Category Archives: Special/Нийтлэлүүд

[SPECIAL] PANN-ы тухай

PANN дээр тавигдсан мэдээллийг миний дуртай сайтуудын нэг (2) их тавих дуртай лдаа тэгээд ч тэрийг нь би орчуулж бас хийдэг. Тэгээд хүмүүс PANN-ы тухай мэдэхгүй байх гэсэн үүднээс үүнийг хийхээр боллоо. (өөрөө би 100% мэдэхгүй ч ер нь бол 90% мэднээ хаха)

PANN бол Nate сайтын нэгэн хэсэг бөгөөд хүмүүс үүн дээр блог шиг юм нээгээд өөрсдийн бодлоо илэрхийлэн мэдээлэл хийдэг сайт юм. PANN дээр ямар ч хүн байж болно, анти фэн, фэн, эсвэл зүгээр нэг сонирхогч гэх мэтчилэн. Гэвч PANN дээр буй мэдээллүүд тийм ч том асуудал гаргаад байдаггүй (өөр том сайтуудын жинхэнэ албан ёсны сурвалжлагч нар л үүнийг олж харахгүй бол шүү дээ) Жишээ нь Naver-тэй харьцуулахад Nate гэх сайт өөрөө бага хандалттай бөгөөд PANN нь илүү бага хандалт авна гэсэн үг. (тэгэхдээ хандалт ихтэй учир нь фэн охидууд их ордог учраас)

Бас миний олж анзаарсанаар Naver дээр хүмүүс илүү бодит байдлыг харж сэтгэгдэл бичдэг, илүү бага үзэн ядалттай байдаг (сохороор үзэн яддаггүй гэсэн үг) тэгвэл Nate дээр (PANN) дээр зөвхөн дуртай хүнээ магтана эсвэл дургүй хүнээ муулна. Бүгд тийм гэсэн үг биш ч 90% нь зоолттой тийм байдаг. Гоё мэдээ байхад хүртэл Nate дээр тавигдсан мэдээн дор үзэн ядсан сэтгэгдэл топ сэтгэгдэл байх жишээний.

Тэгэхдээ PANN-ы нэг давуу тал нь олонд дуртай хамтлагаа сурталчлах юм. Учир нь та хүсвэл тус сайтанд бүртгүүлж мэдээгээ нийтэлж болно. Үзэн ядсан сэтгэгдэл авах нь хамаагүй таны дуртай алдартны чин компани олигтой сурталчилгаа хийхгүй байвал та хийж болно гэсэн үг юм лдаа :)) Ямар сайндаа л нетизан нар “PANN дээр үзэн ядалт авч байнаа гэдэг чин тэр алдартай болж байнаа гэсэн үг” гэж ярьцгаадаг.

Тийм ч учраас PANN дээр тавигдсан мэдээлэл нийтлэл бүрийг хүндээр тусгаж авахгүй байгаасай гэж хүсч байна. “Шилдэг хамтлагууд” ч юмуу “Хамгийн хөөрхөн айдол”, “Хамгийн шилдэг дуучин” гэх PANN дээр тавигдсан нийтлэлийг харж нервээ барах хэрэггүй юм шүү!!! Зарим нэг нь үнэний ортой эсвэл бид нартай санал нэг байж болох ч зарим нэг нь үгүй! “Шилдэг” гэдэг үгийг бид нар дуртай хамтлагаа магтахдаа хэрэглэх дуртай шүү дээ үүнтэй адил PANN дээр ч гэсэн тийм л хүмүүс байдаг юм.

(жоохон ч гэсэн ойлголт өгсөн гэж найдаж байна 🙂 )