[FF] Алдартны нууц (6)

Мижон бараг долоон хоног өвчтэй байлаа. Асарч сувилахдаа түүнд өнөөх мэдээний тухай юм ярьсангүй ээ. Угаасаа хэлээд ч хэрэггүй байх. Тэгээд ч одоо сенсаци арай багассан хүмүүс ч намайг нээх хараасангүй. Аирин эгчтэй ярилцаж үзсэн ч тэр үнэхээр гандан буурахгүй гээд шийдчихсэн байна лээ. Гэхдээ зүгээр ээ тэр надад юу байгааг төсөөлөх ч үгүй яваа!!! Үнэхээр карьерийг минь дуусгамаар байвал хамтдаа л дуусгах болно доо!

====== Миний талаас ======

Хэд хоног Тэхён надаас бараг холдсонгүй тэр зураг авалт гэж гарчихаад нээх удалгүй шууд хүрээд ирнэ тэгээд л хоол хийж өгөөд л гаднаас эм авчраад л ер нь л бараг нөхөр шиг минь л асарч халамжилна. Түүнд яаж талархахаа ч мэдэхгүй байна. Гэхдээ надад үнэндээ үнэхээр эвгүй санагдаж байлаа. Учир нь тэр надад сэтгэлээ илчилсэн харин би үгүйсгээд орхичихсон бас болоогүй ээ би өөрөө үнэхээр түүнд хайртай гэдгээ ойлгочихсон болохоор үнэхээр хэцүү санагдана. Яахаа ч ойлгохгүй хэцүү л юм. Ээжтэй энэ тухай ярьсан л даа гэхдээ тэр надад “өөрөө л мэд” гэсэн хаха энэ үгэнд дуртай ч яг ийм хэцүү үед сонсохоор хэцүү л юм билээ. Бас тийм ээж бүр Сингапур явчихсан байгаа… Тэгэхээр  бид хоёр хоёулах нь аа байхаар бүр эвгүй. Тэр надад сэтгэлээ илчлээгүй байсан бол бүх юм хамаагүй дээр байх байсан юм. Гэхдээ би түүнийг буруутгаагүй л дээ зүгээр л өөрийнхөө хулчгар байдалд л дургүй хүрээд байна.

Тэхён-би ирлээ!!!!

Би-өө ирчихсэн үү? Наадах чин юу вэ? гээд гарт нь байгаа зүйлрүү заахад тэр  надруу инээснээ

Тэхён-чамайг ойрд олигтой юм идээгүй болохоор мах шарж идье гэж бодсон юм

Би-мхмм

Тэхён-за би гялс гараад угаачихаад ирье чи бэлдэж бай

Би-ойлголоо

Түүнээс ууттай махыг нь авчихаад гал тогоонд орж ирээд шарагчаа гаргаад, сонгино, сармис амтлагчаа бэлдээд зогсож байтал Тэхён бууж ирээд

Тэхён-за бусдыг нь би гээд намайг ширээний ард суулгалаа

Би-ганцаараа чадах юмуу?

Тэхён-мэдээж шдээ зүгээр л хараад байж бай

Би-ойлголоо

Тэр махаа шарж эхлэх үед би өөрийн мэдэлгүй л түүний бүх зүйлийг ажиглан сууна. Үс, нүд, чих, хамар, уруул, хүзүү, мөр гээд ер нь бараг л нэг хүн шүүж хардаг хүн шиг л түүнрүү харчихсан байж байв. Гэхдээ хэн намайг буруутгах юм бэ? Тэр дэндүү царайлаг харагдаад байна шүү дээ. Түүний бүх зүйл нь дэндүү төгс санагдаад хэцүү юм. Гар нь… Би түүний гарт үнэхээр дуртай, байнга атгаад баймаар тийм л гоё гартай нэгэн шүү дээ. Түүнрүү гөлрөөд сууж байтал тэр надруу харах нь тэр. Сандарсандаа өөр тийшээ харахад тэр ялимгүй инээсэн нь надад мэдэгдэв

Би-кххммм -хоолойгоо засах-

Тэхён-за бараг болчихлоо

Би-за би будаагаа бэлдье

Тэхён-бэлэн будаа байгаа халаахад л хангалттай

Би-зааз

Тэхён бүгдийг бэлдээд ширээгээ засахад мах үнэхээр гоё харагдаж байв. Би ч үнэхээр ойрд ингэж гоё хоол идээгүй юм байна шүү.

Бид хоёр хоолоо идэж эхлэхэд хоёул чимээгүй юмаа иднэ. Ууг нь ингэдэггүй л юм. Хэн нь ч яриа өдсөнгүй зүгээр хоолоо идэж дуусчихаад би юмаа цэвэрлэхээр үлдсэн бол Тэхён том өрөөрүү орчихлоо.

Аяга тавгаа угаачихаад том өрөөнд орж ирэхэд тэр зурагтруу ширтэн сууна. Гоё юм л гараад байх шиг байна. Өөрөөс нь жоохон зайтай суугаад үзтэл надад бол ёстой гоё санагдсангүй. Соль гэлтэй нь биш чимээгүй л хажууд нь эвшээлгэн суув.

Тэхён-солих юмуу?

Би-юу??

Тэхён-уйтгартай байгаа юм биш үү?

Би-аан гэхдээ чамд сонирхолтой байвал үз л дээ

Тэхён-хамтдаа үзэх юм л үзье лдээ

Би-тэгвэл зүгээр дууны суваг дээр тавьчихөө ойрд дуу сонсоогүй юм байна.

Тэхён-ойлголоо

Ахиад л чимээгүй байдал. Зурагтны дуу л сонсогдох хэдий ч чихэнд тэр бүр нь орохгүй зүгээр л бодолд минь Тэхёны тухай эргэлдэнэ. Би түүнээс зайгаа барих хэрэгтэй юм болов уу? Аль эсвэл бас сайн гэдгээ хэлэх ёстой юм болов уу??? Үнэхээр тэглээ гээд би түүнтэй чөлөөтэй үерхэж чадна гэж үү? Тэр чин айдол шүү дээ!!! Хүмүүсийн хэлдгээр олон нийтийн тоглоом шиг л байдаг. Нэг л зүйл нь дутвал хаягдана. Хэцүү юм бэ…

Тэхён-юугаа бодоод байгаа юм?

Би-юу? аан тэр юу ч бишдээ

Тэхён-бие чин муу байгаа юмуу?

Би-үгүй дээ зүгээр

Тэхён-мхмм, нээрэн ээж чин ирэх болж байгаа юмуу?

Би-өнөөдөр бишээ өчигдөр Сингапур явчихсан

Тэхён-мхмм

Би-за би дээшээ гарчихаад ирье

Тэхён-за тэг тэг

Би дээш өрөөндөө ороод орон дээрээ хэвтлээ. Үнэндээ эвгүй байдлаас салж бас түүнд шийдвэрээ хэлэхийн тулд өрөөндөө орж ирсэн юм. Яг юу олж хэлэхээ мэдэхгүй байгаа ч түүнд сэтгэлээ илчилнэ гээд шийдчих шиг боллоо. Харин юу гэж хэлэх үү? Би ч гэсэн чамд сайн гэхдээ хоёулаа үерхэж болохгүй? хаха инээдтэй юмаа өөрөө үнэндээ яахаа ч мэдэхгүй байна…

Өрөөндөө цаг шахуу хэвтсэний эцэст доош буухад тэр байхгүй байлаа. Хмм өрөөндөө орчихсон юм шиг байна. Өрөөлүү нь ортол тэр дээгүүрээ нүцгэн угаалгын өрөөнөс гарч ирэв. Сандарсандаа эргэж харахад хаалганд духаа цохьчихлоо -_- Тэхён сандран над дээр гүйж ирсэн ч бүр дордуулчихлаа. Яг одоо миний нүүр улаан лооль шиг л болчих шиг боллоо. Бурхан тэнгэр минь түүний бие гэж урлагийн бүтээл юмуу хаашаа юмбэ???

Би-чи дээгүүрээ юм өмсөж болохгүй юу?

Тэхён-юу? Аан за гээд орон дээр байсан подволкоо өмсөөд над дээр хүрч ирээд дахиад “зүгээр үү?” гэж асуухад нь толгой дохин бослоо

Би-юу л даа би чамд юм хэлэх гээд

Тэхён-аан за

Би-яг юу гэж хэлэхээ бол мэдэхгүй байна л даа гэхдээ хэлье

Тэхён -инээх- хэл ам чин орооцолдоод яагаад байна?

Би-би юм уугаагүй шүү

Тэхён-хаха хэн юм уусан гэсэн юм? Зүгээр хэлж байхад за хэл л дээ?

Би-юу би чамд … би чамд хайртай үгүй ээ сайн ?? За мэдэхгүй ээ ямар ч л байсан би чамд сэтгэлтэй. Чамайг харахаар зүрх хурдан цохилдог, чамайг хажууд байхгүй болохоор санагалздаг, өдөр бүр харахыг хүсдэг хүн нь зөвхөн чи. Ким Тэхён гэдэг залуу л хажууд байвал бүх зүйл гайхамшигтай санагддаг.

Тэхён надруу жаргалтай гэгч нь инээмсэглэснээ намайг тэврээд авлаа. Түүнийг хариу тэврэхэд яагаад энэ бүхнийг эрт хэлж болоогүй юм болоо? гэж бодно. Гэхдээ зүгээр ээ одоо ингээд хэлчихсэн юм чин болно шүү дээ. Би жаргалтай байна.

Тэхён-сэтгэлээ илчилсэнд баярлалаа Мижонаа. Чамайг ингэж хэлнэ гэж бодсонгүй гэхдээ одоо би дэндүү жаргалтай байна. Хэт их баярласандаа болоод яахаа ч мэдэхгүй байна шүү. Хэт их жаргахаараа хүн үнэхээр яахаа мэддэггүй бололтой -инээмсэглэх-

Би-яг ингээд хэсэг хугацаанд зогсоход л болно шүү дээ гээд түүнийг дахин тэврэхэд тэр ч хариу тэвэрлээ.

Хэсэг хугацаанд тэврэлдэж зогсохдоо би түүнд ямар их хайртай гэдгээ илүү их мэдэрсэн юм. Түүний энэ дулаахан энгэрт үүрд байх юмсан гэсэн бодол ч төрнө.

Тэхён-би чамд хайртай И Мижон

Би-би ч гэсэн чамд хайртай Ким Тэхён

Тэхён-энэ миний хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг байхаа

Би-юу??? Төрсөн өдөр? Болоогүй шдээ

Тэхён-дөнгөж сая шөнийн 12 цаг болчихлоо шүү дээ

Би-юу билээ өнөөдөр билүү? яанаа сэтгэлээ яаж илчилнээ гэж бодсоор байгаад  мартчихсан байна шдээ

Тэхён-хэхэ зүгээр дээ зүгээр

Би-за тэгвэл өөр хэнд ч өгч байгаагүй бэлэг чамд өгье гээд түүний хацарнаас барьж байгаад түүний уруулыг үнсэхэд түүний нүд нь яг л бүлтрэх гэж байгаа юм шиг болов. Түүнээс холдоод “төрсөн өдрийн мэнд хүргэе аниатайгаа чацуу боллоо шдээ” гэхэд тэр сая л нэг ухаан орж байгаа юм шиг надруу харлаа.

Би-өглөө эрт би чамд гоё бялуу хийж өгье тэр болтол хүлээгээрэй

Тэхён-хэрэггүй ээ надад баахан бэлэг аль хэдийн ирчихсэн байгаа хоёулаа тэндээс идье би чиний амттай хоолыг л идэхэд хангалттай.

Би-хэхэ за ойлголоо

Тэхён-гадаа бэлэг байгаа гэдэгт итгэлтэй байна гээд намайг хөтлөөд гэрээс гарахад хашааны гадаа аль хэдийн хэд хэдэн бэлэг овоолчихсон байв

Би-хөөх

Тэхён-энд ирж байгаа бэлгүүд шууд миний гарт ирдэг болохоор фэнүүд найдвартай гэж боддог байх бусад нь харин компаний илгээмжээр над дээр ирдэг гэхдээ мэдээж бүгдийг нь надад өгөх хэцүү л дээ бүгдийг нь авбал манай гэрт багтах ч үгүй хаха

Би-гэхдээ л фэнүүдийнхээ бэлгүүдийг авахгүй байвал муухай биш гэж үү?

Тэхён-тийм л дээ гэхдээ бүгдийг нь идэж ууна бас бүгдийг нь зүүж хэрэглэнэ гэдэг чин бас л хэцүү шдээ. Захидлуудыг бол бүгдийг нь авдаг шүү харин бусдыг нь авч чаддаггүй юмаа заримыг нь л..

Би-хмм заза эд нарыг авцгаая гээд дотогшоо гэрлүүгээ бүгдийг нь орууллаа.

Хоёр гурван бялуу байснаас аль гоёийг нь задлаад бид хоёр идэж эхлэхэд түүний нүүрэнд инээмсэглэл л үзэгдэнэ. Би ч өөдөөс нь инээмсэглэнэ. Энэ л жинхэнэ жаргал байх тийм үү?

===== Тэхёны талаас =====

Миний дэргэд сайн найз Мижон биш миний хайртай эмэгтэй Мижон гэдэг утгаараа сууж байгаад нь итгэж өгөхгүй байгаа ч өөрийгөө үнэхээр их жаргалтай байгааг би мэдэж байна. Саяны хэлсэн үгс надад өгсөн тэврэлт бас түүний анхны үнсэлт гээд бүх зүйл нь надад аз жаргал авчирна. Энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн гэвэл би л байх.

1 thought on “[FF] Алдартны нууц (6)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s