Yoo Seung Ho-гийн хамгийн дуртай A Pink-н гишүүн хэн бэ?

2р сарын 12нд SBS “Good Morning”-д  жүжигчин Park Sung Woong оролцсон байна. Тэрээр “Remember” драмд хамтран тоглож буй жүжигчин болох Yoo Seung Ho-гийн талаар энэ үеэрээ ярьжээ.

Park Sung Woong хэлэхдээ “Yoo Seung Ho үргэлж л  Song Ha Young (Jung Yoo Min)-г Oh Ha Young гэж дуудаад байдаг. Тэгээд би энэ нь түүний найз охины нэр юм болов уу гэж бодоод асуухад үгүй байсан. Харин тэрээр A Pink-н Oh Ha Young-н маш том фэн байсан юм байна лээ.”

Park Sung Woong шууд л хэлсэндээ харамссан бололтой  “Хэлэх ёстой байсан эсэхээ мэдэхгүй юмаа. Гуйя энийг хасаад өгөөрэй” гэж хүмүүсийг инээлгээд авчээ

 

2 thoughts on “Yoo Seung Ho-гийн хамгийн дуртай A Pink-н гишүүн хэн бэ?

Leave a reply to 12 Cancel reply