[FF] Алдартны Нууц (7)

===== Тэхёны талаас =====

Үйл ажиллагаа бараг байхгүй учраас Мижонтой байх хугацаа их байх хэдий ч аль хэдийн хүмүүсийн таамаг гараад эхэлчихсэн учраас бид хоёр болгоомжтой л байна. Надад бол зарлахад нээх асуудал байхгүй л дээ гэхдээ миний салсан гэх мэдээ гараад бүтэн сар ч болоогүй байна шүү дээ. Одоо тэгээд Мижонтой үерхэж байгаа гэсэн мэдээ гарвал намайг Аирин эгчийн хуурсан гэж ярина. Хичнээн салсан байсан ч өмнө нь  найзууд байсан гэдэг утгаар хүмүүс их юм төсөөлнө шүү дээ. Үгүй яахав сэтгэл маань анхнаасаа Аирин эгчийг гэдэггүй Мижон гэдэг байсан болохоор хуурсан байж болох л юм…

Өнөөдөр гэхэд л таамаг мэдээ гурав гарсан байна лээ. Мижон ашгүй интэрнэт орсон ч фэнүүдийн яриагаа хийдэг сайтруу ордоггүй нь аз юмдаа. Тэгээгүй бол түүнд их л дарамт ирэх байх байсан. Хамгийн том асуудал нь тэр манай гэрт амьдардаг л болчихоод байгаа юм лдаа. Энэ бүхэн зарлагдвал би ч өнгөрсөн байхөө. Фэнүүд ийм юмыг хүлээн зөвшөөрнө гэж үү? Ээж маань л зөвшөөрөх байх….

Мижон-Ким Тэхён!!!! -орилох- яачихваа? Би өлсөөд байна шдээ

Би-очлоо

Нээрэн тийм өнөөдөр би түүнд хоол хийж өгнө гээд амлачихсан шүү дээ. Доош буун хоолныхоо материалыг харж байгаад ногоотой шөл хийж өгөхөөр боллоо. Тэр ойрд их бэлэн хоол идсэн. Залхуу нь хүрээд байгаа юмуу бүү мэд дандаа хоол захиалаад л бэлэн юм идээд байгаа өнөөдөр сайхан шөл хийж өгнөө.

Бид хоёр хоолоо идэнгээ цаашдаа яахаа бага зэрэг ярилцсан л даа. Гэтэл тэр манайхаас нүүх талаар шулуухан хэлчихэв

Би-И Мижон! Юугаа дэмийрээд байгаа юм?? Хаашаа нүүнэ гэж??

Мижон-түр зуурдаа өрөө түрээслээд амьдарч болно шдээ. Тэгээд ч оюутан хүнд илүү хямд түрээслүүлдэг юм. Хоёулаа угаасаа ингэж болохгүй ээ. Хичнээн хоёуланд нь ямар ч асуудал байхгүй ч гэлээ хүмүүс мэдвэл чамайг зүгээр орхино гэж бодож байна уу? Бас би дараа жилээс хичээлдээ явна шүү дээ тэр үед намайг хүмүүс бариад идчихвэл яах болж байна?

 

Би-хмм тийм л дээ гэхдээ л нэгэнт л энд ирсэн юм чин

Мижон-зүгээр дээ чи хүрээд ирж болно шүү дээ? Тэгээд ч би өдөртөө бол танайд байх болно. Цалинтай гэрийн үйлчлэгч хийж байгаа хүн шүү -инээх-

Би-ийм үед яаж инээж чаддаг байнаа? Хммм -санаа алдах-

Мижон-за больдо би маргааш явахаар болсон байраа ч олчихсон

Би-надад ч хэлэхгүй

Мижон-дөнгөж сая хэлчихлээ

Би-чи нээрээ

Мижон-заза хоолоо идье тэгэх үү? гээд хоолноосоо халбагдаж эхэллээ.

Энэ охины энэ зөрүүд дураара занг би яалтай…

===== Миний талаас =====

Хоолоо идэж дуусчихаад бид хоёр тус тусын өрөөндөө орцгоолоо. Түүнд хүчтэй цохилт болсон байхдаа гэхдээ яалтай билээ дээ тэгээд ч надаас болж карьерийг нь эрт дуусгахыг хүсэхгүй байна! Нэг гэрт байгаа гэвэл хүмүүсийн толгойнд төрөл бүрийн л хачин бодлууд орж ирнэ шүү дээ, үгүй гэж үү? Хүмүүс сэтгэн бодохдоо дэндүү сайн. Ялангуяа муу юмыг -_- Зүгээр л түүний гэрээс явж тустай байсан нь дээр харин ээж маань эндээ байж болно тэгээд ч би ганц хүн амьдрахаар л байр түрээслэсэн.

Аан тийм би нээрээ ээжид хэлсэн тэр их дуртай хүлээж авсан ч бас их санаа зовж л байна лээ. Ер нь тэгээд айдол хүнтэй үерхэнэ гэдэг чин их асуудалтай юмөө хаха. Хүнтэй үерхэж байгаа ч гэлээ хүмүүст хэлж чадахгүй тэгээд хамт авхуулсан зургаа тавьмаар байвч болохгүй. Нууцалж тавиад баригдахын нэмэр болохоор зүгээр л аль болох интэрнэтээс хол байх юмөө чааваас гэж.

Өрөөндөө байж байтал гэнэт доор баахан хүмүүсийн дуу гараад эхлэв. Гайхаад доош буутал өнөөх хамтлагийн гишүүд нь хүрээд иржээ.

Би-сайн байцгаана уу?

БиТиЭс-сайн уу?

Жимин-улам хөөрхөн болчихож

Би-за баярлалаа

Тэхён-битгий найз охинруу хандраад бай

Жимин-би яасан юм? Үнэнийг хэлж байхад тэ? -ирмэх-

Тэхён-хөөе

Жимин-зазаза

Би -инээх- за би та нарт ундаа аягалаад өгье сууцгааж байгаарай.

БиТиЭс-за

Бүгдээрэнд нь ундаа аягалаж өгчихөөд Тэхёны хажууд очин суухад бүгд л их нухацтай наашаа харна.

Тэхён-юу хэлэх гэсэн юм бэ? Эсвэл зүгээр ирсэн юмуу?

Сокжин-харин л дээ…

Намжүн-үнэндээ юм хэлэх гээд

Тэхён-Мижон сонсох шаардлагатай юмуу?

Хосок-тийм л байх

Би-хмм за хэл хэл

Жонгүк-ахаа эгчээ

Жимин-за би хэлье

Бид хоёр түүнрүү нухацтай нь аргагүй харахад тэр сандарсан уу гэнэт

Жимин-заза Жонгүк хэл хэл

Жонгүк-ёооё, заза ахаа эгчээ нөгөө та хоёрын тухай мэдээллүүд одоо бага багаар гарч ирж байгаа. Тийм болохоор болгоомжлох хэрэгтэй гэх гээд л. Тэхён ахын гэрийг хүмүүс одоо ихээр мэддэг болсон шүү дээ. Өмнө нь хэдхэн фэнүүд л мэддэг байсан гэхдээ одоо таныг хүнтэй үерхэж байж магадгүй гэсэн мэдээллүүд гарсанаас хойш тэдгээр фэнүүд бүгдэд гэрийг чин зааж өгч байгаа бололтой өнөөдөр гэхэд л бидний анзаарсанаар 50,60 хүн ирчихээд л явж байна. Тэгэхээр …

Тэхён-заза ойлгосоон. Угаасаа Мижон нүүх гэж байгаа

Бүгд-юу????

Би-харин тийм ээ би ингэж шийдсэн юм

Жонгүк-миний хэлэх гэж байсан зүйл энэ биш шдээ

Би-юу? Тэгээд юу юм?

Жонгүк-та хоёр нэг мөсөн сүй тавь гэх  гээд л … -толгойгоо маажих-

Би-хаха инээдтэй юм яриад бай бид хоёр яахаараа сүй тавьдаг юм?

Намжүн-албан ёсных болгохгүй бол та хоёрыг янз бүрээр хүмүүс дуудна шүү дээ? Үерхэж байж нэг гэрт гээд л мэднэ дээ хүмүүс их юм сэтгэж ярих дуртай

Тэхён-гэхдээ тэгэхээр бүр хэцүү болохгүй гэж үү?

Сокжин-юу нь хэцүү гэж? Харин ч ээж чин хүлээн зөвшөөрсөн та хоёр багаасаа бие биенээ танина бие биедээ хайртай тэгээд л болоо шд. Үерхэж байгаа хирнээ нэг гэрт байгаа гэвэл харин ч бүр хэцүү шүү

Юнги-фэнүүд ойлгох болноо чи л үг хэлээ зөв хэлчихвэл болоо

Тэхён-хммм

Тэр хэд баахан л юм ярилцана харин би зүгээр л цаашдаа яаж хичээлдээ явнаа л гэж бодно хаха. Дараа жил явах ч гэлээ одоо би цагийн ажил хийх хэрэгтэй болно тэр үед би ч алуулах байхаа. Нилээн удаан ярилцсаны эцэст энэ долоо хоногтоо хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл хийхээр боллоо. Гэхдээ би айгаад байнаа. Ер нь би заавал ил гарах ёстой юм байхдаа??? Хмм мэдэхгүй юмаа ер нь би од биш юм чин нуугдах ёстой биз дээ? Би хувийн амьдралаа ил гаргах ёсгүй биз дээ???

Би-хөөе ер нь би заавал ил гарах шаардлагагүй биз дээ? Би хамт очихгүй биз дээ?

Намжүн-тийшдээ хэрэггүй. Хүмүүс л чиний зургийг авчихсан байгаа болохоор хүмүүст танигдах байх гэхдээ мэдээллийн хэрэгслээр нүүрийг чин дандаа далдалж гаргаж байгаа. Тэгэх ч болно харин фэнүүд авсан зураг байвал их хэцүү л байх болов уу даа. Тэд нарт ил гаргах эрх байхгүй ч өөрсдөө мэдчихсэн тохиолдолд хүмүүст тарааж л таараа

Би-амьдрал минь ингээд сүйрчээ -санаа алдах-

Тэхён-хөөе яахлээрээ? Надтай хамт байгаад гоё биш гэж үү?

Би-ханннн тэгээд би тэр олон охидуудын чин хараалыг яаж давж гарах болж байна? -санаа алдах- амьдрал хэцүү юмаа

Бүгд -инээлдэх-

Жимин-хаха манай Мижон бүр аймар санаа зовж байнаа хаха

Тэхён-танайх биш минийх за юу?

Жонгүк-ёооё ах ямар өмчирхөг юм бэ???

Тэхён-минийх л юм чин

Би-за цаашаа цаашаа би явж амарлаа -дээш гарах-

Тэхён-хмм

===== Зохиолчийн талаас ======

Хэд хоногийн дараа

“Ви үнэхээр Аиринийг хуурсан уу?”

“Тэр одоогийн найз охинтойгоо Аиринтай үерхэж байхдаа хүртэл хамт амьдарч байсан гэж үү?”

“БиТиЭс-н фэнүүд бухимдалтай байна”

“Айдолуудын нууц задарсаар л …”

Гэх гарчигтай мэдээнүүд хаа сайгүй тарж АРМИ нар яахаа мэдэхээ больж байх зуур бусад фэнүүд өөрсдийн дуртай хамтлаг дуучиддаа санаа зовно. Үнэхээр айдолуудын дунд их нууц байдаг гэдэгт итгэж эхэлсэн учраас тэр. Хичнээн энэ бүхэн тэдний хувийн амьдрал ч гэлээ галзуу фэнүүд тэднээс энэ бүхнийг хүсдэггүй. Тэд зөвхөн өөрсдийн хүсдэгийг л дуртай айдолуудаасаа хүсдэг, нэхдэг. Ийм ч учраас ихэнх энт-үүд одоогоор бүх айдолуудынхаа хувийн амьдралыг хязгаарлаад байлаа. Найз охинтой, найз хөвгүүнтэй байвал сал гэхгүй ч холбоогоо хэсэг хугацаагаар таслахыг шаардаж, өөр янз бүрийн хуучин хувийн амьдралын асуудал байвал бүгдийг нь цэгцэлж эхлэв.

Харин БиТиЭс-н талаас нээх их гайхаагүй ч гэлээ тэд энэ бүхнийг хэн дэлгэснийг мэдэхийг хүснэ. Үнэндээ тэд энэ долоо хоногт өөрсдөө мэдэгдлээ хийх гэж байсан шүү дээ. Гэтэл энэ бүхнийг нь баллаад хаячихлаа. Аиринтай үерхэж байхдаа Мижонтой хамт амьдарсан нь үнэн ч зүгээр л гэрийн үйлчлэгч аль эсвэл найзын хувиар л хандаж ирсэн. Харин одоо бүх юм эсэргээрээ болчихлоо. Бүх зүйл Тэхёны эсрэг болчихлоо шүү дээ.

Үүнээс болоод Тэхён Мижон хоёр ч муудалцаад авав. Учир нь Тэхён Мижоны хайхрамжгүй байдлаас тэдний зураг ил болсон, хамт амьдарч эхэлсэн хугацаа нь ил гарсан гэж буруутгаад амжсан юм.

Мэдээж тэр Мижоныг буруутгахыг хүсээгүй ч түүнээс өөр энэ бүхнийг тов тодорхой мэдэх хүн байхгүй. Гишүүд нь мэдэж байлаа ч өөрсдийн хамтлагийн гишүүнийг эвгүй байдалд оруулна гэж үү? Тэгээд ч зөвхөн Тэхён гэлтгүй бусад гишүүд ч гэсэн хэцүү байдалд орохыг мэдэж байж шүү дээ… Аирин ч үнэндээ энэ тухай баттай мэдэхгүй бас тэр зургууд зөвхөн Мижоны утсан дээр байсан…

 

 

 

Advertisements

1 thought on “[FF] Алдартны Нууц (7)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s