[FF] Алдартны нууц (4)

Би Тэхёныд ирээд бараг сар боллоо. Тэр ажил ажил гээд бараг үзэгдэхгүй. Гэхдээ харин ч миний бодож байснаас тэр гэртээ их ирдэг. Ууг нь дорм нь илүү ажил төрөлтэй нь ойрхон болохоор тэндээ байх болов уу гэж бодсон ч тэр гэртээ шөнө ч байсан хамаагүй ирдэг. Магадгүй гэр нь илүү тухтай байдаг байх.

Нөгөө залуус нь ч гэсэн хааяа гэрт нь ирчих нь ээ их ядаргаатай хаха. Би шуугианд нээх дуртай биш болохоор тэгдэг юмуу мэдэхгүй ээ энэ залуус ирэхээр бүр нэг чихээ бөглөөд унтаад өгмөөр санагддаг юм :))) Хэтэрхий шуугиантай болохоор нь л тэгдэг байх. Гэхдээ ууг нь би бас азтай л даа өнөөх олон сая фэнүүдийг нь бодвол би ойрхоноос их харна бас болоогүй ярилцана бүр нэгтэй нь дотно найзууд гээд л 😛

Миний шалгалтууд эхлээд бас завгүй байгаа болохоор бид хоёрын ярилцах цаг ч багассан л даа гэхдээ хобби хөдлөхөөрөө хоёулаа үүрээр гарч дугуй унаж, цэцэрлэгт хүрээлэнд зайрмаг идэж суудаг. Ер нь л бид хоёр өмнөх шигээ болсон гэхэд буруудахгүй байх. Бага байхдаа тоглодог байсан шигээ хааяа нэг тоглочихно угаасаа бид хоёр ямар тийм хөгшин биш тоглоход гэмгүй шдээ :)))

Ээж бас хааяа нэг гараад алга болчихноо ууг нь ээж гэдэг хүн хажууд баймаар юм хаха тэгсэн ажил гээд л алга болчихно. Гэхдээ би бодоод байгаа л даа манай хүн хүнтэй болзоод байгаа юм биш байгаа гэж? Ээж маань угаасаа залуухан байна шүү дээ насаараа ганцаараа байна ч гэж юу байхав сайн хүн байвал уулзаад явж байвал болж л байна. Гэхдээ одоо цагт хүн хүнээсээ айх хэрэгтэй үе болсон шүү дээ тэгэхээр бас жоохон санаа зовж байна шүү.

Сургууль дээр хүүхдүүд шалгалтын дүн гарсан тухай ярьж эхлэхэд би ч шуудхан нөүтбүүкээ асаан дүнгийн мэдээллийг харлаа. Ашгүй дээ хамгийн хэцүү гэж бодож шалгалтан дээрээ А авчихаж!!! Бусад нь ч угаасаа тодорхой байсан юмөө ооё хаха

Тэхёнд бүгдэд нь А авсан тухайгаа хэлэхэд тэр надруу шууд залгав

Би-яаваа? Хүн мессеж бичиж байхад яасан завтай байгаа юмуу?

Тэхён-яаваа байхдаа яадаг юм??

Би-хаха заза сайн уу? чихшиг

Тэхён-муу болчихлоо хаха за тэр яахав баяр хүргэе

Би-баярлалаа

Тэхён-одоо чи завтай болчихлоо

Би-мхмм

Тэхён-би ч гэсэн одоо завтай болж эхэлнэ хамтлагийн эргэн ирэлтийн үйл ажиллагаа дуусчихсан ганц хоёр сэтгүүлийн зураг авалт нтр л үлдсэн

Би-тоглолтууд?

Тэхён-энтээс ашгүй биднийг амраасан

Би-хөөх за ашгүй дээ чиний өмнөөс л ухаан алдаж унах гээд байсан юм тэгвэл би чамд сайхан шөлтэй хоол хийж өгнөө өнөөдөр эрт ирээрэй

Тэхён-мхмм за 

Би-за амжилт

Тэхён-за орой уулзъя

Би-ойлголоо

-таслах-

-“Мижонаа ярилцаж болох уу?”

Би-мхмм юуны тухай?

-“Чи яагаад сүүлийн үед надаас зугтаад байгаа юм бэ?”

Би-ямар утгаар хэлээд байна??

-“Шууд утгаараа чи сүүлийн хоёр гурван долоо хоног их өөр байна. Би буруу юм хийгээ юу? Хоёулаа яг дотносож эхэлж байсан шүү дээ. Яасан би чамд таалагдахгүй байгаа юмуу??”

Би-Сонжэ тийм бишээ зүгээр л хоёулаа тохирохгүй. Тэгээд ч би чамд хэлсэн шүү дээ би өөр хүнд сайн гэж. Хоёулаа зүгээр л найзууд байцгаая анх найзууд байж болоод л байсан шүү дээ. Чиний сэтгэлийг бодоод л дотно болох гэж хичээж байсан юм гэхдээ болохгүй юм шиг байна

Сонжэ-тэр сайн хүн чин манай сургууль юмуу?

Би-үгүй ээ шал өөр хүн заза баяртай би харих хэрэгтэй байна

Сонжэ-чи нээрээ надад нүүсэн гэдгээ хэлээгүй

Би-аан гэнэтийн явдал байсан юм заза баяртай гээд шууд сургуулиас гаран таксидаад харьлаа.

Гэрт орж ирэхэд ээж ашгүй өөдөөс гараад ирлээ дээ

Би-хөөх ойрд хараагүй царай байх чин ээ?

Ээж-маяглаад л зүгээр

Би-та ойрд байнга гадуур хоноод байна шүү

Ээж-харин тийм ээ ажил их байна ээжийг нь удахгүй бас томилолтонд явуулна гэсэн. Тэр ажлыг нь сайн хийчихвэл ээж нь тушаал ахина

Би-хөөх тийм үү? Заза ашгүй дээ гарууд ухаан орж байна даа

Ээж-хөөрхөн шд за миний охин тэгээд тэр хүртэл хичээлээ сайн хийгээд байж байна шүү. Ээж нь үнэхээр тушаал ахиад цалин ахивал гадагшаа хүссэн сургуульд оруулж өгнөө. Чи тэгээд ч энэ мэргэжлээр явахыг хүсээгүй шүү дээ. Дизайнэраар сурмаар байвал ээждээ хэлээрэй чадвал явуулж өгнөө

Би-зүгээр дээ ээжээ дөрвөн жилийн тэтгэлэг аваад сурж байгаа шүү дээ, өөр мэргэжил сурахад ч гэмгүй шүү дээ. Төгсчихөөд магистраа өөр мэргэжлээр сурахад болно. Угаасаа хүн гэдэг амьтан насаараа сурж ажилладаг шүү дээ та ч мэдэж байгаа

Ээж-гэхдээ л

Би-зүгээр дээ охин нь жаргалтай байна

Ээж-ойлголоо

Би-гэхдээ ээжээ би сургуулиасаа түр чөлөө авмаар байна

Ээж-юу?? Яагаад?

Би-зүгээр нэг асуудал байна. Гэхдээ тийм аймар том бишээ

Ээж-чи чин гэнэт юугаа яриад байнаа?? Жирэмсэн болчихоо юу??

Би-хөөе ээж мангар юм яриад байгаарай

Ээж-үнэнээ хэл л дээ

Би-хүүе та  нээрээ хаха үгүй ээ жирэмсэн биш охин нь зүгээр л амармаар байна.

Ээж-хөөрхийдөө миний муу охин

Би-хэхэ та мэднэ шдээ миний бие муу гэдгийг сүүлийн үед бүр ядраад байдаг болчихож

Ээж-тэр үед ууг нь зүгээр болсон гэж бодож байтал нээрээ хэцүү юмдаа

Би-ээжээ ямар үхэх өвчин биш дээ угаасаа хүн ядаргаанд орохоор бие сульдаж л байдаг шүү дээ

Ээж-тэр чин л хамгийн том өвчин!!! Бие султай гэдэг чин ямар ч өвчнийг тосоод авна гэсэн үг -санаа алдах-

Би-тэгээд л амармаар байна

Ээж-ойлголоо, ойлголоо чи өөрөө зохицуулаарай

Би-мхмм угаасаа би сая шалгалтуудаа бүгдийг нь А өгсөн эхний семестрээ ингээд дуусгачихсан юм чин тэтгэлгээ ч хадгалчих байх

Ээж-заза ойлголоо, за ээж нь хоолоо идчихээд буцаад ажилруугаа явлаа

Би-та хүнтэй уулзаад байгаа юмуу?

Ээж-юу??

Би-та үнэхээр хүнтэй уулзаж байвал надад танилцуулалдаа сайн хүн юмуу?

Ээж-тэгж байгаад болъё

Би-мэдээд байсан юмаа хүн байгаа гэж

Ээж-чи ч гэсэн найз залуутай бол авчраарай

Би-надад юугаараа найз залуу байдаг юм

Ээж-миний хөөрхөн охиныг олж хардаггүй сохорцон залуус байх юмаа ццц

Би-аая миний ээж л ингэж хэлнэ дээ -тэврэх- за хоолоо идэцгээе

Ээж-за

Бид хоёр хамт хоолоо идчихээд хажуугаар нь ганц хоёр юм ярьж байтал ээж гэнэт явах болчихлоо гээд шууд гараад явчихлаа.

Цагаа хартал оройны 8 өнгөрч байв. Тэхён арай ирэх болоогүй бололтой гялс шөл хийж өгөхөөс тэгэхгүй бол ээж сая хоёр хүний л хоол хийчихэж.

===== Тэхёны талаас =====

Аирин-чи үнэхээр дургүй байгаа юмуу?

Би-эгчээ гэрт хүн байгаа гээд байна шүү дээ хамаагүй тэгж очиж болно гэж үү?

Аирин-яасан? Тэр тийм чухал хүн юмуу?

Би-миний багын найз гээд байхад тэгээд ч таныг дагуулаад очвол гайхдаг юм байгаа биз дээ??

Аирин-Ким Тэхён зүгээр л хамтдаа гэрлүү чин очицгооё ямар очиж үзээгүй биш

Би-гэхдээ… Заза ойлголоо

Түүнийг дагуулж очино гэхээр Мижоныг гомдоох юм шиг санагдсан ч Аирин эгч бол миний найз охин шүү дээ. Тэр магадгүй албаар намайг Мижонтой ямар харилцаатайг мэдэх гэж л очиж байгаа байх. Гэнэт сүүлэрч байсан юм шиг мэдрэмж төрчихлөө үнэндээ тийм биш шүү дээ.

Гэрт орж ирэхэд Мижон хоолоо аягалаад зогсож байв

Би-Мижонаа би ирлээ

Мижон-өө ирчихсэн үү, ашгүй дээ би яг хоолоо аягалаад…. Өө хүнтэй ирсэн юмуу? Сайн байна уу?

Аирин-Аирин гэдэг

Мижон-таатай байна, Мижон. Тэхёны найз охин байхаа? Хөөрхөн юмаа

Аирин-баярлалаа

Мижон-за гараа угаацгаачих би танд ч гэсэн аягалаад өгье

Аирин-зүгээр ээ би дэглэмтэй байгаа зүгээр ус хийгээд өгчих

Мижон-мхмм заза

Өрөөндөө ороод хувцсаа сольчихоод гараа угааж байтал Аирин эгч ороод ирэв.

Би-та юугаа хийж яваан? Доошоо буухгүй юмуу?

Аирин-ойрд чиний өрөөнд орж ирээгүй болохоор л

Би-эгчээ одоо гар л даа би гараа угааж байна

Аирин-ямар усанд орж байгаа бишдээ сүртэй гэдэг нь

Би гараа угаачихаад алчуур авах гэтэл тэр надаас булааж аваад айлгүй гэгч нь инээх нь тэр. Үнэхээр энэ үйлдэлд нь дургүй гэж. Гэхдээ хаях гэхээр хэцүү юмаа тэр их яршигтай хүн. Гаднаа их дулаахан хүн шиг хирнээ яг үнэндээ их хүйтэн бас их хорон. Яагаад ч юм энэ хүнтэй үерхдэг хирнээ үргэлж энэ хүнээс айдаг.

Аирин-үнс тэгвэл өглөө

Би-эгчээ хүн гэрт байхад заавал ингэх шаардлага байгаа юмуу?

Аирин-тэр энд алга

Би-заза -үнсэх- за өг

Аирин-ямар ч чин сэтгэл алга

Би-эгчээ

Мижон-Тэхёнаа болж байна уу?? -орилох-

Би-за бууцгаая

Аирин-ойлголоо май -алчуур өгөх-

Би гараа арччихаад дээгүүрээ подволк олж өмсөөд доош буухад Мижон хөөрхөн гэгч нь инээгээд сууж байлаа.

Мижон-гараа угаах гэж юун ч уддаг юм

Би-харин тийм ээ хажуугаар нь хувцсаа сольсон болохоор тэгсэн байх л даа

Мижон-мхмм за, Аирин ийшээ суучих

Аирин-их бүдүүлэг юмаа? Би ууг нь чамаас дөрөв эгч юмсан.

Мижон-юу? Аан тийм үү? Уучлаарай, Тэхёны найз охин болохоор нь надтай чацуу гэж бодсон юм тэгээд ч та их залуухан харагддаг юм байна

Аирин-магтаал гээд ойлгочихъё

Мижон-…

Аирин-хайраа өнөөдөр би хонож болох уу?

Мижон-O.O

Би-юу нөгөө өнөөдөр болохгүй ээ тэгээд ч та маргааш үйл ажиллагаатай биз дээ? Тийм болохоор та явсан нь дээр би менежер ахыг дуудчих нь аа

Аирин-ээ л дээ

Би-эгчээ та завгүй шүү дээ бас их ядарчихвал хэцүү танд санаа зовоод л хэлж байна

Аирин-чамайг хүсээд байна шүү дээ

Мижон -хахах- кхммм кхм -хоолойгоо засах-

Би-юугаа яриад байгаа юм?

Аирин-хайраа гуйя

Би түүнийг дагуулаад өрөөнд орж ирэхэд тэр бах нь ханасан аятай инээснээ

Аирин-тэр чамд сайн бололтой, царайг нь харсан уу? -инээх-

Би-та яаж байгаа юм? -уурлах-

Аирин-яасан бэ? Зүгээр л хөгжилдмөөр санагдаад тэгээд ч чамайг хүсээд байгаа нь үнэн юм чин -ойртох-

Би-маяглаад байлгүй одоохон яв, тэгээд ч би таныг хүсэхгүй байна

Аирин-намайг тэр охиноо гээд л бодчих л доо

Би-та үнэхээр яачихаад байгаа юм? Надаас салах аргаа олж ядаад байсан цаг саяхан санагдаад байх юм? Тэгээд нэг мөсөн салчихгүй яагаад ингэж лай болоод байгаа юм??? Тэгээд ч би тань шиг толгойндоо хүсэл тээж явдаггүй ойлгов уу?

Аирин-тэр охин хэтэрхий ариухан юмуу?

Би-болиод өгөөчдээ одоо яв

Аирин-тийм байх нь. Гэхдээ юу гээч? Би сая бодлоо өөрчилхөөр шийдлээ, чамаас салах гэсэн бодлоо хаялаа би чамаас зуурсаар байх болно.

Би-үнэхээр утгагүй юм, та чин юугаа идчихээд ирчихсэн юм бэ???

Аирин-намайг хуурсны чин төлөө би чамайг уландаа гишгэлэх болно

Би-таныг хуурч байсан удаа байхгүй!! Хуурсан хүн нь та л байхдаа таныг мэдэхгүй биш дээ

Аирин-би ядаж л тэр хүнтэйгээ хамт нэг дээвэр дор амьдраагүй л байх шүү

Би-нэг дээвэр дор амьдарсан байсан ч янз бүрийн гаж үйлдэл хийгээгүй болохоор битгий өөр шигээ юм ярих гээд бай тэгээд ч тэр таниас хамаагүй илүү хүн юм шүү !!! Би дахиад хэлэхгүй шүү одоо гар яв

Аирин-ойлголоо өнөөдөр ингээд явъя дараад нь гоё бэлэгтэй ирнээ

Би-зүгээр гарч үз

Түүнийг арай гэж гэрээс гаргачихаад гал тогоонд орж иртэл Мижон гайхсан хэвээрэй л байв. Би зүгээр л ширээний ард суун хоолоо бага багаар иднэ.

===== Миний талаас =====

Бурхан минь сонсож болохгүй зүйлээ л сонсчих шиг боллоо шүү. Хүсээд байна гэнэ үү? Ииии ёоооё энэ залуу чин янз бүрийн юм хийж болдог насан дээрээ ирчихсэн бил үү? Ёооё толгойнд янз бүрийн дүрс зураг орж ирээд хэцүү байна. Үгүй тэгээд яагаад нээх хүндээр ч тусгаж аваад байгаа юм. Тэр миний найз шүү дээ миний найз, найз залуу биш найз ойлгож байна уу Мижонаа?? Тэр бол чиний найз сэргэж үз!!!

Тэхён-саяны явдлыг бодсоор л байгаа юмуу?

Би-юу?? Айн?

Тэхён -инээх- хөөрхийдөө энэ хүүхдийг дотроо юу л төсөөлж бодоод байгаа юм?

Би-юу ч бишээ юу ч биш -сандрах-

Тэхён-чи нээрээ инээдтэй юмаа за хоёулаа гарцгаая гээд гарнаас минь хөтлөөд гэрээс гаран алхална.

Би-хоёулаа яах гэж

Тэхён-толгой дотор байгаа зураглалыг чин арилгахгүй бол чи унтахгүй байх

Би-гэхдээ хүн харчихвал?

Тэхён-за ийм харанхуй болчихсон байхад хэн хардаг юм? Тэгээд ч миний жинхэнэ гэрийг мэдэх хүн бараг байхгүй

Би-мхмм

Тэхён-миний гэнэн цайлган Мижон өнөөдөр их сонин зүйл сонссон болохоор их гайхсан байхдаа -толгой илэх-

Би-болиочдээ!!

Тэхён-багын л ийм байсан одоо ч ийм байх гэж

Би-ханнн

Тэхён-гэхдээ энэ байдал чин хамгийн хайр хүрэм байдаг юм -хацарнаас чимхэх-

Би-яаая л даа өвдөж байна шдээ мангар юмуу??

Тэхён-уурлахаараа бүр хайр хүргээд байх юмаа -тэврэх-

Би-хөөе яагаад байгаа юмбэ?

Тэхён-найзыгаа тэвэрч байна

Би-очиж найз охиноо тэвэр

Тэхён-ооё хардаад байгаа юмуу? Чи сая ичсэндээ биш хардсандаа ингээд байсан байх нь ээ???

Би-ханн юу гэнэ ээ? чамайг уу?? Одоо бүр И Мижон би Ким Тэхёныг хардлаа гэж үү?? Паххх мөрөөд за юу чи!!

Тэхён -инээх- заза орцгооё чи даарчихлаа

Би-үгүй ээ гоё байна

Тэхён-хэхэ заза тэгвэл тэнд сууя гээд бид хоёр нэг сандал дээр очиж суулаа

Нэг мэдсэн бид хоёр гар гараасаа хөтлөлццөн байгааг би анзаарлаа, гараа авмаар байсан ч яагаад ч юм надад гоё байсан учраас мэдээгүй юм шиг дүр эсгэнэ. Түүний гар үнэхээр дулаахан юм. Би үнэхээр түүнд дурлаад байгаа бололтой гэхдээ болохгүй шүү дээ. Нэгд тэр миний сайн найз, хоёрт тэр найз охинтой, гуравт тэр айдол… Фэнүүд нь түүний эсрэг болчихвол яах болж байна? Үгүй ээ үгүй үнэхээр хайртай болсон ч түүнээс нуух л юм шүү Мижонаа!!!

 

Advertisements

1 thought on “[FF] Алдартны нууц (4)

  1. WooJi

    oo shn amidraliin sadaa horolmaanuud haa saagvil bhimdaaa… ghde yah we saad berhsheeliig mnai 2 dawad garah bhaa tmaa a:)

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s