Бусдын хийдгийг хийхэд хүртэл одууд шүүмжлэлд…

Miss A Jia онгоцны буудал дээр тэрэг унаж явжээ тэрээр өөрөө энийгээ бичлэг болгон хийж инстаграм дээрээ тавихдаа “Үүнийг битгий хийгээрэй /Хятадаар/ Би бол муу охин /Англиар/” бичсэн юм. Тэгвэл энэ нь Солонгос нетизэн нарт тийм ч их таалагдахгүй байгаа бололтой

1. [+1,404, -257] Би бүх хүн нэг удаа ч гэсэн амьдралдаа үүнийг туршиж үзсэн гэж бодож байна… тэгэхдээ би ингэвэл зүгээр л тоглоом болно харин алдартнууд хийвэл энэ нь гэмт хэрэг… Хамгийн өрөвдөлтэй бас хамгийн амархан одуудыг буруутгах шалтгаан ㅋㅋㅋ /энэ их дажгүй сэтгэгдэл хха/

2. [+409, -175] Тэр хойш унаад босч ирээд юу хийснээ мэдэх хэрэгтэй

3. [+362, -140] Тэр яах гэж тавьсан юмбэ?

4. [+51, -36] Min-ын расист твитт, Suzy-гын ааш зан, Jia-гийн тэрэг унасан хэрэг… Одоо үлдсэн нь Fei. /Сюзигийн ааш зангын хувьд нээх муухай ааш гаргасан гэж байгаадаа биш зүгээр дэндүү тэнэг гэх юмуу тиймэрхүү юм ярьчихсан тэгэхээс хэн нэгнийг муулж бариагүй…/

5. [+48, -22] Тэр зөв зүйл хийгээгүй лдээ тэгэхдээ яагаад том асуудал үүсгээд байгаа юмбэ.

6. [+34, -6] Надад түүний унах нь хамаагүй тэгэхдээ яах гэж тавьж байгаа юм? Тэнэгээ батлах гэж үү?

7. [+32, -2] Бүгд туршиж байсан байх тэгэхдээ бүгд бичлэг хийж тавьж байгаагүй.

8. [+25, -5]Надад тэр унаж байгаа эсэх нь хамаагүй тэгэхдээ яах гэж тавьж байгаа юм…


Jia уучлалт гуйсан

1. [+537, -39] ㅋㅋㅋ Би бүгд энийг хийж байсан гэдэгт итгэлтэй байна тэгэхдээ түүний ингээд тавьсан нь инээдтэй ㅋㅋㅋ

2. [+414, -29] Тэр үүнийг хийж болно, зураг авч болно тэгэхдээ тэр зургаа тавихынхаа өмнө өөрийгөө алдартан гэдгийг бодох хэрэгтэй,би түүнийг асуудалд орно гэдэгт итгэлтэй байсан… Тэр үүний тухай бодоогүй байх лдаа.

3. [+36, -11] Jia, Eunji (ослын аюул), Kang Yoomi (осол)… SNS бол асуудал бас аюулгүйн байдлын дутагдал. Тэд юу буруу хийж байгаагаа анзаарч мэдэхгүй байна.

4. [+28, -10] Яах гэж тавьж байгаа юмбэ? Тэд фэнүүд нь эгдүүтэй байна гэж хэлнэ гэж боддог юмуу? Тэр ийм хурдтай явж байхад уу? Тэд бас унамаар байна гэж үү?

5. [+27, -12] Би Miss A-г яагаад ийм энгийн юманд дутагдалтайгийн мэдмээр байна

6. [+27, -15] Тэнэг гэдгээ баталж байна

7. [+14, -11] Бүгд үнэхээр хийдэг гэж үү? Би 28 настай тэгэхдээ ганц ч удаа хийж байгаагүй… /Өмнөөс чин харамсаж байна =)))/

Үнэнийг хэлэхэд би нээх хурдан ингэж явж байгаагүй лдээ хха тэгэхдээ оролдохын хувьд оролдож байсан :3 оролдож байгаагүй хүн хаа сайгүй л байгаа байх тэгэхдээ энэ тийм том асуудал гэж үү? Яагаад ийм сүртэй хүлээж аваад байгаа юм? Зургаа аваад бичлэгээ аваад тавиа л биз? Тэгээд яах юм? Алдартан байлаа гээд яах уу? -_- тэгээд ч ойр хавьд нь бараг хүн байхгүй байна шүү дээ энэ чин аюулгүй гэсэн үг!! Олон хүнтэй газар ингэсэн бол бас арай өөр лдөө…

4 thoughts on “Бусдын хийдгийг хийхэд хүртэл одууд шүүмжлэлд…

    1. woogel2pm Post author

      Suzy оны сүүлээр нэг шагнал авсан юм лдаа тэгээд өөрөө авна гэдгээ мэдээгүй юмуу ямар ч ярианы бэлтгэл байхгүй тайзан дээр гараад тэнэг тэнэг юм ярьчихгүй юу… Ммм ммм гээд л гацаад байсан гэсэн /би үзээгүй/ бас өөрийнхөө нохойдоо баярлалаа гэсэн юм шиг байна лээ тэгээд хүмүүст тэр нь ердөөсөө таалагдаагүй “тэнэг” этр-ээр нь дуудаад 😀 ядаж байхад өрсөлдсөн хүмүүс нь томчууд байсан юм шиг байгаан…

      Reply

Leave a comment