа унтаа этр авчихсан өөр юм хэрэггүй чи хүсвэл шууд амарч болно шүү

Би-мхмм за ойлголоо гээд буцаад ширээрүүгээ явж байтал

Жимин-ээе ингэхгүй ээ анх удаа уулзаж байгаа хүмүүс чин ярилцах хэрэгтэй биз дээ?

Бүгд-тийм шүү!

Тэхён-боль л доо та нар

Энд яг юу болоод байнаа??? Эд нар одоо надтай юугаа ярих гээд байгаа юм??

Тэхён-тээр хүүхэд ичээгээд зүгээр дээшээ гарцгаая

Хосок-бид нар таалагдахгүй байна уу?

Би-юу?? Айн? Юу үгүй ээ

Тэхён-ахаа!!

Хосок-за тоглосон юмаа. Хэдүүлээ зүгээр дотно болцгооё л доо? Мм?

Би-за та нар зүгээр гэвэл би яахвэ, угаасаа даалгавараа бараг дуусгачихсан. Та нар харин ядрахгүй байна уу?

Бүгд-юу гэждээ!!

Тэхён- -_- тийм байхдаа -бувтнах-

За ингээд үйлчлэгч болсон биш алдартнуудтай ярилцаж дотносох болдог юм байж ээ?? Гэхдээ эд нар надтай яг юу ярина гэж ингээд их юм хүлээсэн харцаар надруу харна вэ???

 

Advertisements

4 thoughts on “[FF] Алдартны нууц (2)

  1. WooJi

    kkk…. nzud urgelj iim bdg negniigee ywuulahdaa sn garuud shvv hehe,,, uneher sonirholtoi bn aaa :)… (feeling happy happy kk) mnai admin ch mundg shvv amjilt 🙂

    Reply
  2. Jesus👼🏼

    wooaa ymar goty ym be uneheer sonirholtoi ym bna ih goy bolj 😄😄👍👍👍👍daraagiin heseg ni hezee oroh ve😀 huleej tevchheergui ni ee 😅

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s