[FF] Алдартны нууц (8)

===== Миний талаас =====

Бүх зүйл утгагүй санагдаж яах учраа ч олсонгүй. Тэхён намайг энэ бүхнийг хийсэн гэж бодоод байдаг??? Тэр гэхдээ яаж намайг энэ бүхэнд сэжиглэж чадаж байнаа??? Би олны өмнө ил болохыг хүссэн билүү ?? Тэр зургууд миний утсанд байсан нь тийм чухал юмуу? Бачимдаад үхэх нь ээ. Ядаж байхад ээж Сингапураас ирэхгүй юм?? Хүн энд зовж ядаж байхад!!! Ууг нь өнөөдөр ирэх байсан ч ажил нь хойшлогдоод ч гэлүү сунгагдаад ч гэлүү дахиад долоо хононо гэсэн. Хэндээ ч найдах хэрэгтэй юм. Хэндээ ч итгэх юм? Тийм олон найзтай биш ч гэлээ ганц хоёр найзтай гэхдээ тэдэнд хэлнэ гэж үү?? Тэгвэл Тэхён бүр ч намайг буруутгаад намайг үзэн ядаж эхлэх байлгүй.

Гэнэт дээрээс юм түчигнэх чимээ сонсогдхоор нь шатруу харсан Тэхён чемодан чирчихсэн бууж ирж байлаа

Би-явах гэж байгаа юмуу?

Тэхён-чамайг яв гэлтэй нь биш би өөрөө явъядаа

Би-юу? Хөөе Ким Тэхён! Би үнэхээр тэр бүхнийг ил гаргаагүй!!! Тэгээд ч чи яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Чамайг яв гэлтэй нь биш гэнэ ээ?? Зүгээр л яв гэчихсэн нь зүгээр байсан юм. Зүгээр дээ чи энэдээ үлд угаасаа надад итгэхгүй байгаа хүний гэрт би ганцаараа юугаа хийх юм??? Чи зүгээр л гэртээ бай чи явъя

Тэхён-үлд гээд байгаа юм бишүү??? -уурлах-

Би-хэн уурлах ёстой билээдээ!!!! Чи миний хэлсэн үг бүрийг одоо худлаа гэж бодож байгаа шд!!!! Магадгүй миний чамд сайн, хайртай гэсэн маань ч худлаа санагдаж байгаа биз?

Тэхён-И Мижон надтай ингэж ярьхаа боль би тэгж бодоогүй би чиний чин сэтгэлд итгэж байна.

Би-тэгвэл яагаад энэ бүхэнд итгэж ядаад байгаа юм? Би биш шүү дээ. Би өөрийнхөө чин сэтгэлийг нуун байж чамаас бултах гэж хичээж байсан гэтэл арай гэж сэтгэлээ илчилж юм бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хүрчихээд чиний карьерийг унагаана гэж үү? Чи үнэхээр намайг тийм гэж бодоод байгаа юмуу???

Тэхён-хэд хоног юм бодох хэрэгтэй байна би явлаа

Би-чи үнэхээр за тэгээ тэг яв явж л байхгүй юу

Тэхён-хоолоо сайн идээрэй бас хамаагүй гадуур яваад хэрэггүй ялангуяа шөнөөр аюултай

Би-ханн их санаа тавьж гэнэ дээ

Түүнийг гарч явсаны дараа шууд л нулимс урсаж эхэллээ. Тэр яаж намайг ингэж тайлбарлаад байхад хүртэл сэжиглэж чаддаг байна??? Энэ хорвоо дээр үнэхээр хайртай хүндээ ч итгэж болохгүй бололтой. Би түүнд 100% итгэж байхад тэр надад 10% ч итгэхгүй байна шүү дээ арайчдээ.

-утас дугарах-

Би-байна?

-“Уйлаад байгаа юмуу?”

Би-үгүй ээ, яах гэж залгасан юм?

-“Санаа зовоод л”

Би-юу? Юунд?

-“Ойрд сургууль дээр  харсангүй”

Би-аан би чөлөө авчихсан юмаа тэгээд хичээлдээ явахгүй байгаа

-“Мхмм тэгвэл өнөөдөр уулзах уу?”

Би-хмм за тэгье2 гэхдээ хаана?

-“Би танайд очих уу? Танай ойр гоё газар байгаа юу?

Би-хммм за заавал ч үгүй юм идэж уухгүй гэвэл их гоё цэцэрлэгт хүрээлэн байгаа шүү

-“Тэгвэл би удахгүй очъё гэхдээ хаана билээ?”

Би-би чамруу мессежээр явуулъя

-“За”

-таслах-

Сонжэ надтай уулзаж яах гэж байгаа юм бол? Гэхдээ яахавдээ юу ч хийхгүй гэрт сууснаас энэ хүнтэй ч гэсэн ярилцаад л үзье.

Удалгүй Сонжэ ч ирсэн гэдгээ хэлэхэд би шууд гарч  очлоо.

Сонжэ-уйлаагүй гээд байсан наа нүдээ хараач

Би-зүгээр ээ

Сонжэ-юм болоо юу?

Би-болоогүй ээ

Сонжэ-худлаа ярихаа болилдоо

Би-чамд хэлж болохгүй болохоор л худлаа ярьж байна шүү дээ

Сонжэ-тэгвэл зах зухаас нь хэлж болохгүй гэж үү?

Би-уучлаарай

Сонжэ-би чамд хэлмээргүй байна л даа гэхдээ би бараг юу болоод байгааг ойлгочих шиг боллоо

Би-юу?

Сонжэ-сургууль даяар жиг жуг хийгээд байгаа болохоор л хэлж байна. Нэг айдолтой холбоотой мэдээлэл сүүлийн үед их гараад байгаа. Тэгээд тэр нь чамайг гэсэн зүйл зөндөө байна лээ. Интэрнэт-д царайг чин далдалсан ч гэлээ би бас анзаарсан л даа тэгээд чамтай адилхан харагдаад байсан. Худлаа ч байж магадгүй л дээ гэхдээ…

Би-тийм ээ би мөн. Гэхдээ би тэр зургуудыг ил гаргаагүй байхад тэр нэг юм надруу уурлаад байсан… -уйлах- тэгсэнээ гэрээсээ…

Сонжэ-юу?? Бүр хамт амьдарч байгаа юмуу?

Би-чи мэдээ бүгдээрэнг нь үзээгүй гэж үү? За тэр одоо ямар хамаа байхавдээ. Чамайг ч гэсэн энэ хэрэгт оруулаад яахавдээ. Гэхдээ санаа зовж ирсэнд баярлалаа

Сонжэ-ингээд л явуулах гэж байгаа юмуу?

Би-хоол хийж өгөх үү?

Сонжэ-хөөх нээрэн үү?

Би-мхмм

Сонжэ-тэгье л дээ

Бид хоёр Тэхёны гэрт орж ирээд шууд хоол хийхээр болоход Сонжэ надад тусалъя гэхэд нь би зүгээр буйдан дээр сууж бай гээд холдууллаа. Түүнтэй ойрхон байхад үнэндээ эвгүй байдаг юмаа хаха өмнө нь яаж харилцаж бараг үерхэх гэж ч байсан юм.

Утас дугарахаар нь хартал Тэхён залгаж байхлээр нь албаар авсангүй. Энэмуу ер нь өөрөө олон юм ярьж явчихаад бас яах гэж залгаад байгаа юм??? Эсвэл дахиад баахан мэдээ гарчихсан юм болов уу? Интэрнэт орж шалгатал шинэ мэдээ ч алгаа, дандаа адилхан л юмнууд байна. Тэгэхээр зүгээр л залгаж байгаа байх нь. Гарч яваад хэр удсан гэж ч яриад байгаа юм. Ханнн ер нь шал дургүй хүрчихлээ.

Хоолоо хийж дуусчихаад түүнд аягалаж өглөө. Хурдан идээд гараасай гэж бодсон ч надад одоо ганц хань болж байгаа хүн болохоор нь зүгээр л харж суулаа. Би бас тэгж байгаад их хөгийн охин юмөө өөрийг нь гээд ирж байгаа хүнийг хурдан яваасай гэж бодож байдаг хаха.

Цаг шахуу хоолоо идэж юм ярьж суусаар ашгүй Сонжэ гарч явлаа.

Утас дахин дахин дугарсаар байхлээр нь харахад ээж залгаж байлаа

Би-байна уу??

Ээж-миний охин зүгээр үү? Энэ мэдээллүүд дээрх охин чи юмуу?

Би-мөөн мөн

Ээж-хмм яана даа

Би-зүгээр дээ та л хурдан хүрээд ир

Ээж-удахгүй очноо тэгээд охинтойгоо хамт байна

Би-ойлголоо хурдан ирээрэй

Ээж-хайртай шүү, тэгээд хэцүү байвал ээждээ шууд хэл лдээ ээж нь завгүй ч гэсэн охинтойгоо ярих цаг гаргана шүү дээ

Би-үгүй дээ зүгээр охин нь зүгээр.

Ээж-мхмм за тийм бол яахавдээ 

Би-за ажлаа хийдээ охин нь яг амрах гэж байлаа.

Ээж-аан заза тэгвэл сайхан амраарай

Би-за

-таслах-

Утсаа таслаад шууд л уйлж эхэлээ. Ээжийнхээ хоолойг сонсоход дэндүү жаргалтай байсан болохоороо тэр л дээ. Хэд хоног жоохон хэцүү байсан болохоор бүр жаргалдаа умбаж байгаа нь энэ.

Ороо засчихаад гадагшаа гарч хашааныхаа хаалгыг хаах гэтэл өөдөөс Тэхён гараад ирэв

Би-цочих гэж ирнэ гэдгээ хэлэхгүй яасан юм? Явлаа гээд л гараад явсан хүн

Тэхён-утсаа авахгүй байсан хүн нь хэн билээ?

Би-за хэрүүл хийлгүй зүгээр ор гээд түүнийг оруулаад хаалгаа түгжчихээд урд нь гараад гэрт ортол тэр араас гүйж ирээд шууд л хэрүүл өдөж эхлэв. Бурхан минь би энэ залууг үнэхээр ийм гэдгийг мэдээгүй юм байна.

Тэхён-хурдан гэдгийг чин мэдэж авлаа шүү

Би-бас юугаа яриад байгаа юм? Чи ер нь үнэхээр хэн энэ бүхнийг ил гаргасанг мэдэж олж авахыг хүсэхгүй зүгээр л надаас өөр хайгаад байх юмаа тэ??? Би чамд тийм итгэлгүй хүн шиг харагдаад байгаа юмуу???

Тэхён-итгэмээр байсан ч итгэлээ алдчихсан

Би-тэгвэл зүгээр больё тэгэх үү? Угаасаа чи надаас салах гээд л олон юм үглээд байх шиг байна. Эрчүүд залхахаараа тэгдэг гэсэн. Гэхдээ чи үнэхээр хурдан залхдаг бололтой хоёулаа албан ёсоор үерхээд хоёр долоо хоног ч болоогүй байна шүү дээ…

Тэхён-тэгвэл би яваад цаг болоогүй байхад чи өөр залуутай байсан биздээ????

Би-юу? Чи одоо бүр намайг танддаг болоо юу?

Тэхён-одоо намайг буруутгах гээд байгаа юмуу? Би уучлалт гуйх гэж ирсэн ч чи өөр нэгэнтэй аль хэдийн уулзаж байсан. Гэхдээ зүгээр л найзууд гэж бодсон лдоо тэгсэн чи гэрт оруулж ирсэн… Цаг хагас болсон байх тэгэхээр юу ч болсон байж мэднэ тийм үү?

Би-юу гэж хэлэх гээд байгаа юм???

Тэхён-би шалгаад үзчих юмуу?

Би-Ким Тэхён ямар хөгийн юмаа бодоод байгаа юм?

Тэхён дээшээ өрөөлүү орсоноо зассан байсан орлуу харсанаа надруу нэг л жигтэй байдлаар харав. Тэр үнэхээр миний бодож байгааг бодсон байж. Гайхалтай тэр намайг үнэхээр ийм гэж бодож байгаа юмуу тэ? Хэд хоногийн дотор их ч юм үзлээдээ. Хүмүүсээр ч хараалгуулаад хайртай хүнээрээ өөрийгөө хямдхан амьтан гэж бодуулаад л. Хөгийн юм.

Тэхён-тийм байх нь ээ.

Би-чи үнэхээр тэгж бодож байвал би яг одоо явлаа. Үнэхээр тэсэх арга алга, чи яаж намайг ингэж бодож чадаж байнаа???? Би тийм хямдхан амархан харагдаад байна уу? Найз залуутайгаа муудалцаад л шууд өөр нэгнийг оруулж ирээд унтчихаар харагдаад байгаа юмуу? Би тийм хөгийн охин шиг харагдаад байна уу??? Чиний энэ байдлыг би тэсэхгүй нь. Чамайг ийм их өөрчлөгдсөн ч гэж бодож байгаагүй юм байна. Анхнаасаа чамд сэтгэл гэгч зүйлээ илчлэх хэрэггүй байсан юм. Энд ч ирэх хэрэггүй байсан байж.

Тэхён-тэгээд би энэ бүхнийг чин яг юу гэж ойлгох юмбэ??? И Мижон!!! Чи ч гэсэн ингэж ойлгохгүй гэж үү?? Чамайг явсаны дараа би өөр нэг охинтой уулзаад гэрт ороод удаж удаж байгаад нөгөөхөө явуулчихсан тэгсэн ор нь ийм бэлэн байдалд байхад чи буруу ойлгохгүй гэж үү???

Би-тэгж ойлгосон ч би чам шиг учир утгыг нь олоогүй байж ингэж аашлахгүй

Тэхён-за тэгвэл сонсъё бүх учрыг чин сонсъё

Би-сонсох сэтгэлгүй хүнд юугаа ярих юм?

Тэхён-Мижонаа зүгээр л яриачдээ тэгэх үү? Би яг бачимдаж үхэх гээд байна. Үнэхээр биш байгаасай л гэж хүсч байна шүү дээ гуйя.

Би-өнөөдөр чамайг явсаны дараа тэр зүгээр л залгасан юм тэгээд ганцаараа өдөржин байхаар уулзъя л гэж бодсон юм. Гэхдээ тэр намайг зурган дээрх охин гэдгийг мэдчихсэн тэгээд санаа зовсондоо залгасан юм байна лээ тэгэхээр нь нээх юм хэлэлгүй зүгээр л хоол хийж өгье гэж бодсон юмаа. Гэрт орж ирээд хоол хийж өгсөн тэгээд л явуулсан өөр зүйл байхгүй. Тэр надад найзаас цаашгүй хүн. Тэгээд ч энэ орыг чин би саяхан л зассан за юу?? Яг унтах гэж байсан болохоороо засчихсан юм.

Тэхён-энэ залуу тэгээд одоо бүгдийг мэдэж байгаа юмуу?

Би-тийм л юм шиг байна лээ. Би гэхдээ юу ч хэлээгүй нээрэн шүү. Тэр зургуудыг хараад намайг гэдгийг мэдчихсэн гэсэн бас сургууль даяар ярьж байгаа гэсэн.

Тэхён-тэр чиний утсыг авч байсан удаа бий юу?

Би-юу гэсэн үг үү?

Тэхён-чиний утсыг шалгаж юмуу авч байсан удаа бий юу л гэж асууж байна

Би-магадгүй ээ мэдэхгүй ээ

Тэхён-чи манай гэрт ирсэнээсээ хойш энэ залуутай хэр их уулзаж байсан?

Би-нээх их бишээ гэхдээ сургууль дээр хааяа нэг л тааралддаг байсан гэхдээ ойрд уулзаагүй л дээ сургуульд явахгүй байгаа юм чин

Тэхён-энэ залуу энэ зургуудыг авч тараасан байх магадлал бий юу?

Би-юу??? Арай үгүй байхаа

Тэхён-байх магадлал байгаа юу??

Би-Тэхёнаа мэдэхгүй ээ битгий ингэж аймар хараад бай л даа

Тэхён-заза одоо хэн энийг гаргасан нь хамаа алга гэхдээ энэ залуутай дахиж уулзах гэсний хэрэггүй!!! Бас намайг уучлаарай

Би-….

Тэхён-уучлаарай муухай зан гаргасанд. Миний буруу. Өнөөдөр их бодсон л доо бүгд миний буруу. Хэн ч энэ бүхнийг ил гаргасан байсан хоёулаа муу зүйл хийгээгүй нь үнэн. Хэнийг ч хуураагүй нь үнэн шүү дээ. Би маргааш хэвлэлийн бага хурал хийх болохоор санаа зоволтгүй.

Би-ойлголоо

Тэхён намайг тэврээд-чамайг хямдхан амархан гэж бодоогүй шүү зүгээр л айгаад. Хэн нэгэн чамайг надаас булаачихвий л гэж айсан юм. Битгий буруугаар ойлгоорой. Ойлгосон уу? Би чамд хайртай Мижонаа гээд тэврэлтээ улам чангаруулав.

Би-буруу ойлголт төрүүлсэнд уучлаарай

Тэхён-үгүй дээ миний л буруу тэнэг царайлчихаад мэдрэлтээд зүгээр

Би-за битгий өөрийгөө тэнэг мэдрэл гээд бай

Тэхён-ойлголоо -инээх-

Би-хоол идсэн үү? Би хийгээд өгөх үү?

Тэхён-зүгээрээ хоёулаа одоо амарцгаая би маргааш эрт явах хэрэгтэй

Би-тийм үү? За тэгвэл би орыг чин засаад өгье

Тэхён-үгүй ээ өнөөдөр чиний дэргэд л баймаар байна

Би-юу? Тэгээд энд унтах юмуу?

Тэхён-мхмм, болно биздээ?

Би-нээх болохгүй ч юм байхгүй л дээ

Тэхён-за тэгвэл би шүд амаа угаагаад ирье

Бид хоёр шүд амаа угаачихаад унтлагынхаа хувцсыг өмсөөд орондоо ороход тэр араас тэврээд “Сайхан амраарай хөөрхөнөө” гээд толгойгоо нуруунд наагаад унтаад өглөө.

Эхлээд би мэдээж унтаж чадсангүй. Зүрх хурдан хурдан цохилоод байсан болохоор тэр л дээ. Түүний нэг хэмнэлтэй амьсгалах чимээ бүр ч зүрхийг мин хурдан цохилоход хүргэнэ. Хэд хоног хэцүү байсан ч энэ хүний энэ тэврэлт амьсгалах чимээ гээд бүх зүйл нь намайг бүхнийг мартахад хүргэж чадаж байна. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй ч түүний болон бусад гишүүдийнх нь амьдралд ямар ч саад болохгүй гэж найдаж сууя даа… Бас бид хоёрын хооронд дахиад ийм муухай зүйл болохгүй гэж залбирч сууя.

/Өгүүллэг маань удахгүй дуусах болно 😀 дахиад хоёр гурван хэсэг л орох байхдаа ямар ч байсан дуусан дуустал нь хамт байгаарай 🙂 /

 

 

1 thought on “[FF] Алдартны нууц (8)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s