Хэцүү үе байсан ч фэнүүдийнхээ төлөө инээсээр ирсэн айдол өнөөдөр гэнэтийн мэдээ фэнүүддээ дуулгалаа

BTS хамтлагийн Kim Taehyung буюу V-гийн эмээ нь 9 сарын 3ны үүрээр тэнгэрийн оронд заларчээ. Тэрээр тэр өдөр Филипинд тоглолттой байсан бөгөөд тэр үедээ энэхүү мэдээг сонссон аж. Фэнүүд тэр өдөр түүнийг нэг л биш байгааг анзаарсан ч “ядарсан” гэж ойлгож байсан юм байна. Гэтэл өнөөдөр BTS хамтлаг фэн уулзалт/тоглолт хийх үеэр Тэхён өөрт нь юу тохиолдсон тухайгаа дэлгэжээ.

Тэрээр эмээгээ өөрийнх нь хувьд хамгийн нандин хүн бас ээж ааваас нь өөрцгүй хүн гэдгийг хэлсэн бөгөөд эмээ нь өөрийг нь 13 жил өсгөсөн гэдгийг ч хэлсэн байна.

Мөн тэрээр Мюзик Бэнк дээр 10 сарын 21-ны өдөр эмээдээ “хайртай” гэж хэлж байсан юм. Өмнө нь хэлж чаддаггүй байсан бөгөөд эмээгээ амьд байхад нь хэлж чадаагүй учраас түүнд хүндэтгэл үзүүлж түүнд зориулж үг хэлсэн байна. Эцэст нь тэрээр фэнүүддээ эмээг нь дурсаж явахыг хүсчээ.

/Энэ өдөр нэг л биш байсныг бүр анзаарсан юмаа… Гэхдээ хэн муу юм бодохыг хүсэхэв аль болох эергээр бодмоор байсан ч үнэн болж таардаг хммм хүчтэй байгаарай Тэхёнаа ❤ /

Үргэлж инээж явдаг хүний цаана ямар нэгэн зовлон нуугддаг гэдэг л энэ байх. Хаа ч явсан үргэлж фэнүүдийгээ харж өөдөөс нь инээмсэглэж зүрх илгээж, үнсэлт илгээдэг хүн ийм юм гэнэт хэлэхэд нь фэнүүдэд нь их л цочрол өгсөн байх. Бүгдээрээ хүчтэй байж Тэхёныгоо сайн дэмжээрэй ❤

Амар амгаланд нойрсож байгаа байхаа. Хүү нь ийм мундаг хүн болсон юм чин 🙂 адилхан эмээгээ алдаж байсан хүний хувьд үнэхээр ямар байгааг нь ойлгож байна өө…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s