2ne1 Minzy хамтлагаасаа гарлаа+гурван гишүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Өнөөдрийн хамгийн том шуугиан тарьж буй мэдээ бол 2ne1 хамтлагийн макнэ болох Minzy хамтлагаасаа гарсан тухай байлаа. Өнөө өглөө түүнийг хамтлагаасаа гарна мөн хамтлаг тарах төлөвтэй байгаа гэсэн цуурхалууд гараад байсан юм. Тэгвэл гишүүн гарах нь үнэн ч тарах нь худал байсан аж.

“Энэ бол 2ne1 хамтлагийг тарна гэсэн цуу ярианаас үүдсэн YG Entertainment-н албан ёсны мэдэгдэл.

“Бид 2NE1-ыг хүлээсэн фэнүүдэд харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа уучлалт хүсч байна.

“Бид албан ёсоор 2NE1-ы maknae Gong Minzy-г дахин 2NE1-ы нэгэн хэсэг байхаа больсонг мэдэгдье.

“YG-гийн 2NE1-тай хийсэн гэрээ 2016 оны 5 сарын 5нд дуусна. Өнгөрсөн нэг сард бид нүүр тулан уулзаж хамтлагийг үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж гишүүдтэй гэрээгээ шинэчлэх тухай ярилцсан юм. Харамсалтай нь Gong Minzy адилхан бодолтой байсангүй.

“11 настайгаасаа хойш бидэнтэй хамт байж трэйний байсан түүнд баяртай гэж хэлэх хэцүү байна. Гэсэн ч бид бүрэн дүүрэн түүнийг ойлгож бас хүндэтгэж байна, Gong Minzy-гийн хамтлагтай хийх үйл ажиллагаа хоёр жилийн өмнө гэнэт зогссон. Мөн бид сэтгэл хангалуун бус байхаас илүү харамсаж байна.

“Gong Minzy-гийн шийдвэрийн дараа гишүүд гайхаж, “Ингээд 2NE1 тарчихаж байгаа юмуу?” хэмээн асуухад Yang Hyun Suk гурван гишүүдтэй уулзаж, “Би 2NE1-г юу ч болсон хамгаалахыг хүсч байна. Хэцүү үе гарах үед бүгд цуглан хүчтэй байж энэ бүхнийг даван туулцгаая.” Энэний дараа гурван гишүүд шинэ дуун дээрээ ажиллаж, зуны эргэн ирэлтийг толгойндоо төлөвлөчихсөн байгаа. Мөн Gong Minzy-г орлох гишүүн нэмж авахгүй.

“2NE1 бол дэбют хийснээсээ хойш 7 жилийн дотор гадна дотноос маш их хайрыг авсан, дэлхийг тойрсон аялал хийж ч болох тийм л хамтлаг..

“Гадаадын байдлаас харахад ч гэсэн 7 жил үйл ажиллагаа явуулна гэдэг их хэцүү зүйл.

“Үнэн хэрэгтээ энэ бүхнийг хэцүү зүйл байхгүйгээр, асуудалгүйгээр даван туулна гэдэг бараг л боломжгүй зүйл.

“Хоёр жилийн өмнө болсон асуудлаас болж хамтлаг идэвхтэй байсан үйл ажиллагаануудаа зогсоосон, бид нэг гишүүнийг гарсан ч гэсэн энэ бүхнийг даван туулахын тулд чадах бүхнээ зориулах болно.

“YG болон гишүүд 2ne1-ы дуу хөгжимд итгэн тэднийг хүлээсэн фэнүүдэд чухал шийдвэр гаргах болсоноо амлаж байна.

“Бид 2NE1-style болон 2NE1-шинжтэй эргэж ирэхээ амлаж байна.

“Баярлалаа.”

Гэсэн байна.

 

3 thoughts on “2ne1 Minzy хамтлагаасаа гарлаа+гурван гишүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

  1. Yoonastic

    YG 2ne1iig ugasa taraaj chdku solongostoo 1 2t ordg delhiid tanigdsn hmtlagaa taraaxiig xuskusht txde gishuun blgntoi adilhn haritsj chdku bga Minzyg gantsaarduulal T.T huurhii Minzy ternd n emorjogod suulde enedee tulaa bz

    Reply

Leave a reply to Аллука-чан Cancel reply