[FF] Алдартны нууц (9)

Өглөө сэрэхэд Тэхён алга байв. Тэр явчихсан бололтой. Магадгүй хэвлэлийн бага хуралдаа бэлдэж байгаа байх л даа. Доош буутал Тэхён захиа үлдээчихсэн бас өглөөний цай бэлдчихсэн байв. Энэ залуу нээрээ ингээд хайр хүргээд байдаг юм.

Өглөөний мэнд хөөрхөнөө. Намайгаа уучлаарай. Өчигдөрийн үйлдэлдээ үргэлж уучлалт гуйж амьдрах болно. Бас өнөөдөр бүхнийг олонд ил болгож чамайгаа болон гишүүдийгээ хамгаалах болноо, амалаж байна. Хайртай шүү, өдрийг сайхан өнгөрүүлээрэй ❤

====== Тэхёны талаас ======

Компани дээр ирэхэд хүмүүс бужигналдаад эхэлчихсэн байв гишүүд ч над дээр ирэн зүгээр эсэхийг лавлан асууна. Би мэдээж зүгээр. Надад нуух зүйл байхгүй, надад хийсэн буруу үйлдэл байхгүй. Би зүгээр л хүнд дурласан, би жинэхэн хайраа эргээд олсон тэгээд л болоо.

Хэвлэлийн бага хурал ч эхэллээ. Гэнэт сандарч эхэлсэн ч Мижоноос ирсэн зурвасыг хараад өөрийн эрхгүй тайвширчихлаа

Бүх зүйл болохоороо л болж байгаа гэж бод. Хоёулаа бие биедээ хайртай нь үнэн, хүмүүсийг хуураагүйн ч үнэн. Зүгээр л үнэнээ хэл. Би үргэлж чиний хажууд байгааг санаж яваарай, хайртай шүү.

Намайг менежертэйгээ орж ирэхэд энэ тэндээс зураг тасралтгүй авна. Энэ бүхнийг болохыг мэдэж байсан учраас гайхсангүй гэхдээ миний бодож байснаас их сэтгүүлч сурвалжлагчид байгаад л гайхаж байлаа.

Би юуны өмнө фэнүүддээ өөрийн уучлалт гуйсан захидлаа уншлаа:

Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний бие Ким Тэхён фэнүүд та бүхнээсээ урмыг тань хугалсандаа хүлцэл өчиж байна. Гэхдээ мэдээ болгонд итгэлгүй надад итгэж байгаарай гэж хүсье. Учир нь би удахгүй та бүхэндээ бүх үнэнийг ил болгох болно. -бөхийх- Энэ удаагийн хэвлэлийн бага санагдвал та бүхэн дахин хэвлэлийн бага хурал шаардаж болно учир нь би та бүхнийгээ тайвшрах хүртэл, надад эргээд итгэх  хүртэл ярьж чадна. Гэхдээ би худал ярихгүй бүхнийг үнэнээр хэлэх болно, тангаргалъя!

Менежер-за албан ёсоор хэвлэлийн бага хурлаа эхлүүлье гэж ах хэлж удаа ч үгүй шууд асуултаар булж эхэллээ

-“Тэгэхээр энэ бүхэн үнэн эсэхийг хамгийн түрүүнд асуумаар байна”

Би-та асуултаа тодорхой тавих хэрэгтэй байх

-“Та үнэхээр Аиринтай үерхэхээсээ өмнө энэ бүсгүйтэй нэг гэрт орсон уу?”

Би-тэр үнэхээр манай гэрт сар хагасын өмнө ирсэн, гэхдээ тэр үед бид хоёр зүгээр л найзууд байсан. Бид хоёр багын найзууд. Ээжүүд маань ч хоорондоо сайн найзууд бөгөөд ээж маань түүнийг түр хугацаанд буюу 3 сарын хугацаанд гэрийн үйлчлэгчээр ажиллах санал тавьсан юм.

-“Тэгэхээр та Аиринтай үерхэж байхдаа түүнтэй ямар ч хайр сэтгэлийн холбоогүй байсан гэсэн үг үү?”

Би-тийм ээ, бид хоёр хэнийг ч хуурсан үйлдэл хийгээгүй

-“Тэгвэл та тэр хугацаандаа түүнд сайн байсан биз дээ? Энэ хууран мэхлэлт биш гэж үү?”

Би-үнэхээр тийм гэж бодож байна уу? Миний сэтгэл аль арван жилийн өмнө энэ охинруу оччихсон байсан. Үнэндээ одоогийн үерхэж байгаа охин маань миний анхны хайр. Хичнээн бид багын найзууд ч гэлээ би түүнийг мартаж байгаагүй. Энэ бүхэн утгагүй бас худал сонсогдож магадгүй ч Аирин эгчтэй үерхэж байхдаа ганц ч удаа хуурч байгаагүй. Хичнээн сэтгэл маань өөр хэн нэгнийг хайрлаж ирсэн ч Аирин эгчийг эмэгтэй хүнийх нь хувиар хүндэлж харьцаж, халамжилж ирсэн.

-“Энэ бүхэн үнэн байлаа гэхэд Аириний нэр хүнд аймшигтай унасныг ойлгохгүй байна гэж үү?”

Би-энэ бүхэн 100% надаас хамаарахгүй гэж бодож байна. Бид үерхэж байсан нь үнэн, салсан нь үнэн. Ингээд л болоо.

-“Таныг ингэж ярих тусам л фэнүүдэд чин болон, Аиринд хэцүү байх болов уу?”

Би-та бүхэн Аирин эгчийг дурсах бүрт л харин тэр хүнд хэцүү байх болно. Би зөвхөн найз охин болон өөрсдийгөө ямар ч хууран мэхлэлт хийгээгүй гэдгийг батлах гэж ирсэн. Харин Аирин эгчийн нэр төрийг унагаах гэж энэ бүхнийг зохион байгуулаагүй шүү дээ.

-“За тэгвэл найз охины тань тухай асууя. Тэр юу хийдэг вэ?”

Би-оюутан

-“Таниас дүү юу? Хүмүүс үүнийг ихэд асуулгаж байна лээ”

Би-тэр надтай чацуу бүр надаас 5 сар эгч

-“Хэр удаан үерхэж байна вэ?”

Би-үерхээд хоёр долоо хоног ч болоогүй байна

-“Тэгэхээр салаад удаагүй байхдаа үерхэж эхэлсэн байх нь ээ?”

Би-тийм ээ… Үүнд бол надад хэлэх үг алга. Гэхдээ бид бие биедээ сэтгэлтэй болоод удсан байсан. Үнэндээ тэр намайг хүлээн зөвшөөрөөгүй учир нь намайг айдол болохоор нэр хүндээ алдана гэж айсан хэрэг. Нилээн удсаны эцэст тэр миний сэтгэлийг ойлгож өөрийнхөө ч сэтгэлийг ойлгож бид үерхэж эхэлсэн юм.

-“Нэг гэрт байгаа юм чин одоо гэрлэх талаар бодож эхэлсэн үү?”

Би-юу? -инээх- тийм юм байхгүй ээ бид хоёрт одоо тийм юм бодох цаг зав ч байхгүй. Тэр маань хичээлээ хийх хэрэгтэй төгсөх ч хэрэгтэй харин би бүх чадлаараа фэнүүдийгээ баярлуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Бас мэдээж ээжийн сайн хүү байж гишүүдийнхээ сайн найз нь байж компанийхаа сайн ажилтан нь байх хэрэгтэй. Тийм учраас гэрлэлт мэтийн зүйлс бодоогүй яваа. Ер нь ойрын хэдэн жилдээ бодохгүй.

-“Гэнэт энэ бодол чин өөрчлөгдвөл?”

Би-тэр үеийн л асуудал шүү дээ би ямар ирээдүйг хардаг биш дээ тийм биз дээ?

-“Надад их сонирхолтой санагдаад байна л даа та өнөөдрийн ярилцлагыг шууд шууд хариулж байгаа нь яг л бэлдсэн юм шиг хэр удаан бэлдэв?”

Би -инээх- та бүхэн үнэхээр инээдтэй юмаа. Хүн үнэнээ хэлэнгүүт бэлдсэн гээд, худал хэлэнгүүт бас л бэлдсэн гээд. Би яг одоо ярьж байгаа бүхнээ бэлдээгүй. Зүгээр л аль болох тайван байхын тулд л бясалгасан байх. Фэнүүдийгээ гомдоосондоо их өөртөө дургүй хүрч бас хайртай эмэгтэйгээ эвгүй байдалд оруулсандаа ч өөртөө дургүй хүрч байхад надад энэ бүхнийг бэлдээд цээжлээд байх цаг байгаа гэж үү?

-“Тийм байж. Тэгвэл…”

Би-уучлаарай би таниас өөрөөс чин юм асууж болох уу?

-“За тэг л дээ”

Би-та ийм байдалд орвол яах вэ?

-“Юу? Би ийм байдалд орохгүй шүү дээ”

Би-аан тийм л дээ та айдол биш. Тэгвэл асуултаа өөрчлье та айдол байсан гээд төсөөлдөө тэгээд ийм байдалд орсон байвал та яах байсан бэ?”

-“Үнэнийг л илчлэх байхдаа”

Би-би тэгвэл яг одоо тэрийг чин хийж байна. Хүмүүс та бүхний бичсэн зүйлийг уншиж биднийг дүгнэдэг. Та бүхэн ганц л алдаа гаргахад бид үхтлээ муулуулж фэнүүдээсээ зүгээр байхдаа хүртэл шүүмжллэ хүртдэг. Харин та бүхэн янз бүрийн шийтгэл авдаг билүү? Бид та нарыг буруутгахыг хүсдэг ч та бүхнийг “хүн” учраас уучилдаг. Хүн л юм хойно алдаа гаргаж болно гэж бодоод тэр. Гэтэл та бүхэн бидний “хүн” гэдгийг мартаж орхидог тийм ч учраас нийтлэлийг уншиж байгаа уншигчид, иргэд ч бидний “хүн” гэдгийг мартаж орхидог. За энэ хүрээд ярилцлагаа дуусгая. Фэнүүддээ гэж хандаж хэлэхэд намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ өнөөдрийн хэлсэн үгс бүрийг аль болох ухаалгаар хандаж, уншиж намайг ойлгохыг хичээгээрэй. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж, хайрлаж явдаг Ви буюу Ким Тэхён -босоод бөхийх-

Ярилцлагаа дуусгачихаад амралтын өрөөнгишүүд маань орж ирэхэд гишүүд маань надруу их санаа зовсон байдалтай харна. Гэхдээ миний сая хэлсэн үгсийг хүмүүс яаж хүлээж авахыг би үнэндээ мэдэхгүй байна. Намайг хамтлагаасаа гар гэвэл би яах вэ? Миний урдах замд юу зогсож байгаа бол?

====== Миний талаас ======

Хэвлэлийн бага хурлыг үзэхэд үнэндээ их хэцүү байв. Би түүнийг ойлгож болох ч хэтэрхий ийм шударга байх нь бусдад тийм ч таатай биш байх болов уу? Хүмүүс үнэндээ “шударга” “үнэн”-д дуртай гэж ярьдаг ч цагаа тулахаар шударга, үнэн бүрийг үгүйсгэж байдаг шүү дээ. Тийм зүйлийг хүсдэггүй!! Тэгсэн хирнээ шаарддаг их хэцүү. Тэхёнд маань ямар хэцүү байгааг үнэндээ төсөөлөх ч үгүй байна. Ээж нь ядаж хурдан ирээсэй гэж хүсэх шиг. Би хажууд нь байлаа гээд олигтой зүйл авчрах биш.

Гэхдээ би нэг л зүйлийг мэдмээр байна. Хэн энэ бүхнийг ил гаргачихав? Аирин эгч? Сонжэ? Хмм Аирин эгч аль дээр ирснээсээ хойш манайд ирээгүй гэхээр боломжгүй болчихож байгаа юм л даа гэхдээ л сонирхолтой байна.

Суваг солих бүрт Тэхёны тухай сүүлдээ зурагтаа унтраагаад утсаа хараад суучихлаа. Бас л Тэхёны тухай мэдээллээр дүүрчихсэн байна.

БиТиЭс хамтлагийн гишүүн хэвлэлийн бага хурал хийлээ

Ким Тэхён үнэнээ хэлэв, гэхдээ фэнүүд яаж хүлээж авах вэ?

Алдартнууд нэг нэгээрээ Ким Тэхёны талд орж эхэллээ

Аирин чимээгүй байдлыг эвдэж юм дугарлаа.

Хөөх энэ бас яадаг мэдээ вэ??? Ороод унштал Аирин эгч Тэхёныг өмөөрсөн тухай нийтлэл байв. “Тэхён хүн хуурах хүн биш” гэж хэлсэн байх юм? Тэгвэл одоо хүмүүс бага зэрэг ч гэсэн бодлоо өөрчлөх байх тийм үү?

====== БиТиЭс-н талаас =======

Жонгүк-Аирин эгч бүгдийг залруулсан мэдэгдэл хийсэн байх юм??

Бүгд-юу??? O.O

Жонгүк-ахаа та нөгөө зургуудаа харуулчихсан юмуу?

Тэхён-үгүй ээ сүүлчийнх нь хүн чанар юм байлгүй дээ

Сокжин-эхнийх ч бай сүүлчийнх ч бай биднийг аварлаа ялангуяа чамайг тэнэг минь

Тэхён-би ярьж баярлалаа гэх ёстой байх тийм үү?

Бүгд-мэдээж шдээ

Тэхён -инээх- ойлголоо

Тэхён утсаа аван Аиринрүү яриад талархаснаа илэрхийлэхэд Аирин зүгээр л уучлалт хүсээд утсаа таслав. Гэхдээ Тэхёны толгойнд хэн энэ бүхнийг илчилсэн нь үнэхээр сонин санагдана. Тэр Мижоныг гэж бодож байсан нь үнэн ч хажуугаар нь Аирин байх магадлалтай гэж бодсон ч тэр хүн нь ингээд бүхнийг залруулчихаар өөр хэн байж болохов? Нөгөө залуу? Гэхдээ үнэхээр тэр байлаа гээд одоо яах билээ? Мижонтой нэг хэсэг найзалж байсан юм чин эвгүй байдалд оруулахын нэмэр зүгээр л орхисон нь дээр байх.

Менежер-өнөөдөр их хэцүү өдөр байлаа бүгд гэр гэртээ харьж амарч болно.

Бүгд-баярлалаа

Менежер-Тэхёнаа хэд хоног хэцүү байсан байх гэхдээ бид үргэлж ард чин түших болно гэдгийг битгий мартаарай

Тэхён-баярлалаа ахаа

Хосок-за чамаас болж миний үс бууралтсан болохоор хоолоор дайл

Намжүн-юун хоол зүгээр архи авч өг

Юнги-тийм шүү

Жонгүк-ах нар нээрээ

Сокжин-угаасаа хамгийн муу даадгаараа зүгээр мөнгийн гаргачих

Тэхён-за тийм амар юм гэж юу байсан юм? Өнөөдөр би ч гэсэн уунаа

Жимин-танайд уух уу?

Тэхён-яах гэж?

Жимин-юу гэсэн үг юм танайд тухтай шд

Тэхён-худлаа манай Мижоныг харах гээд л

Жимин-эээе юун хартай юм бэ? Би Мижоныг чин л бариад идчихвэл гэж тэгээд ч найзынхаа найз охиноор оролдох дороо амьтан би бишээ

Жонгүк-тэгсэн үү?

Намжүн-хахах за явцгааяа бүр уумаар санагдчихлаа

Бүгд-за

====== Миний талаас ======

Оройн хоолоо бэлдээд зогсож байтал нөгөө хэд бөөнөөрөө ороод ирэв

Би-өө ирчихсэн үү? Бүгдээрээ ирсэн юмуу?

Бүгд-тийм ээ

Би-мхмм би гэхдээ бага хоол хийсэн шд

Жимин-зүгээр ээ бид замаасаа юм авчирсан

Би-заза

Намжүн-гэрийн эзэгтэйгээс зөвшөөрөл авах юм байна л даа?

Би-юу? Гэрийн эзэгтэй?

Сокжин-ирээдүйн гэрийн эзэгтэй гэх гэж байгаад л

Би-хаха за юу юм?

Намжүн-бид хэд хэдэн хундага юм уучих уу?

Би-архи уу?

Бүгд-мхмм

Би-хэтрүүлчихгүй бол өөрсдөө мэддээ

Жонгүк-эд нар хэтрүүлэхгүй байна гэж байхгүй

Хосок-дуугүй байгаач

Жонгүк-гэхдээ зүгээр ээ би аргалчихна

Юнги-сайн хүүхэд

Би-хаха за өөрсдөө мэддээ гэхдээ би эхлээд хоолоо аягалъя бас авчирсан юмнуудаа наашаа аваад ир

Тэхён над дээр хүрч ирээд уутнаас авчирсан юмнуудаа гаргатал хэдэн шил сөжүнээс өөр зүйл бараг алга

Би-хөөе тэгээд эд нарт чин хоол өгөхгүй юм уулгах юмуу?

Тэхён-зүгээр ээ өөрөө өөрсдийнхөө даруулгыг авчихсан

Би-арайчдээ

Тэхён-намайг хэт их уугаад байвал болиулаад дээшээ оруулаарай эд нарыг энд орхисон ч яахав

Би-хаха за ойлголоо

Нэг нэгээр нь аягалах гэсэн арай л бүтэх болохоор нь зүгээр л будаа аягалж өгөөд хийсэн шөлөө голд нь тогоотой нь тавьчихлаа

Би-өөрсдөө зохицуулаад идчих тэгээд юмаа уу

Бүгд-ойлголоо эзэгтэй

Өнөөдөр их хэцүү өдөр байсан болохоор уухаар шийдсэн бололтой. Тийм дээ хааяа нэг ингээд уухад юу нь буруу байхавдээ. Насанд хүрчихсэн залуусыг ямар хориод байлтай нь биш.

Өрөөндөө орон утсаараа мэдээнүүд гүйлгээд хартал ашгүй одоо л дажгүй сэтгэгдлүүд ирж байна. Фэнүүд ч эрчтэй өмөөрч эхэллээ. Ер нь зөв шдээ? Дуртай айдол чин хүнтэй үерхлээ гээд тэр хүнийг заавал үзэн ядах ёстой юмуу? Өөрсдөө амьдрал дээрээ хүнд дурлаж үерхдэггүй ч юм шиг энэ фэнүүд бас тэгж байгаад шал тэнэгээ чихшиг хаха. Ер нь би их гоё зөв амьдралаар явж байгаа юм байгаан шд. Хэнийг ч шүтэхгүй сайхан мөрөөрөө явж байгаа =))

Цаг гаруй өрөөндөө ганцаараа хэвтэж байгаад доош буугаад Тэхёныг шалгатал тэр бүр тасарчихжээ хаха. Нөгөөдүүл нь тоож байгаа ч шинжгүй ууж байнаа.

Би-заза би Тэхёныг аваад дээшээ гарлаа

Жонгүк-ах угаасаа бараг даадаггүй юмаа

Би-мхмм за

Жимин-бид хэд зүгээр ээ санаа зоволтгүй

Би-за гээд чирсээр Тэхёныг өрөөнд нь орууллаа. Сандал дээр түр суулгаад гялс орыг нь засч өгчихөөд орон дээр нь хэвтүүлэв. Тухтай амраг гээд дээгүүрх цамцыг нь оймстой нь тайллаа. Тэр гэхдээ яахлээрээ ингэтлээ тасарчихдаг байнаа? Тийм их уучихсан юм байхдаа? Аль эсвэл үнэхээр бүр даадаггүй юм болов уу? Хаха

Бүлээн алчуураар нүүр, хүзүү, цээж хэсгийн арччихаад түүнийг хэсэг харж суухад тэр үнэхээр их ядарсныг би сая л анзаарч харлаа. Хэд хоног хэцүү л байсан байхдаа? Зөвхөн надад хэцүү байгаа юм шиг аашилж байсандаа гэнэт харамсах шиг. Гэхдээ одоо бүх зүйл хэвэндээ орсон болохоор санаа амарч болох байлгүй дээ.

Тэхён-Мижонаа?

Би-сэргэчихсэн үү? Яах уу? Ус уух уу??

Тэхён-үгүй ээ гэснээ намайг татаад хажуудаа хэвтүүлчихэв

Би-яасан бэ?

Тэхён-чамайг тэврээд унтмаар байнаа

Би-архи чин гараагүй байгаа юмуу?

Тэхён-мэдээж гараагүй гэхдээ тэр хамаатай юмуу?

Би-үгүй л дээ

Тэхён-тэгвэл унтацгаая

Би-нөгөө хэд чин доор даарна би ядаж хөнжил

Тэхён-тэд нар зүгээр ээ надад л санаа тавь

Би-заза хөөрхөнөө унт унт

Тэхён-үнсвэл шууд унтлаа

Би-за гээд духан дээр нь үнсэхэд тэр уруулруугаа заав

Тэхён-аливээ

Би-их айлгүйтаж байх шив

Тэхён-ээе

Би уруул дээр нь үнсэхэд тэр надруу инээмсэглэж харж байснаа өөрөө намайг үнсээд эхэллээ. Бид ингэж үнсэлцэж байгаагүй юм байна. Сонин л мэдрэмж юм

Тэхён-одоо унтдаа

Би-сайхан амраарай

Тэхён-чи ч гэсэн, хайртай шүү -духан дээр үнсэх-

Би-би ч бас хайртай гээд нүдээ анихад тэр намайг энгэртээ наагаад тэврээд унтлаа.

Гэхдээ дахиад л унтах гэж зовлоо. Энэ залуугаас болж удахгүй зүрхний өвчтэй болохвийдээ. Зүрх бүр улам л хүчтэй цохилоод байх юм… Ким Тэхён гэх залууд үнэхээр их хайртай болоод л ийм мэдрэмж төрж байгаа байх тийм үү? Сонин хирнээ их гоё сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж юмаа.

 

Advertisements

1 thought on “[FF] Алдартны нууц (9)

  1. WooJi

    zaaa ashgvdeee.. tmdee hun hunee oilgohgv bol yaj amidarhawdeee…. bayrlalaa adminaa urgelj sonirholtoi, taatai huleen awch unshda shvv :).. amjilt husie

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s