[FF] Алдартны нууц (5)

Өглөө нүдээ нээхэд бие нэг л биш байлаа. Өчигдөр даарчихсан юм байхдаа? Далчигнаад зүгээр гоё байна гээд л суугаад байсан. Арай гэж босоод хүйтэн ус уучихаад Тэхёны өрөөлүү ороход тэр алга. Хмм явчихсан бололтой. Цаг хартал угаасаа бүр өдрийн нэг цаг өнгөрч байна. Гялс толгойгоо угаачихаад аятайхан номын царайлаад сургууль дээрээ очин хагас жилийн чөлөө авахаар очлоо. Ашгүй багш нар надад дуртай болохоор асуудал үүссэнгүй ээ гэж. Багш ажилчид намайг бараг бүгд мэдэх болохоор амар юмөө.

Гэртээ ирэх замдаа ханиадны эм аваад гэрт орж ирэхэд Тэхён гишүүдтэйгээ байж байлаа.

Би-ирсэн гэдгээ хэлэхгүй -ярьж ядах-

Тэхён-хөөе наад царай чин????

Би-зүгээр ээ бага зэрэг даарчихаж

Тэхён-хүн орцгооёо гээд байхад зүгээр ээ л гээд байсан хар л даа!!! Эм авсан уу? Ядарч байна уу? Унтах уу?? Би ор засаад өгье

BTS-O.O

Би-хэхэ зүгээр ээ чи найзуудтайгаа гоё зугаатай байгаарай би өөрөө дээшээ гараад ороо засаад унтчихна

Тэхён-хичээлдээ явсан юмуу?

Би-үгүй ээ чөлөө авчихаад ирж байна за бүгдээрээ гоё байгаарай

BTS-за

Жимин-биеэ бодоорой найзаа -ирмэх-

Би-хэхэ ойлголоо -дээш гарах-

====== БиТиЭс-н талаас =====

Сокжин-хэдүүлээ явцгаая

Юнги-харин тийм ээ бие нь өвдчихсөн байна шүү дээ тэгээд ч манай хүн Мижонрүү л анхаараад байна

Намжүн-харин тийм ээ заза явцгаая маргааш эргэж ирье

Жимин-гоё санаа байна ахаа

Жонгүк-заза явцгаая

Хосок-заза тэгвэл явцгаая манай менежер ирж яваа

Намжүн-хурдан юм бэ

Хосок-би шүү дээ

Тэхён-түүний бие их муу байх шиг байна даа -санаа алдах-

Хосок-харин тийм ээ, бид явлаа чи сайн асраарай бид хэд маргааш эргэж ирье

Тэхён-нээрэн үү? За тэгвэл тэгээрэй

Хосок-ах ирчихэж явцгаая

Тэхён-за баяртай

Бүгд-баяртай

===== Тэхёны талаас =====

Залуус явсаны дараа Мижонд зутан хийж өгчихөөд дээш өрөөнд нь ортол тэр ухаангүй унтаж байв. Толгойнд нь хүртэл тэр үнэхээр их халуунтай байна шүү дээ. Ууг нь арай л дээр байгаа гэж найдсан юмсан. Өөрийнх нь авсан эмийг харахад зүгээр л ханиалганы эм байв. Эмийн санруу гялс ороод халууны болон өвчин намдаах эм авчихаад гэрт орж ирлээ.

Би-Мижонаа энэ эмийг уучих

Мижон арай ядан амаа нээхэд би түүнд эмийг нь уулгалаа

Би-зутан идэж чадах нь уу?

Мижон-уучлаарай

Би-юу гэж дээ за амар амар

Мижон-би даараад байна

Би-тийм үү? За би хөнжил аваад ирье гээд өрөөнөөсөө өөрийнхөө хөнжлийг түүнд давхар нөмрүүлсэн ч тэр чичирсээр л байлаа.

Яах ёстой юм болоо?? Хмм заза хажууд нь хэвтээд үзье. Энгийн дулаантай хүн хажууд нь байвал зүгээр байх байхаа.

Түүнийг тэврэхэд Мижон аймшигтай чичирж байгаа нь мэдэгдэнэ. Тэр өчигдөр яалт ч үгүй их даарчээ. Хммм би ч гэж би тэгээд зүгээр гэх үед нь байгаад л байж байдаг бас тэнэг хүн шүү ццц.

Мижон намайг хариу тэврэхэд зүрх хэсэг хугацаанд ер цохилсонгүй…. Амьсгалж ч чадахгүй байв. Энэ одоо ямар гээчийн мэдрэмж нь вэ?? Би яах ёстой юм болоо? Мижонаа? Надад хэлээд өгөөч? Би чамайг үнэхээр мартаж чадахгүй бол яах уу? Чамд сэтгэлээ илчилвэл чи хүлээж авах уу? Аль эсвэл зүгээр л нууцлах хэрэгтэй юу?

===== БиТиЭс-н талаас =====

Менежер-энэ юу болоод байгаа юм? -утсаа харуулах-

Намжүн-O.O

Жимин-ахаа юу юмбэ?? -булааж авах- ээ бурхан минь!!!!

Бүгд-яасан бэ??? -харах- OMG!!!

Намжүн-ахаа тэгээд энтээс зохицуулсан юмуу?

Менежер-өөрөөс нь асууж лавлана гэж л мэдэгдсэн.

Сокжин-одоо яанаа??? Ядаж байхад Мижоны бие муу байдаг

Менежер-юу??

Юнги-үнэндээ ахаа энд байгаа охин нь Тэхёны багын найз байгаа юмаа шинэ гэрийн үйлчлэгч нь гэх юмуу? Та аль дээр харсан гээд байсан шдээ.

Менежер-юу? Тэгээд яагаад ингээд хамт байгаа юм?

Жимин-юу гэсэн үг юмбэ найзууд гээд байхад. Сайн найзууд гэхдээ Тэхён ах энэ охинд сайн байхгүй юу

Менежер-яана даа яана

Жонгүк-гэхдээ энэ бас юу юмбэ? Яахлээрээ Аирин эгчтэй холбоотой мэдээ бас гарчихсан юм? Энэ зүгээр л SM-ээс гаргаж байгаа бас нэг хорон үйлдэл юм биш үү???

Жимин-юу гэж байна?

Жонгүк-RV Irene үнэхээр BTS V-д хууртагдав уу? гэсэн гарчигтай тэгсэнээ дотор нь үерхэж эхэлсэн он сар, яаж танилцсан нтр гээд бүгд тодорхой бичээстэй байна шдээ бас болоогүй хамт авхуулсан зургууд нь ч нилээдгүй байна.

Намжүн-хөгийн амьтад юмдаа!!!

Хосок-өөрөө мэдээд их цочирдох байхдаа?

Жимин-яамаар юм бэ дээ? Ахаа яах уу?

Менежер-юу гэхэвдээ тэр охинтойгоо үерхдэггүй нь үнэн юм бол угаасаа энийг үгүйсгэж болно шүү дээ.

Жонгүк-гэхдээ Аирин эгчээс салах бодолтой байсан шүү дээ тэгтэл үерхэж байгаа гэсэн мэдээлэл гарчихсан байна шд

Менежер-хариу цохилт өгч болно шд

Бүгд-юу??

Менежер-үерхээгүй зүгээр дотно найзууд байсан гээд?

Намжүн-ах минь дээ Аирин эгчид олон өөр зураг байж магадгүй шүү дээ. Үнсэлцэж байгаа зураг байвал за тэгээд бүр нэр хүнд нь унахын нэмэр тэгсэний оронд зүгээр л салчихсан гээд мэдээллэчихсэн нь дээр гэхдээ энэ охинтой бол зүгээр найзууд багын найзууд гэж хэлсэн нь дээр. Тэгэхгүй бол араар нь тавьсан нтр гээд хүмүүс ойлгочих байх

Менежер-тийм юм байна заза би тэгвэл захирал бас мэдээллийн албатай ярилцъя

Сокжин-за

===== Тэхён талаас =====

Нэг нүдээ нээхэд тэр яг миний өмнө бөх гэгч нь унтаж байв. Түүний нүд, хамар, уруул… Бүгд үнэхээр үзэсгэлэнтэй юм. Нүдээ түүнээс үнэхээр салгаж чадсангүй.

Би-Мижонаа, би чамд үнэхээр хайртай бололтой. Чиний бүх юм надад дэндүү төгс харагдаад хэцүү байна. Би чамайг мартахыг их хичээсэн. 8 жилийн турш мартахыг хичээсэн ч чи хэзээ ч миний толгойноос гарч байгаагүй. Хичнээн өөр хүнтэй үерхэж байсан ч үнэхээр мартаж чадаагүй. Чадахгүй гэдгээ мэдсээр байж өөр нэгэнтэй байгаад уучлаарай. Чиний урмыг хугалах зүйл хийж, нөгөө хүнийг гомдоох зүйл хийж байгаад намайг үнэхээр уучлаарай. Энэ бүхэн миний л тэнэгийнх. Гэхдээ чи намайг хүлээж авч болохгүй гэж үү? Би бүхнээ чамд зориулъя хоёулаа өнгөрсөн 8 жилээ сайхнаар жаргалтайгаар хамтдаа нөхье тэгэх үү? Ммм?

Түүнрүү харсан хэвээр үсийг нь хойшлуулахад түүний нүднээс нулимс урсахыг би сая л анзаарлаа.

Би-Мижонаа???

Мижон-уучлаарай

Би-юу?

Мижон нүдээ нээгээд надруу харсанаа-хоёулаа зүгээр л энэ хэвээрэй байя.

Би-Мижонаа?

Мижон-чиний сэтгэлийг хүлээгээд авчихвал зөндөө хүн эсэргүйцнэ шүү дээ. Чиний энэ хугацаанд олж авсан бүхэн чин үгүй болж ч мэднэ. Хоёулаа зүгээр л өмнөх шигээ байя

Би-би чамд хайртай, би дахиж үнэхээр тэвчихгүй нь. Хэлэхгүй байя гэсэн ч чамайг харах бүрт зүрх хурдан хурдан цохилж, амьсгал давчдаж яахаа мэдэхээ болиод байна шүү дээ. Үнэхээр хэцүү байна. Миний алдах зүйлд санаа зоволгүй миний юу олж авах тухай чи бодоод үз л дээ?

Мижон-… Тэхёнаа гэхдээ чи ганцаараа биш шүү дээ, чамаас гадна өөр олон хүн байгаа. Зургаан гишүүн чин байна, компаний ажилчид гээд л зөндөө хүний амьдрал өөрчлөгдөж магадгүй

Би-гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь чи шүү дээ

Мижон-намайг асарсанд баярлалаа -босох-

Би -татах- өвдсөөр байж яах гээд босоод байгаа юм?

Мижон-гар өвдөж байна тавь

Би-уучлаарай -тавих- гэхдээ бие чин муу байгаа зүгээр хэвтэж амар, би бослоо

Мижон-уучлаарай

Би-дахиж битгий тэгж хэлээрэй, гуйя

-өрөөс нь гарах-

Өөрийнхөө өрөөнд орон утсаа хартал ах нараас баахан дуудлага ирсэн байв

Би-байна ?

Намжүн-мэдээ харсан уу?

Би-юу?

Намжүн-яг одоо мэдээ үзээдэх

Би-ойлголоо -таслах-

Гар утсаа нээтэл баахан дуудлага зурвас. За эд нар ч яахав гээд Naver-лүү ортол O.O бурхан тэнгэр минь!!! Энэ бүхэн Аирин эгчийн явуулга байж таарах нь. Гэхдээ би одоо юу хийх үү? Мижон намайг үгүйсгээд байдаг фэнүүд бүр бөөн юм болно доо. За тэр бүхэн ч яахав энийг ээж мэдчихвэл санаа нь зовох байхдаа. Бас Мижон энийг яасан ч мэдэж болохгүй!! Гэхдээ азаар тэр чөлөө авч байгаа тэгэхээр гадуур явах шаардлага бараг байхгүй гэсэн үг.

Мижон-Тэхёнаа?? -дуудах-

Би-аан за гээд гүйж очиход тэр арай гэж орноосоо босч байв

Би-яах гэсэн юм бэ?? Зүгээр хэвт л дээ

Мижон-өнөөдөр найзууд чин ирсэн биз дээ? Надаас болоод буцаад явчихсан шдээ би жижиг гэрт байж байя чи найзуудыгаа буцаад дуудвал дуудчих

Би-Мижонаа тэд нар зүгээр харин чи зүгээр биш байна. Гуйя миний үгэнд ор

Мижон-гэхдээ л

Би-И Мижон!!! Чи хэдхэн минутын өмнө миний сэтгэлийг үгүйсэгэсэн одоо зүгээр үгэнд орж болохгүй юмуу??? Би чиний хувьд үнэхээр хэн ч биш юмуу?? Чи надад санаа зовж болоод би болохгүй юм гэж үү? Энийг ямар сайн найзын харилцаа гэдэг юм??? -уурлах-

Мижон-уучлаарай

Би-дахиж битгий тэгж хэл гэж хэлээ биздээ!!!

Мижон-уу… ойлголоо

Би-дахиж наад үгээ хэлвэл чамайг үнсчихнэ шүү

Мижон-юу? O.O

Би -инээх-

Мижон-юундаа инээгээд байгаа юм?

Зүгээр л чи сая дэндүү хайр хүрэм байсан юм.

Би-зүгээр л заза чи амар би харин ажилтай болчихлоо явлаа

Мижон-заза

====== БиТиЭс-н талаас ======

Энт дээр замбараагүй байдал үргэлжилсээр л байлаа тэр үед Тэхён ашгүй энт дээр ирэв. Хамтлагийнхан болон менежерүүд бүгд түүнээс асуулт тээсэн нүдээр харахад Тэхён их тайван байдалтай харна.

Тэхён-тэгэхээр ахаа эхний мэдэгдэл дээр юу гэсэн?

Менежер-юу гэхэвдээ түүнтэй хараахан холбоо бариагүй байгаа гээд хэлчихсэн. Гэхдээ сая бид хэд ярилцаад яг салчихсан гэдэг мэдэгдэл хийх гэснээ чамайг ирнэ гэж итгээд хүлээж байтал чи ашгүй ирлээ

Тэхён-мхмм тэгвэл тэгээд л хэлчих тэр хоёр салчихсан харин энэ охины хувьд багын найз нь гээд мэдэгдчих угаасаа үнэн. Тэгээд ч бид хоёр үерхдэггүй нь үнэн. Харин Аирин эгч бид хоёрын хувьд угаасаа салчихсан.

Менежер-ойлголоо

Намжүн-хөөе чамд ямар их санаа зовсон гэж санана???

Тэхён-уучлаарай ахаа

Намжүн-зүгээр ээ, за тэр яахав Мижон яасан бие нь?

Тэхён-арай дээрдсэн гэхдээ жоохон муу байгаа. Бас тэр энэ тухай мэдэгүй мэдвэл надаас бүр зугтах байх -санаа алдах-

Намжүн-юу?

Тэхён-үнэндээ би саяхан түүнд сэтгэлээ илчилсэн түүнтэй хамт байхыг хүсч байгаагаа хэлсэн ч тэр намайг бүхнээ алдана гэж айж байгаа учраас надтай байхыг хүсэхгүй байгаа.

Сокжин-гэхдээ чамд сайн юм байна шд. Яамаар ч юм бэ дээ хэцүү юмаа

Хосок-харин тийн? Ядаж байхад ийм мэдээ гарчихаад байдаг!!!

Жимин-дараад нь та хоёр үнэхээр үерхлээ ч таныг хүмүүс найз охиноо араар нь тавьсан хүн гэж л ярих болно шүү дээ

Тэхён-би тийм юм болгохгүй надад бодож санасан зүйл байхгүй гэж бодоогүй биз дээ?

Бүгд-юу???

Тэхён-би ууг нь энийг хэзээ ч хэнд ч харуулахгүй ярихгүй гэж бодсон ч тэр өөрөө ингэж байгаа бол ямар ч аргагүй шүү дээ…

Юнги-миний бодож байгаа зүйл биш биз дээ??

Жонгүк-арай Аирин эгч???

Тэхён-тийм ээ түүний өөр залуучуудтай дотно байгаа зургуд надад байгаа. Тэр манай гэрийн гадаа хүртэл өөр залуутай уулздаг байсан. Гэхдээ би түүнийг эмэгтэй хүн болохоор, эмэгтэй айдол болохоор үнэхээр дэлгэхийг хүсээгүй. Би түүнд хичнээн хайртайдаа үерхээгүй ч гэлээ түүнийг эмэгтэй хүнийх нь хувьд их хүндлэхийг хүсдэг байсан юм.

Намжүн-миний Тэхён ийм сайхан сэтгэлтэй шд гэхдээ одоо яахавдээ өөрийнхөө нэр хүндийг бас Мижоныг эвгүй байдалд оруулж байснаас наадхаа дэлгэхээс өөр арга угаасаа байхгүй.

Сокжин-мхмм тийм шүү

Тэхён-гэхдээ эхлээд Аирин эгчтэй ярилцаад үзнээ тэр энэ бүхнийг үгүйсгэвэл яахав би түүнийг уучилж болох л юм

Жонгүк-түүнийг тэгнэ гэдэгт итгэлтэй биш л байна шүү.

Бүгд -санаа алдах-

Тэхёны утас дугарахад бүгд түүний утасруу ширтэхэд Тэхён их л сандарсан байдалтай байлаа

Тэхён-байна?

Ээж-энэ юун мэдээ вэ? Миний хүү зүгээр үү???

Тэхён-ээжээ зүгээр дээ таны санааг зовоосон бол уучлаарай. Гэхдээ санаа зоволтгүй сүртэй зүйл бишээ

Ээж-хммм энэ охин нь Мижон юмуу?

Тэхён-тийм ээ

Ээж-үнэхээр үерхэж байгаа юмуу?

Тэхён-тэр намайг их зүйл алдана гээд хүүгийнх нь сэтгэлийг хүлээж аваагүй ээ

Ээж -инээх- чи нээрээ заза ээж нь юу ч болсон чинийхээ шийдвэрийг хүндэтгэнэ тийм болохоор ээжийгээ янз бүрийн юм хэлэхвий гэхээс айсны хэрэггүй. 

Тэхён-баярлалаа ээжээ

Ээж-за хайртай шүү

Тэхён-тандаа ч гэсэн сайн яваад ирээрэй

Ээж-за -таслах-

Сокжин-танай ээж ч гоё шүү

Хосок-тийн тэ бүгдийг нь хүлээн зөвшөөрчихдөг хаха

Тэхён-угаасаа бага байхад л Мижонд их дуртай байсан бараг төрсөн охин шигээ л хайрладаг байсан гэхэд буруудахгүй шүү

Жимин-ууг нь Мижон чамд сэтгэлээ нээчихвэл бүх юм боллоо доо

Жонгүк-гэхдээ фэнүүдэд бас хэцүү шүү дээ

Юнги-гэхдээ л тэд ойлгох хэрэгтэй шүү дээ бид ямар насаараа ганц бие явах биш дээ

Намжүн-тийм шүү

Тэхён-заза би явлаа Мижоны бие жоохон муу байгаа

Бүгд-за баяртай

======

 

Advertisements

1 thought on “[FF] Алдартны нууц (5)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s