[FF] Алдартны нууц (10)

Тэр өдрөөс хойш нэг мэдсэн аль хэдийн долоон сар өнгөрсөн байлаа. Эгч ч ирж, ээж ч одоо үргэлж надтай хамт байх болсон. Харин Тэхёны маань хувьд хамтлагийн эргэн ирэлт гээд их завгүй байгаа. Бас нээрэн тийм ээж маань намайг өөрийн найз залуутайгаа танилцуулсан. Их давгүй ах байна лээ гэхдээ ааваа гэж дуудах эвгүй байх байхдаа тийм ээ? Хаха гэхдээ л ээж маань жаргалтай байвал надад бусад нь хамаагүй ээ

Аан тийм би бас хичээлдээ явж эхэлсэн л дээ. Бас тэр бүх зургийг Тэхёны таамаглаж байснаар Сонжэ ил гаргасан байсан. Хэзээдээ миний утсан дээрх зургуудыг авчихсаныг би үнэндээ мэдэхгүй ч үнэхээр тэр ил гаргасан байна лээ. Гэхдээ би юм хэлээгүй ээ зүгээр л харьцахгүй байгаа. Надаас уучлалт гуйгаад л өнгөрсөн би зүгээр өөдөөс нь инээмсэглээд л өнгөрсөн. Одоо юугаа ч ярих юм тийм биз дээ? Уурлаад юу хожих юм? Нэгэнт өнгөрсөн бүх зүйлийг орхих л хэрэгтэй.

Ээж эгч хоёрт хоол хийж өгчихөөд шууд л хичээлдээ явлаа. Хүмүүс намайг Тэхёны найз охин гэдгийг мэдэж байгаа гэхдээ надтай тийм ч муухай харьцаад байдаггүй бас тийм сайхан ч харьцаад байдаггүй ер нь бараг сүртэй өөрчлөлт гараагүй. Зарим аймшигтай фэнүүд нь бол хөөрхөн хөөрхөн өөдөөс зэхэлзээд явчихнөө. Аан тийм би энэ сургуулиасаа гарна ч гэж бодож байгаа. Угаасаа кино найруулагч болох сонирхол үнэндээ байхгүй зүгээр л дизайнэраараа сурна гэж бодож байгаа шүү. Тэр нь ч зөв гэж бодож байгаа. Хүн дургүй юмаа насаараа хийнэ гэж байхгүй шүү дээ. Ээж маань ч энэ тал дээр их эерэг бодолтой байна лээ. Угаасаа өнөөх найз залуу нь бас дизайнэраар төгссөн гэсэн тэгээд өөрийнхөө сурч байсан сургуульд оруулаад өгч болно л гэсэн. Хаха үнэнч юмуу худлаа ч юмуу 😛

====== Тэхёны талаас ======

Эргэн ирэлтийн клипний зураг авалт хэд хоног үргэлжилсэний эцэст дууслаа. Өнөөдөр гэртээ очиж сайхан амрах минь! Ойрд Мижоныг ч харсангүй санаад үхлээ. Бас ээж ирсэнээс хойш би их ажилтай байсан болохоор ээжийгээ ч олигтой харсангүй.

Хамтлагийнхан тахиа захиалж идлээ гэхээр нь шууд явж зүрхэлсэнгүй. Бүгд л гэр бүлээ санаж байгаа шүү дээ ганцаараа юм шиг үглээд байлтай нь биш. Хамтдаа тахиа захиалж идэнгээ ойр зуурын юм ярьж хөөрнө.

Жимин-Мижон та хоёр яаж байна?

Би-байж л байгаа

Жонгүк-Мижон эгч хичээлдээ явж эхэлсэн гэсэн?

Би-мхмм гэхдээ удахгүй сургуулиа солино гээд байсан

Жонгүк-тийм үү? Ууг нь бараг нэг салбарт орох нь гэж бодож байсан юмсан

Би-дизайнэр болчихвол бас манай салбарт ч байж болно шдээ

Хосок-тийм юм байна шүү

Сокжин-өнөөх залууг яасан?

Би-мэдэхгүй ээ манай хүн тоохгүй зүгээр өнгөрүүлчихсэн л гэсэн шд. Одоо тэгээд ямар очоод уурлаж зодоод авалтай нь биш дээ

Намжүн-тийм дээ, Мижон ч ухаантай шүү

Жимин-энэ нэг юмыг яаж ч тоосон юм

Жонгүк-харин тийн

Юнги-царайлаг ч гэлээ тэнэг хүн лдээ

Би-хөөе

Хосок-буруу юм ерөөсөө ч хэлсэнгүй шд

Би-ханнн өөрсдөө нээх ухаантай юм шиг

Сокжин-нээх ухаантай биш л дээ гэхдээ чамаас л ухаантай

Би-пахх одоо та нар уу?

Жимин-аанхаа

Би-таньтай бол бүр ярихгүй та л надаас ухаантай байвал гэж

Жимин-ах нараа хэлдээ? Жонгүкаа?

Жонгүк-харин л дээ? Ер нь та хоёр жоохон ойролцоо шд

Бүгд-хахахахахаха

Жимин-хөөш

Жонгүк-гэхдээ л үнэнийг хэлэх юм бол Тэхён ах илүү ухаантай байхаа

Намжүн-хаха за боль боль наад хоёр чин тоо бодоод эхлэхвий

Сокжин-харин тийн -инээх-

Би-заза явлаа Мижоныг санаад үхлээ ойрд уулзсангүй

Бүгд-за

Менежер ах намайг гэрт хүргэж ирээд явлаа. Гэрт ороход ээж эгч хоёр л байлаа. Би Мижоныг асуусангүй тэр байхгүй байнаа гэдэг чин хичээлтэй байгаа гэсэн үг.

Ээж-өө миний хүү ойрд ядарсан уу? Унтаж амрах уу?

Би-мхмм хоол байгаа юу?

Ээж-гэрийн хоол санасан уу?

Би-харин тийм ээ

Ээж-Мижон өглөө хоол хийсэн байсан ээж нь халаагаад өгье

Би-за ашгүй дээ

Эгч-их ядарсан байна шүү. Бас турчихаж

Би-ууг нь хоол идэж л байгаа

Эгч-гэхдээ бэлтгэл илүү хийж байгаа биздээ? Тэгэхээр ямар юмаараа идсэн болоховдээ тэгээд дандаа бэлэн хоол идэхээр бүр ч хоол болохгүй

Ээж-тийм шүү

Би-хэхэ хоёр ээжтэй болчихсон юм шиг санагдчихлаа

Ээж-угаасаа удахгүй ээж чин болохоос хойш

Би-тийм шүү тэ ээжээ?

Эгч-харж байж л болно доо

Би-аая манай хадам ээж үнэд орох гээд байна уу үгүй юу?

Эгч-юу гэждээ ийм царайлаг хүргэнтэй болно гэхээс тэсч ядаж байхад

Би-хэхэ

Ээж-миний хүү ч царайлгийн хувьд аргагүй царайлаг л даа тийм ээ?

Би-гэхдээ манай Мижон ч гэсэн хөөрхөн шдээ та ч гэсэн хөөрхөн бэртэй болно

Ээж-тийм шүү

Бид гурав инээлдэн юм ярьсаар би хоолоо ч идэж дуусгалаа. Хоёр ээж унтаж амар гэсээр өрөөнд оруулаад бараг бүүвэйлж өгөх нь холгүй л байв. Орондоо ороод бараг хэвтээд удалгүй унтчихаж…

====== Миний талаас ======

Сургалтын алба дээр очоод сургуулиас гарахад юу юу хэрэгтэйг судалчихаад гэрлүүгээ алхаад явж байтал гэнэт хэн нэгэн араас татав. Сонжэ байв.

Би-яасан?

Сонжэ-хүргээд өгье

Би-зүгээр дээ ганцаараа явчихна

Сонжэ-гуйж байна шүү дээ

Би-уучлаарай гэхдээ би ганцаараа явмаар байна гээд урд нь гараад алхаж байтал утас дугарлаа. Тэхён байна

Би-яасан?

Тэхён-ирж байна уу?

Би-мхмм, дөнгөж л сэрж байгаа юмуу?

Тэхён-тийм ээ, ууг нь өнөөдөр эрт ирсэн юм тэгсэн чи минь ирдэггүй

Би-удахгүй очлоо

Тэхён-за болгоомжтой байгаарай эсвэл хайр нь очиж авах уу?

Би-чи яах юм бэ амарч бай

Тэхён-зүгээрээ буудал дээр хүлээж байя хурдан ирээрэй

Би-заза удахгүй очлоо

-таслах-

Манай хүн өнөөдөр гэртээ хонох бололтой гялс автобусандаа суугаад гэрийн буудал дээр ирэхэд Тэхён хамаг юмаа халхалчихсан зогсож байлаа. Хаха хүмүүсийн гайхаж харж байгаагээ? Би ч өөрийг нь шууд таньчихаж байгаа юмаа. Ер нь хүмүүс ч таньсан л байх.

Би-удаан хүлээсэн үү?

Тэхён-үгүй ээ, за явцгаая гээд гарнаас хөтлөөд явлаа.

Яг гэрийн гадаа ирчихээд зогсож байтал

Тэхён-шууд орох юмуу?

Би-мхмм яасан?

Тэхён-жоохон хамт байя л даа

Би-за ойлголоо доо тэгвэл ядаж цүнхээ тавьчихаад ирье

Тэхён-за

Би гялс гэрт ороод ээж эгч хоёртой мэндчилээд цүнхээ тавиад гарлаа

Би-яасан намайг санаад үхэх гэж байв уу?

Тэхён-адилхан юм байж

Би-хөөх яаж мэдсэн юм? -инээх-

Тэхён-мэднээ чамайг сайн мэднэ.

Би-чамаас нэг юм асуух уу?

Тэхён-за

Би-ер нь их удаан бодсон л доо… Тэгээд би дахиж хэзээ ч чам дээр эргэж ирээгүй хоёулаа дахиад ингэж учраагүй байсан бол чи яах вэ? Аирин эгчтэй үерхсээр гэрлэх байсан уу? Аль эсвэл өөр хүнтэй үерхээд тэрүүнтэйгээ аль эсвэл зүгээр тэгж байгаад өөр хүнтэй гэрлэх байсан уу?

Тэхён-хөөх ямар гэнэтийн асуулт вэ?

Би-хаха за зүгээр хариул

Тэхён-хммм тэгэхээр үнэндээ би чамайг хайж эхэлж байсан л даа. Юу гэж хэлмээр юм бэ дээ. Том болох тусам чамайг санах сэтгэл минь ихэсч байсан. Эхний жилдээ би зүгээр л найзгүй болчихлоо гэж гуниглаж байлаа. Гэтэл цаашлаад том болох тусмаа энгийн найз биш чамайг миний сэтгэлд үлдсэн хайр минь гэдгийг ойлгож авсан. Тэгээд хайж эхэлж байтал ээж чамайг дуудчихсан гэхэд нь би их гайхсан. Хэдэн жил холбоогүй байсан байж яаж шууд олчихов? гэж бодсон тэгтэл ээж эгч хоёр үргэлж л харилцаатай байсан юм билээ тэгсэн хирнээ надад хэлээгүй бачимдмаар! Гэхдээ л чамайг ирсэнд баярлаж байгаа чамайг дахин харсандаа ч баяртай байсан гэхдээ яг юу гэж хэлэхээ мэдээгүй бас яах учраа ч олохгүй байлаа. Тэгээд л нэг мэдэхэд хоёулаа бие биенээ ойлгож энэ хүртэл явчихаж. Ер нь яг үнэнийг хэлэх юм чамайг мартаж байсан үе гэж байхгүй. Үргэлж л боддог. Дэбют хийхийнхээ өмнө ч их боддог байлаа намайг од болчихвол намайг хараад таних болов уу? Над дээр ирэх болов уу? гэж гэтэл чи ирээгүй тэгэхээр нь би бага зэрэг гутарсан л даа гэхдээ л нэг өдөр ирсэн дээ

Би-хмм тийм байх нь ээ? Сэтгэл хөдөлчихлөө

Тэхён-ингээд л болоо юу?

Би-хэхэ гэхдээ би үнэндээ чамд  хэзээнээс сайн болсоноо мэдэхгүй. Багадаа сайн байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ гэхдээ үнэхээр чамайг хайрлаж ирсэн минь үнэн. Харин эр хүний чин хувиар хэзээнээс яаж харж хайрлаж эхэлсэнээ үнэхээр мэдэхгүй. Магадгүй чи ч бас миний анхны хайр байх л даа? Гэхдээ энэ бүхэн чухал биш тийм үү? Одоо хоёулаа ингээд хамтдаа зогсож байгаа нь л чухал тийм үү?

Тэхён-аанхаа надад одоо байгаа минь л хангалттай. Ээжтэйгээ бас чамтай бас эгчтэй. Удахгүй бас хадам аавтай болох шинжтэй

Би-харин тийм ээ би удахгүй аавтай болно хаха

Тэхён-их сайн ах шиг санагдсан. Гэхдээ хэзээ нэг өдөр эгч та хоёрыг маань гомдоовол болгоод өгнөө. Би үргэлж хажууд чин гэдгийг санаж яваарай

Би-баярлалаа

===== Тэхёны талаас ======

Мижоныхоо гарыг атган гадаа сандал дээр сунгаа эргэн тойрондох бүгдийг ажиглан суухдаа нэг л юмыг ойлгож авсан. Би “хүн” юм байна гэдгийг. Би ч бас бусдын адил “хайрла” “зовж” “өвдөж” байдаг “хүн” юм байна гэдгийг үнэхээр маш сайнаар ойлгож авлаа. Хүний мэдэрдэг бүхнийг би ч бас мэдэрч байдаг юм байна. Би “алдартан” байлаа гээд бусдын мэдэрдэг зүйлсийг мэдэрхээ болино гэсэн үг биш юм байна. Гэтэл хүмүүсийн сэтгэгдлийг уншсаар би өөрийгөө “хүн” гэдгийг ч мартаад байсан юм байна шүү дээ. Мижонтой дахин учирснаас хойш л би өөрийгөө Ви биш Ким Тэхён гэдгийг ойлгож авсан. Ээжийн эрх жаалхүү Ким Тэхён, И Мижоны хайртай залуу Ким Тэхён. Тайзан дээр аль эсвэл фэнүүдийнхээ өмнө би Ви байж болох ч Ви-гийн цаана өнөөх л Ким Тэхён байгаа юм байна шүү дээ.

Би түүнийгээ ингэж нуугдаж биш ил хайрламаар байна. Бусдын адил кино театр очиж кино үзэж, драмын театр орж жүжиг үзэж аль эсвэл үзэсгэлэн худалдаанд очин түүндээ хүссэн хувцасыг нь авч өгөхийг хүсч байна шүү дээ. Яагаад алдартан гэхээрээ л нуугдах ёстой юм бэ? Хувийн амьдрал маань нуугдмал байх тусмаа сайн гэж хүмүүс ярьдаг гэхдээ бидэнд сайхан байдаг гэж үү? Үгүй шүү дээ. Болзоонд явбал мэдээнд гарна гэж айсаар энэ амьдралаа үрэх юм гэж үү? Гэхдээ бид нэг л удаа ингэж гомдоллох юм бол “тэгээд хэн алдартан бол гэсэн юм?” гээд л өнөөх уурлаж сүр бадруулсан сэтгэгдлүүд гарч ирнэ. Ер нь алдартан бид нар “үг” дугарах эрхгүй юм шиг л байдаг юмдөө. Хэцүү ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт.

Мижон-юугаа бодсон юм?

Би-мхмм зүгээр л алдартан байхын хэцүү талаа л бодлоо

Мижон-одоо зүгээр ээ орхи

Би-зүгээр л үү?

Мижон-мхмм чи надтай үерхэж эхэлснээсээ хойш их юм бодох болсоныг би мэдэж байна ойлгож ч байна гэхдээ одоо муу талаас нь биш сайн талаас нь бодоод үз. Чи алдартан болсоноор олны танил болсон. Чи чамайг гэх олон сая фэнүүдтэй болсон. Олон төрлийн найз нөхөдтэй бас танилуудтай ч болсон байж таараа. Бас чи баян хаха ер нь сайн талаас нь харвал их зүйл байгаа шүү дээ тийм  үү? Мууг битгий бод чи л зовохын нэмэр. Угаасаа хүмүүс хэзээ ч чиний тэр муу талыг ойлгохгүй! Чиний мэдэрч байгааг алдартнууд л ойлгоно уу гэхээс зүгээр нэг интэрнэтын ард юмуу зурагтны урд сууж байгаа хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэд нарт ойлгуулах гэж хичээх тусам чи л зовно. Тийм болохоор миний хайр өөрийгөө зовоолгүй бүхнийг сайн талаас нь харж сур. Би тэгэхэд чин туслах болно. Анхнаасаа хэцүү байхыг мэдсэн ч би чамайг өөрийн болгохыг хүссэн. Хэцүү гэдгийг мэдсээр байж л чам дээр ирсэн шүү дээ намайг зовж байгаа гэж бодолгүй хоёулаа зүгээр л бүгдийг сайхнаар төсөөлөн хамтдаа алхацгаая. Гар гараасаа яг одоо байгаа шигээ хөтлөөд.

Би-ёооё чи яахлээрээ ийм ухаантай байдаг байнаа? Ийм хүн хажууд байгаа болохоор юунд ч санаа зовохгүй явах нь ээ би

Мижон-надад зориулах чиний сэтгэл л хангалттай. Би чамаас өөр юм шаардахгүй. Хэцүү байвал би хэцүү байна гэж хэлнэ амлаж байна би чамаас хэзээ ч өөрийнхээ чин сэтгэлийг нуухгүй

Би-би ч гэсэн нуухгүй ээ амлаж байна

Мижон-би ийм мундаг найз залуутай гэдгээрээ бахархаж явна.

Би-би ийм ухаантай найз охинтой гэдгээрээ бахархаж явна бас хөөрхөн гэдгээр нь онгирч явах болно

Мижон-хаха яг шдээ

Би-хөөе миний хайр шиг хөөрхөн охин өөр хаана байна?

Мижон-байж л таараа шд гэхдээ чамдаа хөөрхөн бол болоодоо

Би-тийшд тэ? Наддаа хамгийн хөөрхөн -үнсэх-

Мижон-чи ч гэсэн наддаа хамгийн царайлаг

Би-хайртай шүү

Мижон-би ч гэсэн хайртай

Би-үргэлж цэцэг шиг сайхан дурсамж бий болгож өгнө гэж амлахгүй ээ, хэзээ ч уйлуулахгүй гэж амлалт ч өгөхгүй. Гэхдээ би чамайгаа үүрд хайрлах болно, би амлаж байна. Чадахгүй зүйлээ би чамдаа амлахгүй гэхдээ нэг л зүйлийг баттай хэлж чадна би чамайгаа үүрд хайрлана, Мижонаа

Мижон-би ч гэсэн амлаж байна зөвхөн чамайг л үүрд хайрлана гэдгээ

Би-яахлээрээ ийм хайр татам байдаг байнаа -тэврэх-

Мижон намайг хариу тэврээд-энэ тэврэлт юунаас ч илүү дулаахан гэхэд түүнийг тэврэх тэврэлтээ улам чангаруулаад өөртөө улам наана.

Би энэ охинд үнэхээр их хайртай. Хүмүүс одоо намайг юу ч гэж хэлж болно. Үнэхээр юу гэсэн байсан ч энэ охин миний дэргэд байгаа цагт би доошлохгүй харин ч би дээшлэх болно. Би улам дээшилж бусдын буруу байсныг ойлгуулах болно. Намайг уруудна гэж хэлж байсан хүмүүст “буруу” гэдгийг нь баталж хамтлагтайгаа цуг уул өөд мацаж оройд нь гарна. Би чадна, би өөртөө итгэлтэй байна.

=================================================================

За энэ хүрээд өгүүллэг маань дууслаа хамтдаа дуусан дуустал нь хамт байсан уншигчиддаа баярлалаа. За тэгээд Тэхёныгоо сэтгэлээр нь сайн дэмжээд өгөөрэй. Өнөөдөр эмээгийнх нь тухай мэдээг уншиснаас хойш бүр сэтгэл өвдөөд хэцүү л байна. Хайртай хүмүүсээ байгаа дээр нь сайн хайрлаарай сүүлд нь үнэхээр харамсдаг юм шүү!! Ялангуяа эмээ өвөөгийн хүүхдүүд байвал очоод туслаарай хайртай гэдгээ хэлээрэй бас нэг сайхан тэврээд үнсээд аваарай хэхэ ядаж л нэг ч гэсэн дурсамж нэмэгдэнэ шүү дээ 🙂 ❤

 

 

Advertisements

3 thoughts on “[FF] Алдартны нууц (10)

  1. WooJi

    woohooo iim shn oguulleg bichj ogsond bayrllaa.. neg tm huuramch bish yag l bj boloh l asudal shvdee… idol ch bas hun.. hun huneeree bh l shn.. amidral boginohon uchraas oort bgaa zuildee talarhaj hairtai humusdee hairtiagaa helj bh hergt.. draa dahin shn oguullegtei uulzh bolno gedgt itgelt bn.. daraagiin udaad Got7 Youngjae bwl uneher talarhana shvv.. bayrllaa amjit husie

    Reply
  2. Urnaa

    Setgel hudulgusun goe ugvvlleg boljee. Vneheer ih taalagdlaa🙌🙌🙌👏👏BTS iin dvrvvdiin zan aashiig sn garagjee kkk jungkook jimineer dandaa toglono kkk Minii bias Kim Taehyung. Barag uuruu mijon bolchihson yum shg l unshlaa. Daraa ugvvlleg hiiwel unshnaa BAYRLALAA😊

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s